| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг
Шүүгдэгч Ж.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ийн *********т холбогдох эрүүгийн 2*******38******************************************355 дугаартай хэргийг 2*******21 оны *******2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
......................................................................холбогдох,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.********* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 72******* цагийн нийтэд тустай ажил хийх ялаа эдэлж байх үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 8-12 тоотоос 2*******2******* оны 8 дугаар сарын *******4-*******5-нд шилжих шөнө хохирогч *********ийн эзэмшлийн Даюун загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 81*******.********************* төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.*********т нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 72******* цагийн нийтэд тустай ажил хийх ялаа эдэлж байх үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 8-12 тоотоос 2*******2******* оны 8 дугаар сарын *******4-*******5-нд шилжих шөнө хохирогч *********ийн эзэмшлийн Даюун загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2*******38******************************************355 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2*******2******* оны 8 дугаар сарын *******4-ний өдөр /Батпүрэв/ буюу бид нар Мэргэн шар гэж дууддаг залуутай таарч ганц, 2 шил архи хувааж уугаад орой 22 цагийн үед 6 дугаар хороонд байдаг Буманз гэдэг нэртэй жижиг бүжгийн газар орж бүжиглэж байгаад ************** цагийн үед бүжгээс гарахад Батпүрэв байхгүй явчихсан байсан. Тэгэхээр нь бүжиг болсон газрын урд талын гудамжаар тойроод явж байтал миний орсон талаас 2, 3 дахь хаалганы урд мотоцикл данхраадсан байсан. Тэгэхээр нь би очоод мануулаад үзэхэд асаж байхаар нь унаж аваачаад өөрийн дүүгийнхээ хашаа болох 12 дугаар баг 16-1******* тоотод аваачиж тавиад дүүгийнхээ гэрт орж унтаад өглөө ажилдаа явсан. ” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15-16х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-17х/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-18х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19х/,
Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2*******2******* оны 8 дугаар сарын *******4-ний өдөр би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хашаандаа оруулж тавиад мотоциклоо түгжээд 23 цагийн үед унтсан. Тэгээд өглөө 7 цаг өнгөрч байхад сэрээд мотоциклоо харсан чинь алга болсон байсан. Тэгээд өөрийн биеэр ирж цагдаад мэдэгдсэн. Тэгээд удалгүй байж байсан Мөрөн сумын 12 дугаар баг 16-1******* тоотоос миний мотоциклыг олсон. Мөн хулгайлсан хүнийг нь барьсан. Миний мотоциклийн нугасыг нь хуга мушгиад утаснуудыг нь тас татаад хаячихсан байсан. ... эвдэрсэн эд анги төлөөд өгчихвөл нэхэмжлэх зүйлгүй. ” гэх мэдүүлэг /хх-23-25х/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59х/, щ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2*******11 оны *******6 дугаар сарын 13-ны өдрийн 44А дугаартай шийтгэх тогтоолоор 2**************2 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2*******15 оны *******4 дүгээр сарын 3*******-ны өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2*******16 оны 11 дүгээр сарын *******3-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2******* оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******1 дугаартай шийтгэх тогтоолоор 72******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-72-83х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2*******38******************************************355 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.********* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 72******* цагийн нийтэд тустай ажил хийх ялаа эдэлж байх үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 8-12 тоотоос 2*******2******* оны 8 дугаар сарын *******4-*******5-нд шилжих шөнө хохирогч *********ийн эзэмшлийн Даюун загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 81*******.********************* төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
хохирогч *********ийн /хх-21-22, 23-25х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15-16х/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-17х/,
эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-18х/,
эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19х/,
хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ж.********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.********* нь Мөрөн сумын 6 дугаар баг 8-12 тоотоос иргэн *********ийн эзэмшлийн Даюун загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлан авч 81*******.********************* төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.********* нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2*******11 оны *******6 дугаар сарын 13-ны өдрийн 44А дугаартай шийтгэх тогтоолоор 2**************2 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2*******15 оны *******4 дүгээр сарын 3*******-ны өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2*******16 оны 11 дүгээр сарын *******3-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2******* оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******1 дугаартай шийтгэх тогтоолоор 72******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71х/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-72-83х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэж заасан тул өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2******* оны *******6 дугаар сарын *******9-ны өдрийн 2*******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 72******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 526 цагийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.********* нь урьд 2**************2 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял, 2**************8 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жилийн 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял, 2*******11 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял, 2*******15 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял, 2*******16 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял, 2*******2******* онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 72******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-72-83х/ зэргээр тогтоогдож байх боловч 2*******17 оны 7 дугаар сарын *******1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2*******15 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ж.*********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.********* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.
Эрүүгийн 2*******38******************************************355 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 8******* хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ханан цахиур овогт *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хугацаагаар хорих ялд дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2******* оны *******6 дугаар сарын *******9-ны өдрийн 2*******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 72******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 526 цагийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар найман цагийг нэг хоногоор тооцож 65 /жаран тав/ хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********т оногдуулсан 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ын цагдан хоригдсон 8******* /ная/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2*******38******************************************355 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*********ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН