Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/276

 

                            

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030490520 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 08-нд Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын *******, ******* гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн *******, ******* ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:НЬ*******/, ******* овогт *******ын .  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

******* нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа ын huawei pi-9 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 479.400 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ын хохиролд 100.000 төгрөг төлсөн. ” гэв.

Хавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтанд "Би 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед найз гийн хамт модны хоёрын “Долоо од” нэртэй пабад сууж байсан чинь манай найз дээр үл таних // гэх эмэгтэй хүрч ирээд танилцаад манай ширээнд суусан. Бид гурав сууж байсан чинь найз Мягмардорж тус газар ирсэн. Бид дөрөв юм яриад архи пиво ууж байсан чинь ийн найз гэх эмэгтэй ирсэн. Бид 5 тус газраас гараад байж байсан чинь манай найз Содномдаргиа Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “” нэртэй караокед хүрээд ир гэсэн. Заасан газар очих үед найз Содномдаргиа угтаж аваад бид тав тус газар орсон. Тэнд нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи, ундаа, усны хамт авсан. 23 цагийн үед тус газраас гарахаар болоод тооцоо хийхдээ өөрийн эзэмшлийн huawei pi-9 загварын 1.094.000 төгрөгийн үнэ бүхий гар утас байхгүй болсныг мэдсэн. Тус газрын хяналтын камерыг шүүж үзэхэд гэх эмэгтэй миний гар утсыг авсан байсан. ийн содон шинж тэмдэг нь 165см орчим өндөр, махлаг нүдний шилтэй, ягаан өнгийн өмд, хар өнгийн цамцтай, хар өнгийн пүүзтэй, жижиг хар цүнх үүрсэн эмэгтэй байсан. ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн байцаалтанд “Би 2020 оын 9 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед ажиллаа тараад гэртээ харих гэж байсан чинь залгаад модны хоёрын голд байдаг “Долоон од” нэртэй пабад тай сууж байна, чи хүрээд ир гэж утсаар дуудахаар нь би заасан газар нь очсон чинь , хоёр байсан. Тухайн үед бид гурав нэг шил 0.75 литрийн хэмжээ бүхий архи захиалаад сууж байсан чинь ширээн дээр үл таних нэг эмэгтэй хүн // хүрч ирсэн. Намайг тэр эмэгтэйтэй танилц гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйд нэрээ хэлсэн чинь тэр өөрийгөө Аюуш гэж танилцуулсан. Захиалсан нэг шил архийг бид дөрөв хувааж уугаад байж байтал өөрийн нэг эмэгтэй найзаа дуудсан. Удалгүй тэр найз нь ирээд бид тав тус газраас гарч Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй караокед орж vip өрөөнд бид нар сууж 0.75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан. Vip өрөөнөөс гараад нийтийн караокены хэсэг рүү нь очсон. Нийтийн караоке байдаг заал руу орох үед танилцсан үл таних 2 эмэгтэй гараад явчихсан. Дуулж дуусаад 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 00 цагийн үед найз миний гар утас алга байна гэсэн. бид хоёр 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэртэй караокед хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь ын гар утсыг гэх нэртэй эмэгтэй аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Ягаан өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн цамцтай, нүдний шилтэй эмэгтэй микрофон бариад ганцаараа дуулж байх явцдаа ширээн дээр байх хар өнгийн хавтастай гар утсыг баруун гараараа авч гартаа барьж байгаад зүүн гарын суга хэсэгтээ хавчуулж дуу дуулж байхад нэг нь adidas бичигтэй цагаан ноосон цамц, эрээн өнгийн өмд өмссөн нөгөө нь хар өнгийн цээж, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай хоёр эрэгтэй хүрч ирээд хамт дуулж байгаад ягаан өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн цамцтай, нүдний шилтэй эмэгтэй микрофоноо adidas бичигтэй цагаан ноосон цамц, эрээн өнгийн өмд өмссөн эрэгтэйд өгөхөд түүний суга хэсэгт хавчуулсан гар утас газар унасан. Унах үед тус эмэгтэй доош тонгойж зүүн гараараа газраас аваад баруун гартаа барьсан ундаагаа ууж байгаад инээх үед хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй улаан өнгийн буйдан дээр суух үед ягаан өнгийн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн цамц, хар өнгийн цүнх үүрсэн, нүдний шилтэй эмэгтэй тус залуугийн өвөр дээр сууж үнсэж байгаад хоёр залууг өрөөнд үлдээгээд цааш гараад үүдний хэсэг рүү очиж хэсэг зуур зогсож байгаад баруун гартаа нэг зүйл бариад гарснаар тус бичлэг дууссан...” гэжээ. /хх-ийн 15/

“Дамно” ХХК-ний үнэлгээний тайланд “...huawei pi-9 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 479.400 /дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун төгрөг /-өөр тогтоолоо...”  гэжээ. /хх-ийн 32-33/

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагт байх цаг хэд болж байсан талаар би сайн санахгүй байна. Би “Долоон од” нэртэй паб руу ганцаараа орсон. Тухайн үед тэнд сууж байсан үл таних /, Батаа/ гэх залуучуудтай танилцаад 0.5 литрийн Ликэс нэртэй архи захиалаад бид гурав уугаад сууж байсан чинь , Батаа хоёрын найз Мягмардорж ирсэн. Бид дөрөв тэр газраас гарах гэж байх үед манай найз Зулаа хүрч ирээд тус газраас гарч бид тав Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй караокед орсон. Тэнд бид тав vip өрөөнд ороод архи пиво захиалсан. Захиалсан зүйлээ уугаад байж байтал Зулаагийн найз Мөнхзул орж ирээд нэг дуу дуулж архинаас нэг татаад гараад яваад өгсөн. Тус газар , Батаа, Мягмардорж болон тэдний найз үл таних нэг эрэгтэй, Зулаа бид зургаа дуулж байгаад Зулаа тус газраас түрүүлээд гараад явсан. Би Зулааг гараад явсны дараа ширээн дээр байсан ын huawei pi-9 маркийн гар утсыг түүний зөвшөөрөлгүйгээр хулгай хийж аваад тус газраас гараад явсан. Би тухайн гар утсыг хэн нэгэнд өгөөгүй. Би тухайн үед хар өнгийн гутал, ягаан өнгийн өмд, цамцны өнгөө санахгүй байна, хар өнгийн үүргэвчтэй цүнх, нүдний шилтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

Яллагдагч *******ийн “миний бие нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол гомдол байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-ийн 105/

Хохирогч ын “Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд ажлаар ирсэн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. *******аас хохирол төлбөрт 100.000 төгрөг авсан цаашид гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 101/

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                                      

Шүүгдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа ын huawei pi-9 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 479.400 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

 үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ийн “...Би Зулааг гараад явсны дараа ширээн дээр байсан ын huawei pi-9 маркийн гар утсыг түүний зөвшөөрөлгүйгээр хулгай хийж аваад тус газраас гараад явсан. Би тухайн гар утсыг хэн нэгэнд өгөөгүй. Би тухайн үед хөр өнгийн гутал, ягаан өнгийн өмд, цамцны өнгөө санахгүй байна, хар өнгийн үүргэвчтэй цүнх, нүдний шилтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, хохирогч ын “...Тус газрын хяналтын камерыг шүүж үзэхэд гэх эмэгтэй миний гар утсыг авсан байсан. ийн содон шинж тэмдэг нь 165 см орчим өндөр, махлаг нүдний шилтэй, ягаан өнгийн өмд, хар өнгийн цамцтай, хар өнгийн пүүзтэй, жижиг хар цүнх үүрсэн эмэгтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч ийн “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэртэй караокед хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь ын гар утсыг гэх нэртэй эмэгтэй аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч т 479.400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 479.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг *******ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогч ын эзэмшлийн “Huawei pi-9” загварын 479.400 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогчоос гаргаж өгсөн хүсэлтэд “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 101/ гэсэн хүсэлтийг харгалзан  түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.                                                                                         

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг *******ид мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ