| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
2021 03 04 2021/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох эрүүгийн 2003005320007 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1955 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа ачаа зөөдөг, ам бүл 1, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х.Д /РД:аа0000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Х.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 22 цаг 30 минутын орчимд 00 хорооны нутаг дэвсгэрт Шувуун фабрикийн замд “Hyundai Porter” маркийн 0000 улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ...гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй, гэрэлтүүлэггүй замд хурдаа тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 53 настай С.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шувуун фабрикийн замд “Hyundai Porter” маркийн 0000 улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ...гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй, гэрэлтүүлэггүй замд урдаа тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 53 настай С.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:
1. Шүүгдэгч Х.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, шувуун фабрика замд үйлдэгдсэн байх ба уг зам тээврийн осол хэргийн газар очиход хүн мөргөсөн гэх Hyundai porter маркийн 0000 улсын дугаартай автомашин зүүн хойшоо харсан байрлалтай эсрэг урсгалд орсон байдалтай зогссон байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14//
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...драйгер багаж ашиглан шалгахад 0 тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15/
4. Хохирогч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ хамт ажиллаж байсан хүнтэй 0.75 граммын архи хувааж уусан. Гудамжны үзүүрт танихгүй залуутай 0.5 грамм архи хувааж уусан. ...22 цагийн орчим харих гээд засмал зам руу очоод зам дээр алхаж явтал хойноос нэг гэрэл гарсан машин ирж байна даа гэтэл араас мөргөсөн. Тэгээд юу болсноо санахгүй ухаан алдсан, гэмтэлд сэрсэн. Аарцаг яс зүүн талдаа цууралттай толгой ар талдаа язарсан, биеийн зүүн хойд талдаа тэр чигтээ зулгаралттай байсан. ... “гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
5. Гэрч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний автомашин журмын хашаанд байгаа машин журмын хашаанд байгаа. Маш их удаж байна. Хамт асаагаад өгөөч гэсэн. Тэгэхэд хамт очиж асаахдаа юу болсон талаар асуусан. Надад хүн шүргэсэн. Миний автомашиныг журмын хашаа руу ачаад явсан, шүргүүлсэн хүн маань эмнэлэгт байгаа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1313
“-С.Г-н биед баруун умдаг ясны доод салааны далд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/
7. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн
“-Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
-Баруун урд дохио хагарсан, оврын гэрэл асахгүй, баруун талын арыг харах толь байхгүй, салхины шил баруун доод хэсгээр цуурч цацарсан, зүүн талын хаалга онгойхгүй гацсан, баруун талын их гэрлийн хөмсөг хонхойсон, урд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 22,8 мм /стандарт 0-5 мм/, 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа стандартын шаардлага хангахгүй байдалтай байна.
-Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 22.8 мм байгаа жолоочид руль булаах байдлаар, 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0,5 кн /зогсоогүй/ байгаа нь тоормосны зам уртасгах байдлаар нөлөөлж болох ч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тодорхойлох боломжгүй. Бусад эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой байна.
-Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байна. 2-р тэнхлэгийн зүүн талын тоормос зогсоогүй нь стандартын шаардлага хангахгүй гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой байна.
-Гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд хол, ойрын гэрэл асаж байгаа боловч гэрлийн тусгалын хүч, тусгалын тохиргоо алдагдсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-49/
8. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн: “...Hyundai porter маркийн 04-38 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. Жолооч нь дараахь үүргийг хүлээнэ “3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжэ авна.” Гэсэн заалтуудыг зөрчин техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, үзэгдэлт хангалтгүй, гэрэлтүүлэггүй замд хурдаа тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1313/, техникийн шинжээчийн дүгнэлт /№888140/-ийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан Хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Х.Д-н хувьд тэрээр “Hyundai Porter” маркийн 0000 улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ...гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг мэдсээр байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, гарч болох эрсдэл буюу хохирол, хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандсанаас зам хөндлөн гарч явсан хохирогч С.Г-г мөргөж түүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр хохирол учруулсан тул түүнийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Хохирогч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, эм тариатай холбоотой 6 ширхэг, нийт 425.700 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Д нь хохирогчид 700.000 төгрөг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул тэрээр уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Д нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, шүүгдэгч Х.Д хувийн байдал /...65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа ачаа зөөдөг, ам бүл 1, ганцаараа амьдардаг.../ зэргийг харгалзан Улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Д 651 /зургаан зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 651.000 /зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-д оногдуулсан 651.000 /зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дг 651 /зургаан зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 651.000 /зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-д оногдуулсан 651.000 зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.Д-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР