| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********гийн *********д холбогдох эрүүгийн 2138*************************************************83 дугаартай хэргийг 2*******21 оны *******3 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............................................................................................................. холбогдох,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдрөөс *******7-ны өдрийн хооронд 5,9 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг, хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 13,8 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдрөөс *******7-ны өдрийн хооронд 5,9 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг, хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 13,8 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138*************************************************83 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдөр өөртөө байшин барих зорилгоор байгаль хамгаалагч Т.Батзоригоос 5.9 метр куб ойн цэвэрлэгээ, хэрэглээний гоожин авч Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг Хуйт гэх газраас хамаатны дүү Б.Бямбадоржийн хамтаар нийт 71 ширхэг босоо хуурай мод унагаж 56 ширхэг 7 метрийн урттай гол хуваасан модоор 7*7 харьцаатай, 3-4 үе торх өрсөн. Унагасан 71 ширхэг модноосоо түлээний мод гэртээ авсан гэх,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол /хх-12-13х/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-14-15х/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-73х/,
Иргэний нэхэмжлэгч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний хариуцсан баг болох Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг Хуйт гэдэг газраас иргэн ********* 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдөр байшин барих зорилгоор 5,9 метр куб ойн цэвэрлэгээний өрхийн гоожин авсан юм. Тус багийн Хуйт гэх газар шалгалтаар явах үед иргэн ********* нь гоожинд зааснаас хууль бусаар босоо мод 71 ширхгийг унагаасан байсан. Мөн гоожинд заасан хугацаа хэтрүүлсэн, талбайгаа цэвэрлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байсан. Мод унагасан газар нь 65 ширхэг гол хуваасан 7*7 харьцаатай хоёроос гурван үе дээш өрсөн торх зэрэг байсан. ... байгаль экологид учирсан экологи эдийн засгийн үнэлгээг нь төлүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-18-19, 22-23х/,
Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2*******2******* оны 12 дугаар сарын 2*******-ны үед Манай хамаатны ах болох ********* нь гоожин авч мод бэлтгэхээр болсон тэгээд хоёр хуйтын хяр гэх газраас нийт 71 ширхэг босоо хуурай мод унагасан юм. Унанги мод тэр хавьд ерөөсөө олдохгүй болохоор нь босоо хуурай мод унагасан. Тэгээд гол хувааж холтослож 7.5*******х7.5******* харьцаатай дээшээ 5-аас 6 үе өрсөн торх эхлүүлж байтал шалгалт очсон. ” гэх мэдүүлэг, /хх-3*******-31/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2*******21 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн №*******1 дугаартай: “...1. Бүх төрлийн хуурай шинэс мод 168655, 19.7 метр куб хэмжээтэй 9.635.26******* төгрөг, 2. Уг мод нь хэрэглээний мод байна. Мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамаарна. 3. *********гийн бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2*******2******* оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. ... гэх дүгнэлт, хавсралт /хх-37-38х/,
2*******21 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-39х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2*******21 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдрийн №*******1 дугаартай: “...
1. *********гийн бэлтгэсэн гэх мод нь тусгай хамгаалалттай газарт ороогүй байна.
2. *********гийн *******86737 сери дугаартай эрхийн бичгийг Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Т.Батзоригоос 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдөр цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрх авсан байна.
3. *********гийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Бүх төрлийн хуурай мод 168655, 13.*******8 метр куб хэмжээтэй 6.749.573 төгрөг,
4. Уг мод нь хэрэглээний мод байна. Мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамаарна.
5. *********гийн бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2*******2******* оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон гэх дүгнэлт, хавсралт /хх-45-46х/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт 19 дугаартай: Иргэн *********гийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: ... экологи эдийн засгийн үнэлгээ 6.749.573 төгрөг хуульд заасны дагуу 3 нугалж төлнө, ойн санд учруулсан 2*******.248.719 төгрөг байна. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...гэх дүгнэлт /хх-52х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72х/, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2*******21 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хх-74х/, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2*******21 оны *******1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт /хх-75х/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-76х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-77х/, *********гийн 2*******2******* оны малын “А” дансны хуулбар /хх-78-8*******х/, 2*******21 оны 3 дугаар сарын *******1-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-82х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138*************************************************83 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 12 дугаар сарын *******4-ний өдрөөс *******7-ны өдрийн хооронд 5,9 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг, хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 13,8 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *********ийн /хх-18-2*******, 22-23х/, гэрч Б.Бямбадоржийн /хх-28-29, 3*******-31х/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол /хх-12-13х/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-14-15х/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-73х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2*******21 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн №*******1 дугаартай дүгнэлт /хх-37-38х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2*******21 оны *******2 дугаар сарын 19-ний өдрийн №*******1 дугаартай дүгнэлт /хх-45-46х/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-73х/,
Шүүгдэгч *********гийн экологи-эдийн засгийн хохирол нөхөн төлсөн төлбөрт 2*******,248,719 төгрөгийг Рэнчинлхүмбэ сумын төрийн сан хүү, торгуулийн орлогын 1**************17*******9**************988 тоот дансанд 36 сарын дотор 3 хувааж тушаахаар эвлэрсэн байх тул шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ойн тухайн хууль болон хүрээлэн буй орчинтойгоо харьцах ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ********* нь экологи эдийн засагт 6.749.573 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ********* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2*******.248.719 төгрөгийн Рэнчинлхүмбэ сумын төрийн сан хүү, торгуулийн орлогын 1**************17*******9**************988 тоот дансанд 36 сарын дотор 3 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2*******21 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-82х/-ээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчээс 2*******.248.719 төгрөгийг гаргуулж Рэнчинлхүмбэ сумын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********* нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөхөөр эвлэрсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 3************** цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгч ********* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
2138*************************************************83 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 13.8 куб.метр модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг, шүүгдэгч *********гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 22************** төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.1*******, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуулбар овогт *********гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч *********г 3************** /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаа хийлгэхийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газар болон Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 51******* дугаар зүйлийн 51*******.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********гаас 2*******.248.719 /хорин сая хоёр зуун дөчин найман мянга долоон зуун арван ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын тамгын газарт тушаахыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2138*************************************************83 дугаартай хэрэгт 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 13,*******8 куб.метр модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2138*************************************************83 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********гаас 22************** /хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН