Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга Л.Сувд,  

   Улсын яллагч Ч.Батзаяа,

   Шүүгдэгч Н.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********н *********д холбогдох эрүүгийн 2138******************************************125 дугаартай хэргийг 2*******21 оны *******3 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   ............................................................................................................. холбогдох,

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Н.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны шөнийн 11 цаг 35 минутын үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар багт оршин суух иргэн Ү.*********ийн гэрт иргэн *********гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Н.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны шөнийн 11 цаг 35 минутын үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар багт оршин суух иргэн Ү.*********ийн гэрт иргэн *********гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138******************************************125 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны орой Хатгал тосгоны төвд Соёлын төвөөс гараад ********* гэх эмэгтэйнд очсон *********ийн гэрт нь ********* тэр хоёр пиво уугаад сууж байсан.Би *********ийнд очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би *********, ********* хоёрын ууж байсан пивоноос нь ууж байгаад *********г цохисон би тухайн үед архи уугаад согтсон байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Би *********ийн гэрээс шөнө гараад хашаа нь дотор нь унтаж байгаад буцаад өглөө нь *********ийн гэрт орж унтаж байгаад сэрсэн. *********ээс *********г зодсон талаараа мэдсэн. Би соёлын төвд байхдаа *********гийн гар утсыг авчихсан юм. ********* *********ийнд очно гэхээр нь араас нь гар утсыг нь аваачиж өгөх гээд очсон. *********, ********* хоёр пиво уучихсан сууж байсан. Би ********* гэх хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь гэмтэл учруулсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу. ... ********* нь намайг харилцаж эхэлснээсээ хойш эмэгтэй хүмүүсээс хардаад хэрүүл маргаан гардаг юм ганц, хоёр удаа гар хүрч байсан. *********г эмэгтэй хүн орж ирээд аваад явсан. “... гэх мэдүүлэг,

Хохирогч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны орой 23 цаг өнгөрч байхад найз болох *********ийн хамт Хатгал тосгоны соёлын төвөөс *********ийн гэрт ирээд бид хоёр авсан 2.5 литрийн том пивоо задлаад уух гээд байж байхад гаднаас *********ийн гэрт Н.********* согтуу орж ирэхээр нь бид хоёр ууж байсан пивоо нуусан би угаасаа *********тай таарамжгүй учраас найз нь явлаа гэхэд ********* нь пиво гаргаад ир тэрийг чинь ууна гэхээр би *********ийн гэрээс гарах гэж байхад ********* намайг чи суу энэ пивоноос уугаач гэсэн би үгүй гэж хэлээд босох гэсэн намайг үг дуугүй миний үснээс зулгаагаад намайг газар унгаагаад миний нүүр хэсэг рүү цохисон манай найз ********* *********г надаас салгах гээд хүчрээгүй намайг зодоод байхаар нь за би наад пивоноос чинь ууя гэж *********г тайвшруулаад боссон би *********г аргалж байгаад *********ийн утсаар найз болох Бямбахишигийг утсаар дуудчихаад байж байхад ********* намайг ална гээд дахиад цохисон, чи миний хажууд суу гээд дарамтлаад цохиод байсан удалгүй манай найз Бямбахишиг гаднаас *********ийн гэрт орж ирээд намайг аваад явсан ийм л зүйл болсон. ” гэх мэдүүлэг /хх-5-6х/,

Гэрч Ү.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны орой Соёл төв дээр *********тай таарсан юм тэгсэн ********* танайх руу очъё гэхээр нь чи манайд дараа очоорой гэж хэлэхэд ********* танайд очоод удахгүй ээ гэж хэлээд намайг дагаад явсан бид хоёр замаараа дэлгүүр орж хоёр том пиво авсан тэрийг манай гэрт орж ирээд задлаад ууж байтал Н.********* манай гэрт согтуу орж ирээд бид хоёртой хамт суугаад ********* бид хоёрын ууж байсан пивоноос хамт ууж байгаад *********тай маргалдаад *********г ********* цохиод байхаар нь би тэр хоёрын дундуур орж суусан юм тэгсэн ********* нь миний үгэнд орохгүй *********г зодоод байхаар нь би салгах гээд хүчрээгүй ********* миний утсаар Бямбахишигийг дуусан юм шиг байна лээ удалгүй Бямбахишиг гаднаас орж ирээд *********г аваад явсан. ********* нь манай гэрт гаднаас орж ирээд хамт сууж пиво ууж байгаад чи надтай дугарсангүй гэж хэлээд маргалдаж эхлээд *********н *********г зодсон. ” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны өдөр айлд байж байхад ********* над руу намайг ********* багшийнхаас ирж аваач ********* намайг зодоод байна гэж *********ийн утаснаас залгасан би удалгүй *********ийнд очиход ********* зодуулсан уйлчихсан нүүр нь битүү хавдар болчихсон *********н пийшин налаад согтуу сууж байсан би *********г аваад *********ийн гэрээс гараад явсан. ... 2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны ************** цаг өнгөрч байхад *********ийн дугаараас над руу залгасан. *********, *********, ********* гурав байсан ********* нь согтуу пийшин налсан байдалтай сууж байсан. ... Би тэрийг сайн мэдэхгүй байна гэрт нь ороод *********г аваад гарч ирсэн. *********, ********* хоёр нь хоёр гурван жилийн өмнө харилцдаг байсан одоо ямар харилцаатай байгааг нь мэдэхгүй байна. ********* намайг зодоод байна та намайг *********ийнхээс ирээд аваач гэж ярьсан....  ” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2*******21 оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай:

  1. *********гийн биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун хацар, зүүн дээд доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний алманы салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  4. *********гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-22х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38х/, 2*******21 оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн 812 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-39-4*******х/, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын 2*******21 оны *******3 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-41х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138******************************************125 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Н.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******21 оны *******3 дугаар сарын *******8-ны шөнийн 11 цаг 35 минутын үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар багт оршин суух иргэн Ү.*********ийн гэрт иргэн *********гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Н.*********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-5-6х/,

   Гэрч Ү.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-14-15х/, гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-17-18/,

  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2*******21 оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22х/, 2*******21 оны *******2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-39-4*******х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

  Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч Н.********* нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч Н.********* нь хохирогч *********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Н.*********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-39-4*******х/

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

  Шүүгдэгч Н.********* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 24******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгч Н.********* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 984******* төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*********гаас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2*******18 оны *******5 дугаар сарын 3*******-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 984******* төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.1*******, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан овогт оын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч Н.*********д 24******* /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн алба болон Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

  5. Эрүүгийн 2138******************************************125 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН