| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Хохирогч *********
Шүүгдэгч Ц.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ийн *********ид холбогдох эрүүгийн 2138*************************************************86 дугаартай хэргийг 2*******21 оны *******3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............................................................................................................. холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.********* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр *********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.********* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр *********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138*************************************************86 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр Болдбаатар ах өглөө надтай тааралдаад шартаж үхлээ 2-лаа явж шар тайлна гэхээр нь би дэлгүүрээс *******.5 гр хараа нэртэй архи аваад дугуй засварын байранд орж архиа уусан. Тэндээс гараад Болдбаатар ах дэлгүүрээс 1 шил архи аваад хөх кантнерийн тэнд очиж архи хувааж уух болсон. Архи ууж байхад Болдбаатар ах намайг банди минь гээд намайг нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би зүүн гараас нь барьж аваад татаж унагаагаад нэг, хоёр удаа цохиж аваад босоод яваад өгсөн. “... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.*********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Надад мөнгө байгаагүй. Би архи авч өгөөгүй. Болдбаатар өөрөө авч өгсөн. Би мөнгөгүй байсан гэв.
Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өглөө найзынхаасаа гараад Рашаант сумын зүс таних залуутай тааралдаж хойшоо хамт өгсөөд эмнэлгийн урдуур гараад явж байхад Нямдорж дуудахаар нь очиж мэнд асуугаад юм яриад байж байхад Рашаант сумын залуу *******.5 гр архи дэлгүүрээс авч ирэхээр нь Нямдорж та гадаа хүйтэнд архи ууж байхаар дуугай засвар луу ороод уучих би уухгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр архи ууж дуусаад гарсан. Гадаа гараад Бавуугийн дэлгүүрийн зүг явж байсан түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-8-9х/
Хохирогч *********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул иргэн юм. Тэгээд мал мах авах гээд очсон байсан. Энэ хүнтэй би урд орой нь айлд архи ууж хоноод ********* тэр айлдаа агсам тавих гээд байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгээд өглөө нь намайг дагаад яваад байхаар нь 1*******,********************* төгрөг өгтөл архи аваад ирсэн байсан. Тэгээд тэр газраа архи уугаад гарч явахдаа маргалдаж байснаа санаад байгаа юм гэв. ... Карт дээр тодорхой дурдсан байгаа. Нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. ... Нүдний хагалгаанд орно. Хагалгаанд орох гэсэн мэдээ алдуулах тариа байхгүй байсан. *********оос эмчилгээний зардалд гарах 5.*********************.********************* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өглөө би Мини маркет орж хүнсний зүйл авах гээд явж байхад Болдоо ах Рашаант сумын нэг залуутай хамт маргалдаад цохилцож байгаа харагдсан тэгээд би болиоч гэхэд Рашаант сумын хувцас засаад босоод яваад өгсөн. ...Болдоо ах Жек хоёр маш хурдан зодолдоод салсан. Тэгээд харсан чинь Болдоо ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би дэлгүүрээс хүнсний зүйлээ аваад гэртээ харьсан. ... “гэх мэдүүлэг /хх-13-15х/
Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны орой манай гэрийн тэнд очиж хадам ах *********той хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал *********ийн охин Дэлгэрмаа гутал засвар дотор Болдбаатарыг дагуулж орж ирсэн. Болдбаатар хэсэг сууж байснаа дараа хэрүүл маргаан хийх гээд байгаа юм шиг байхаар нь би Гомбо ахын гэрийн үүдэнд хүргэж өгчхөөд буцаад гэртээ ирсэн. ... манай гэрт л лав хэрүүл маргаан хийгээгүй. Болдбаатар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний харснаар бол нэлээн согтуу өөрийгөө аваад явах чадваргүй байсан. ... “гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр манай сумын хэсгийн цагдаа Болдбаатар согтуу энд байна ирээд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь Цагдаагийн хэсэг дээр ирсэн чинь нүүрнээс нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Би суулгаж аваад дүү Ундармаагийн гэрт хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-2*******-22/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өглөө *******9 цаг өнгөрч байхад Болдбаатар Рашаант сумын Жек гэх хүнтэй хамт явж байсан. Жек гэх хүн нь дэлгүүр ороод 1 шил *******.5гр хараа нэртэй архи авч ирээд манай дугуй засвар дотор ууж дуусаад гараад явсан. Би тухайн архинаас уугаагүй. Болдбаатар буцаж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Харалдаа гэх газар гэртээ байсан. Намайг гэртээ байсныг гэрчлэх хүмүүс гэвэл эхнэр 2 хүүхэд, хоньчин залуу, уяач хүү зэрэг байсан. Би Болдбаатар гэх хүнтэй 2*******21 оны *******1 дүгээр сарын *******5-ны өдөр хонины мах зарсан түүнээс хойш би Болдбаатар гэх хүнтэй тааралдаагүй. ...”гэх мэдүүлэг /хх-32-34/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2*******21 оны *******1 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай:
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... *********ын нүдэнд гэмтэл тогтоогдоогүй. Нэмэлтээр ирсэн материал дээр нүдний хараа болон нүдний шинжилгээний материал байгаагүй. ...”гэх мэдүүлэг /хх-75х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн засаг даргын 2*******2******* оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн тодорхойлолт /хх-8*******х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138*************************************************86 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.********* нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд 2*******21 оны *******1 дүгээр сарын 16-ны өдөр *********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Ц.*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... Архи ууж байхад Болдбаатар ах намайг банди минь гээд намайг нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би зүүн гараас нь барьж аваад татаж унагаагаад нэг, хоёр удаа цохиж аваад босоод яваад өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2*******21 оны *******1 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-42х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.********* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *********ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Хохирогч ********* нь эмчилгээний зардалд 5.*********************.********************* төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч нь дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*********оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүх улсын яллагчийн гаргасан ялын саналд дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ц.*********ид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 16,74******* төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*********оос нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2*******18 оны *******5 дугаар сарын 3*******-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 16,74******* төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.1*******, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онход овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ид 32******* /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5*******5 дугаар зүйлийн 5*******5.1-т зааснаар хохирогч ********* нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*********оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*********ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*********ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН