Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 307

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, 38-3 тоотод оршин суух, ВГ66122949 регистрийн дугаартай, Пагж овогт Жигмэдийн Ягааны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р баг, Бийрийн уулзварт оршин суух, ВП95082516 регистрийн дугаартай, Ранайхан овогт  Шийрэвчулууны Хүрэлбаатарт холбогдох  

Зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 670000 төгрөг, алданги 361800 төгрөг, нийт 1031800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад              

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ш.Хүрэлбаатар нь 2016 оны 02 сарын 26-ны өдөр FН051911 мотортой, FO414852 хөдөлгүүртэй, мустанг-150 маркийн Хятад шинэ мотоциклийг 1670000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 05 сарын 20-нд өгөх, хугацаанд өгөхгүй бол 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. 2016 оны 05 сарын 26-нд 1000000 төгрөгийг өгч үлдэх 670000 төгрөгийг өгөлгүй 11 сар болж байна.Иймд зээл 670000 төгрөг, 0,3 хувийн алданги 361800 төгрөг, нийт 1031800 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.
Хариуцагч Ш.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Ягааны нэхэмжилсэн 1031800 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ягаан нь Ш.Хүрэлбаатарт холбогдуулан зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 550000 төгрөг, алданги 297000 төгрөг, нийт 1031800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Ш.Хүрэлбаатар Ж.Ягааны нэхэмжилсэн нийт 1031800 төгрөгийг  2017 оны 05 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн талаар шүүхэд мэдэгдсэн байх тул уг хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 29312 төгрөгийг төлсөн, хариуцагч  Ш.Хүрэлбаатараас 14656 төгрөгийг, төрийн сангийн данснаас 14656 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.  Ж.Ягааны нэхэмжлэлтэй  Ш.Хүрэлбаатарт холбогдох зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 670000 төгрөг, алданги 361000 төгрөг, нийт 1031800 төгрөгийг  хариуцагч   Ш.Хүрэлбаатар 2017 оны 05 сарын 30-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч  Ш.Хүрэлбаатараас 14656 төгрөгийг, төрийн сангийн данснаас 14656 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар  хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ