Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга Л.Сувд,  

   Улсын яллагч Ч.Батзориг,

   Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ын *********од холбогдох эрүүгийн 2138******************************************121 дугаартай хэргийг 2*******21 оны *******4 дүгээр  сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   ............................................................................ холбогдох,

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Их бургас” гэх газарт 2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********д агсам согтуу тавьж толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Их бургас” гэх газарт 2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********д агсам согтуу тавьж толгой руу нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138******************************************121 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр өдөр Бадарын нуруунаас үхрээ туугаад гэр лүгээ явж байгаад Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй таараад сум явж байна гэхээр нь нэг шил юм захиж Бат-Эрдэнийг ирэхийг хүлээж байгаад ирэхээр нь хувааж уучхаад тэдний гэрт очсон. Би та хэд яагаад Баасандалайг матаж байгаа юм бэ гэж асуусан чинь Мандухай уурлаад намайг гүйж ирж маажаад байсан тэгэхээр нь би Мандухайг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн тэрнээс би тэр хүүхнийг зодоогүй л гэж бодож тэгээд би тэднийхээс гарах гэтэл гаргахгүй хэрэлдээд барьж аваад байсан. тэгээд бүр гаргахгүй болохоор нь би өөрийн охин Эрдэнэзаяаг дуудаж аавыгаа ирж ав гэсэн тэгээд удалгүй манай охин ирээд намайг аваад явах гэтэл манай охиныг энэ алмасыг нь ална гээд Түмэнжаргал барьж гарыг нь мушгиад унагаасан тэгээд охин бид хоёр гараад зугтааж гэр лүгээ явсан.   “... гэх мэдүүлэг,

Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр би тус аймгийн Чандмань-Өндөр сумын 5-р баг Их бургас гэдэг газарт ээж Даваажаргалынд байсан чинь орой 22 цаг өнгөрч байхад манай хамаатан *********, Бат-Эрдэнэ гэж хоёр хүн согтуу орж ирсэн. ********* ах над руу Мандухай ч төрөл арилжсан хүндээ, чи аавынхаа өрийг төл аав чинь хоёр авгатай чи сэтгэцийн өвчтэй гэж чанга хаширсан. ********* ах намайг баруун гараараа зүүн хацрын дээд хэсэг рүү маш хүчтэй цохисон. Миний нүднээс гал маналзах шиг болсон. Мөн миний зүүн гарыг шүдээрээ хазсан. Мөн баруун гараараа баруун эрүү рүү маш хүчтэй цохисон. Намайг заамдаж босож ирээд намайг түлээний хайрцаг руу дарж унаад нуруу луу хоёр удаа том гутлаар өшиглөсөн... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим манайд эхлээд ********* орж  ирсэн. Араас нь хэсэг байж байгаад Бат-Эрдэнэ орж ирсэн. Тэр хоёр айлд ууж байгаад хоорондоо зодолдсон юм шиг байгаа юм. ********* манай охин Мандухай руу өрөө авъя өрөө төл гээд дайрч хашхираад манай охиныг барьж авч цохиж нүдээд хазах гэж дайраад байхаар нь би очиж салгах гэсэн чинь Баасандалайг цагдаад матсан та нараас өөр хэн ч тэгж нутаг усныхаа хүмүүсийг матахгүй чи л матсан гээд дайраад манай охиныг түлээний хайрцаг дээр нуруугаар нь дарж унагаад цохисон тэгж байсан Бат-Эрдэнэ салгах гээд очтол чи муу хоол горьдсон нохойн гөлөг хол байгаараа ална шүү гэхээр нь Бат-Эрдэнэ гараад яваад өгсөн. “... гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******2 дугаар сарын 23-нд 23 цагийн орчим байх аав ээж рүү залгаад намааг ирээд авчих би Түмэнжаргалынд байна ирээд авчих энд бөөн юм болоод байна цагдаа дуудчихсан аавыг нь авч явах юм шиг байна гээд утсаа салгасан тэгээд би Түмэнжаргал гэдэг айлд очсон чинь Түмэнжаргал эгч гэрийнхээ үүдэнд утсаар ярьж байх шиг байсан. Аав болохоор баруун талын орон дээр Мандухай гэрийнхээ хойморт орон дээр суучихсан чанга чанга дугараад л чарлаад байсан би оронгуутаа аавыг аваад гарах гэсэн чинь аав одоо цагдаа ирж байгаа гэсэн гээд аав гарч өгөхгүй байсан тэгээд би аавд яаж ийм газар байдаг юм гээд 2-лаа урагшаа Мягмар гэдэг айлд очоод хүлээж байя гээд дагуулаад гарсан чинь Түмэнжаргал гуай аавын толгой руу нь цохисон та яаж байгаа юм бэ яагаад аавыг маань зодоод байгаа юм бэ гэсэн чинь намайг бас энэ алмасыг нь алаад хаячъя гээд толгой руу дайраад малгай ороолт аваад шидчихсэн тэгсэн Мандухай гарч ирээд миний гарыг мушгиад дийлдэхгүй байсан. Аавыг Түмэнжаргал гуай түлхээд унагачихсан байсан тэгээд аав бит хоёр зугтаагаад Мягмар гэдэг айлд очиж хэсэг байж байгаад гэртээ харьсан. ... гэх мэдүүлэг /хх-25-26х/,

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******21 оны *******2 дугаар сарын 23-нд ********* бид хоёр адуу хашингаа нэг шил Хараа гэдэг архи хувааж ууж байгаад хоорондоо жоохон маргалдаад байж байсан чинь ********* манаа гэр рүү яваад өгсөн тэгээд би хэсэг байж байгаад араас нь яваад очсон чинь Мандухай гэдэг манай дүүтэй барилцаад авчихсан хэрэлдээд том том дугаралдаад байсан тэгээд би очоод салгах гээд одоо боль гэсэн чинь намайг хоол горьдсон нохойн гөлөг минь зайлаарай ална шүү гээд ********* намааг занаад байсан тэгээд би гараад явсан.хонь хашдаг хашааны ард унтаж байгаад шөнө гэртээ орж унтсан. ... гэх мэдүүлэг /хх-29-3*******х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 12******* дугаартай:

  1. *********н биед баруун хацар, зүүн шуу, дээд уруулд цус хуралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна..
  3. *********н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-33х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46х/, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн засаг даргын 2*******21 оны *******3 дугаар сарын *******9-ний өдрийн 121 дугаартай тодорхойлолт /хх-47х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны *******4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-49-5*******х/, шүүгдэгч *********ын 2*******2******* онд тоолуулсан малын А дансны хуулбар /хх-51-54х/, 2*******21 оны *******3 дугаар сарын 22-ны өдрийн 874 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-55-56х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138******************************************121 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч ********* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Их бургас” гэх газарт 2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********д агсам согтуу тавьж толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч *********ын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-11-13х/,

   Гэрч *********ын /хх-17-18х/, гэрч *********гийн /хх-25-26х/, гэрч *********нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

   Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 12******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33х/, 2*******21 оны *******3 дугаар сарын 22-ны өдрийн 874 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-55х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч ********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч ********* нь хохирогч *********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-55-56х/

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ********* нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.3-д зааснаар 8 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/-аар тогтоогдож байх боловч 2*******17 оны 7 дугаар сарын *******1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2*******15 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

   Шүүгдэгч ********* нь прокурорын 5************** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 13************** төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч *********оос нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2*******18 оны *******5 дугаар сарын 3*******-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 13************** төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.1*******, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Армагууд овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********ыг 5************** /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч ********* нь торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********од  шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН