Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/207

 

 

 

 

 

 

    2021          03            26                          

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1484/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй зочид буудалд үйлчлүүлээд гарахдаа 307 тоот өрөөнд “тамхины асаагуур” асуух зорилгоор ороод, буцаж гарахдаа амарч байсан үйлчлүүлэгч Б.Хгийн монетон 1 хос ээмэг, 1 ширхэг бөгжийг шүүгээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 724,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй зочид буудалд үйлчлүүлээд гарахдаа 307 тоот өрөөнд “тамхины асаагуур” асуух зорилгоор ороод, буцаж гарахдаа амарч байсан үйлчлүүлэгч Б.Хгийн монетон 1 хос ээмэг, 1 ширхэг бөгжийг шүүгээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 724,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Согтуу байх үедээ ийм үйлдэл гаргасан. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Ганхуяг эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт хавтаст хэргээс шинжлэн судлуулсан:

1/ Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /92 дугаар тал/,

2/ гэрч Уийн мэдүүлэг /хх-ийн 139-141 дүгээр тал/,

3/ “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 151-153 дугаар тал/,

4/ *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар тал/,

 

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 01 цагаас 02 цагийн үед Б дүүргийн 00-р хорооны нутаг дэвсгэр зам дагуу байрлах М нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд Л, Г гэсэн 2 найзын хамт орсон юм. Тэгээд буудалд орж пиво ууж байгаад 04 цагийн үед унтах гээд өөрийн зүүж байсан монетон хуримын бөгж, нэг хос ээмэг зэргээ тайлаад 2 орны голд байх жижиг шургуулгатай шүүгээн дээр нь тавиад унтсан юм. Тэгээд өглөө эрт 06 цаг өнгөрч байх үед Л ажилтай гэж хэлээд гараад явсан араас нь 07 цаг 30 минутын үед Г бас ажилтай гэж хэлээд гараад явсан. Тэгээд би үргэлжлүүлээд унтаж байтал хаалга онгойж дуугарахаар нь сэрээд хартал миний амарч байсан өрөөнд нэг эрэгтэй хүн шууд орж ирэхээр нь чи гараач ээ гэж хэлтэл шар айргийг чинь уучихъя гэж хэлээд 2 орны голын шүүгээн дээр миний ээмэг бөгжний хажууд байсан 500 граммын аягатай пиво авч балгахаар нь би нүцгэн байсан болохоор хөнжлөөрөө биеэ ороотол өө чи нүцгэн байсан юм уу гэж хэлснээ гараад явсан. Би унтахдаа ээмэг, бөгжөө 2 орны голд байх шүүгээн дээр тавьснаа санаад хартал байхгүй алга болсон байхаар нь гялс хувцсаа өмсөөд араас нь гараад буудлын ресейпшнд манай өрөөнд нэг эрэгтэй хүн орж ирээд юмаа алдчихлаа гэж хэлтэл дөнгөж сая нэг эрэгтэй хүн бичиг баримтаа аваад яаруу гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/,

 

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ээлжээ аваад байж байх үед 305 тоот өрөөнд байсан залуу бичиг баримтаа авъя гэж хэлээд найзынхаа бичиг баримтыг аваад гарсны дараа 307 тоот өрөөнд байсан нэг эмэгтэй хүн сая манай өрөөнд хүн орж ирээд гарсан тэгээд ширээн дээр байсан ээмэг алга болчихлоо... Нэг залуу би найзынхаа бичиг баримтыг авъя гэж хэлхээр нь хэн гэж асуухад Наранболд гэж хариулсан, өмнөх ээлжийн Чулуунцэцэг 305 тоотод орсон хүний найзынх нь бичиг баримт байгаа шүү, бичиг баримтын эзэн бичиг баримтаараа бүртгүүлчхээд орой гараад явсан, үлдсэн найзад нь бичиг баримтыг нь өгөөрэй гэж хэлсэн болохоор би иргэний үнэмлэхийг нь өгөөд гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 11 минутаас 20 минутын хооронд манай ломбардад туранхай биетэй, хууз сахалтай 005-180 см орчим өндөртэй, бор арьстай залуу орж ирж байсан.Тухайн залуу манай ломбардад орж ирээд монетон бөгж 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би тухайн залуугийн царайг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/,

 

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Б” зээлдүүлэх газар 2020 оны 07 сарын 23-ны өдөр намайг ажлаа хийж байхад 13 цагийн үед нэг хүн орж ирээд алт авах уу гэж надаас асуухаар нь авна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу халааснаасаа 1 хос ээмэг гаргаж ирээд надад өгөхөөр нь би шалгаж үзтэл 3,2 граммын жинтэй 585 сорьцтой үйлдвэрийн ээмэг байсан би 160,000 төгрөгөөр үнэлж 160,000 төгрөгийн барьцаанд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, 

 

Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 00000 дугаартай дүгнэлтэд 724.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 152 тал/,

 

“М” зочид буудлын Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 84-91 тал/,

 

 “Ө” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 95-100 тал/,

 

“Б” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 103-112 тал/,

 

Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-189 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 214 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 216 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 218 тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 219 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 220 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Г “...*******ын хувьд гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн хохирол болох эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Барьцааны мөнгө бүрэн төлсөн. Үүнээс хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. *******ын эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Өмнөх шийдвэрийн дагуу ял эдлэхээс зайлсхийсэн зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн...” гэж,

 

Шүүгдэгч ******* “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Согтуу байхдаа ийм үйлдэл гаргасан байсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй зочид буудалд үйлчлүүлээд гарахдаа 307 тоот өрөөнд “тамхины асаагуур” асуух зорилгоор ороод, буцаж гарахдаа амарч байсан үйлчлүүлэгч Б.Хгийн монетон 1 хос ээмэг, 1 ширхэг бөгжийг шүүгээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 724,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх дээрх үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгч ******* нь бусдын өмч, бусдын өмчлөх эрх гэсэн  Монгол улсын хуулиар хамгаалагдсан объектод өөрийнх биш бусдынх гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд зүйлийг “М” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнөөс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан.

 

Шүүгдэгч нь “орон байр” буюу  зочид буудалд нэвтэрч хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон хэдий ч шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд  хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт “ энэ гэмт хэргийг ... орон байр...үйлдсэн бол...” гэж хуульчилсан ба “орон байр” буюу  хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй зочид буудалд үйлчлүүлээд гарахдаа 307 тоот өрөөнд “тамхины асаагуур” асуух зорилгоор ороод, буцаж гарахдаа амарч байсан үйлчлүүлэгч Б.Хгийн монетон 1 хос ээмэг, 1 ширхэг бөгжийг шүүгээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 724,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж *******ыг “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хд 724.500 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгчийн хулгайлсан эд зүйл нь 724.500 төгрөгөөр үнэлэгдсэн ба шүүгдэгч ******* нь хууль бусаар авсан хохирогчийн эд зүйлийг бодитоор  хүлээлгэн өгсөн байх тул  хохирол төлбөр төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

 

Харин гэмт хэргийн улмаас 410.000 төгрөгийн шууд бус хохирол учирч шүүгдэгч ******* нь хохирогч Б.Хгийн зүгээс өөрийн эд зүйл болох монетон 1 хос ээмгийг “ Б ” нэртэй барьцаалан зээлдүүлэх  газраас авахын тулд  төлсөн 160.000 төгрөгийг хохирогч Б.Хд өгсөн,  иргэний нэхэмжлэгч Д.Г зүгээс хохирогчийн  эд зүйл болох бөгжийг барьцаанд тавихад шүүгдэгчид өгсөн 250.000 төгрөгийн хохирлыг Д.Г төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч ******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хулгайлах” гэмт хэргийг  энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэж  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 118 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан байх тул энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна, энэ ял дээр шүүгдэгч *******ын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 118 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 14 хоног 6 цагийн хоног хорих ялаар сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 16 хоног 6 цагийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...*******ын хувьд гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн хохирол болох эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Барьцааны мөнгө бүрэн төлсөн. Үүнээс хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. *******ын эрүүл мэндийн шалтгаантай байсан  нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Өмнөх шийдвэрийн дагуу ял эдлэхээс зайлсхийсэн зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн...”байга гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... ” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ын хувийн байдал болон урьд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүхээс оногдуулсан  эрүүгийн хариуцлагыг биелүүлээгүй эрэн сурвалжлагдсан байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгож оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 / зургаа / сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******* нь  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 118 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоол гарах үед биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгчид оногдуулсан 118 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 14.75 хоногийн буюу 14 хоног 18 цагийн хорих ялаар сольж, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 6 сарын  хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн  биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 сар 14 хоног 18 цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сар 14 хоног 18 цагийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын баривчлагдсан 1 /нэг/ хоног, цагдан хоригдсон 1 /нэг/ хоног нийт 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ