Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 190

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газарт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Ногоон овгийн Сундуйжавын Нарангэрэлийн хүсэлттэй.

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд цэвэрлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд туслах ажилтнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Нарангэрэл нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд цэвэрлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд туслах ажилтнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14 тоот тушаалууд, Төгрөг сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1983 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот хурлын тогтоол, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 199, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 205 тоот архивын лавлагаанууд, 1984 оны 10 дугаар сарын 30, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч Т.Батсүрэн, О.Тамжид, Д.Бурмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 65 тоот, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149 тоот тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Нарангэрэл өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарНогоон овгийн Сундуйжавын Нарангэрэлийг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд цэвэрлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд туслах ажилтнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА