Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

 

 

 

 

 

    2021          04           02                                         

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго  хөтлөн,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Э холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Э нь “Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Сын Хаан банк дахь 5166721041 тоот данс бүхий картаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд нийт 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э нь “Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Сын Хаан банк дахь 000000 тоот данс бүхий картаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд нийт 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эын “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн   дугаартай хэргээс:

Хохирогч Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр найз Эыг 3,4 дүгээр хорооллын эцсийн  сургуулийн замын ард хүргэж өгөхөд  Э пиво аваад өгөөч гэхэд нь Хаан банкны картаа өгч чи өөрөө ороод авчих гээд явуулсан. Бид 2 салахдаа миний картыг аваад буусныг нь би мэдээгүй. Гэртээ хариад хүүхдүүддээ юм авч өгөх гээд картаа хайгаад олоогүй. Эаас картаа асуухад надад өгсөн гэсэн. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг бэлнээр авсан байсан. Э нь миний картаас зөвшөөрөлгүй мөнгө авч намайг 700.000 төгрөгөөр хохироосон тул хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын гэрчээр өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байдаг дүүгийндээ байж байхад С- манай гадаа 2 найзын хамт машинтайгаа ирсэн. Бид тэндээс хөдлөөд 1 найзыг нь гэрт нь хүргэж өгөөд 3-лаа Б дүүргийн 13 дугаар хорооны 13 дугаар сургуулийн гадаа 15 цагийн үед 0,5 литрийн 6 ширхэг пиво авч уусан. Удалгүй С найзын хамт явсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сын картаас 500.000 төгрөг авч авсан мөнгөөрөө Б ахтай архи авч хувааж уусан. Маргааш нь дахин 200.000 төгрөг авч архи авч уусан. Сын картаас 700.000 төгрөг авч архи авч уусан минь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23- тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сын хохирогчоор өгсөн: “...Би Эыг 2007 оноос хойш таньдаг болсон. Улаанбаатар дулаан сүлжээний газарт хамт ажилдаг байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Тухайн үед би Эт 0,5 литрийн 3 ширхэг пиво авч өгсөн бөгөөд миний картыг буухдаа машинаас аваад буусан байсан. Э картаас 700.000 төгрөгийн гүйлгээ хийж мөнгө авсан байсан. Тухайн үед би Эт картын нууц үгээ өөрөө хэлж пиво авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын яллагдагчаар өгсөн “...Би С  дүүргийн 0 дугаар хороонд байдаг дүүгийндээ байж байхад С манай гадаа 2 найзын хамт машинтайгаа ирсэн. Бид тэндээс хөдлөөд 1 найзыг нь гэрт нь хүргэж өгөөд 3-лаа Б дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн гадаа 15 цагийн үед 0,5 литрийн 6 ширхэг пиво авч уусан. Удалгүй С найзын хамт явсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сын картаасаа 500.000 төгрөг авч авсан мөнгөөрөө Б ахтай архи авч хувааж уусан. Маргааш нь дахин 200.000 төгрөг авч архи авч уусан. Сын картаас 700.000 төгрөг авч архи авч уусан минь үнэн. Ст 700.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сын дахин хохирогчоор өгсөн: “...Э миний хохирлыг барагдуулсан тул би гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх 18-21 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 39-42/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 44, 47 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 49 тал/, хувийн байдлыг тодорхойлох бусад бичиг баримт /хх-ийн 50-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э нь “Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Сын Хаан банк дахь тоот данс бүхий картаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд нийт 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э хамт архи ууж байгаад миний картыг өгөөгүй бөгөөд Хаан банк дахь  тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг уншуулж авсан. Тухайн үед миний картыг өгсөн гэсэн боловч өгөөгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би шүүх хуралдаанд оролцох боломжтой. Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-21 тал/ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Э гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Эын  Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Сын Хаан банк дахь  тоот данс бүхий картаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд нийт 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдолгүй. Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 13-21 тал/ гэснийг  дурдаж байна.

 

Шүүгдэгч Э нь хохирогчид нийт 700.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э нь Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Сын Хаан банк дахь тоот данс бүхий картаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд нийт 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Эт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 700.000 төгрөгийн төлбөр төлсөн гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 58 тал/

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Э хамт архи ууж байгаад миний картыг өгөөгүй бөгөөд Хаан банк дахь тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг уншуулж авсан. Тухайн үед миний картыг өгсөн гэсэн боловч өгөөгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би шүүх хуралдаанд оролцох боломжтой. Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Эт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д заасан хяналт тавьж ажиллуулах, ялтан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг  250 /хоёр зуун тавин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭР