| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч *********,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ын *********д холбогдох эрүүгийн 2138000000005 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
......................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ********* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд “Урал” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж мотоцикл жолоодож явсан иргэн *********ийг мөргөж амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд “Урал” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж мотоцикл жолоодож явсан иргэн *********ийг мөргөж амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000005 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би уржигдар орой буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагийн үед Чандмань-Өндөр сумын 1 дүгээр баг Шивэрт гэдэг газраас түлээ ачаад сумын рүү орж ирэх замд сумын төвийн хамгийн урд талын колонкийн урд байдаг хашаануудын урдуур явж байхад нэг гэрэлтэй мотоцикл гэнэт миний машины урдаас хурдтай ороод ирсэн,би тэр үед хальт тоормос гишгэхэд миний тоормос ажиллаагүй тухайн мотоциклтой хүн машин урдуур орох шиг болсон. Би тэр үед айж тэвдсэндээ зогсолгүй шууд яваад гэртээ ирсэн.Тэр үед миний машин доогуур орсон мотоциклтой хүний царай төрх,өмсөж явсан хувцас, мотоциклийн өнгө загварыг би анзаарч хараагүй,харах боломжгүй маш хурдан болж өнгөрсөн.Тэгээд би түлээгээ буулгаад надтай хамт сумын төв рүү орж нэрийг нь сайн санахгүй байна өөрийгөө Дорж л гэх шиг болсон хүний машиныг хашаандаа оруулж хонуулсан, маргааш орой нь Чандмань-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч дуудаж аймгаас ирсэн цагдаа нарын нэг надаас мэдүүлэг авахад би айгаад тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой болсон асуудлыг хэлж чадаагүй юм.Надад одоо өөр хэлэх зүйл байхгүй байна. ...Би тухайн асуудал яг хэдэн цагт болсныг хэлж мэдэхгүй байна миний баримжаагаар 20 цагийн үед л байх тэр мотоциклийг мөргөсөн асуудал Чандмань-Өндөр сумын хамгийн урд талын колонкийн урдхан талд яг хашаануудын дэргэд машин зам дээр болсон юм.Тэр мотоциклтой хүн миний явж байсан замын хажуу талын замаар урдаас их хурдтай явж байснаа гэнэт миний урдуур ороод ирсэн.тэгэхэд надад ямар нэгэн зүйл сонсогдоогүй,мөн мотоцикл дээгүүр нь гарч байгаа юм шиг мэдрэмж төрөөгүй,миний машины дуу маш чанга учраас хэр баргын зүйл сонсогддоггүй юм. ... Би машинаа зогсоолгүй шууд яваад гэртээ харьсан.Тэгээд гэртээ ирээд сая болчихвоо хүн дайрчих шиг боллоо,одоо тэр хүн үхсэн байх тэр хүнээс юу үлдэх вэ дээ гэж бодсон.тэгээд цагдаа нарт хэлье гэж бодсон боловч айгаад хэлж чадаагүй би урд өмнө ийм зүйлтэй учирч байгаагүй учраас хэлээгүй юм. ... Надтай хамт сумын төв рүү орж ирсэн жолооч манай хашаанд машинаа тавихдаа та сая харсан уу? Зам дээр хүн хэвтэж байна үхсэн юм биш үү гэж хэлхээр нь би хараагүй дуугай л байхгүй юу гэж хэлсэн чинь тэр залуу чимээгүй болсон. Намайг мөргөсөн гэдгийг тэр залуу харсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Би айгаад зогсолгүй шууд явчихсан. Би энэ асуудлын талаар өөр хэнд ч хэлээгүй, миний машинд өөр хүн яваагүй мөн тухайн Зил-130 маркийн машинд ч гэсэн өөр хүн яваагүй жолооч ганцаараа явсан. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Түлээ ачаад сумын төв буцаж явахад эсрэг талд мотоциклтой хүн явж байсан ба гэнэт гэрэл манас гээд явчихсан. Арай ороогүй байх гэж бодоод цааш авсан. Тэр үедээ сандарч тэвдээд учраа олоогүй гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9х/%
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10х/,
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13х/,
Машинд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-14х/,
Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/,
Хувцсанд тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-19-20/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-21х/,
Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр талийгаач ********* зам тээврийн осолд орж эмнэлэгт хүргэгдэн ирээд өвчнөө даалгүй нас барсан юм,тухайн үед би болон ах дүү хамаатан садан маань манай нөхрийг мотоциклоос унаад эмнэлэгт хүргэгдэн очоод нас барчихлаа гэж бодож байсан тэгээд аймгийн төвөөс цагдаа нар ирээд манай нөхрийг өөрөө унаж нас бараагүй,машинд мөргүүлээд нас барчихсан байна гэж хэлсэн дэгээд би талийгаачийн хамгийн ойр дотнын хүн учраас энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм,би тухайн үед болсон явдлын талаар өмнө нэг удаа Чандмань-Өндөр суманд байхдаа мэдүүлэг өгсөн байгаа. ... Би шүүх эмч *********ийн дүгнэлттэй танилцлаа, би маш гомдолтой байна. Тухайн дүгнэлтэд талийгаач нөхрийн үхлийн шалтгаан тодорхой байсан учраас би их гомдолтой байгаа. ... Манай нөхөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1991 оны 04 сарын 04-ний өдөр айлын дунд хүү болж төрсөн,би нөхөртэйгөө 2012 онд танилцаж нэг гэр бүл болоод бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан,нөхөр бид хоёр хамгийн том охиноо айлаас өргөж авсан юм,манай нөхөр амьд сэрүүн байхдаа Чандмань-Өндөр сумандаа хөрөө рамд ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг хүн байсан. Манай нөхөр зан аашны хувьд төлөв томоотой,даруухан, хүнд тусархуу, нутаг ус, найз нөхөд,ах дүү нарын дундаа нэр хүнд сайтай хүн байсан, манай нөхөр архийг хааяа нэг удаа хэрэглэдэг хүн байсан тэрнээс биш байнгын хэрлээд байдаггүй архины хамааралтай хүн байгаагүй. Би маш их гомдолтой байгаа, би цаашдаа ганцаараа 4 хүүхдээ тэжээн тэтгэж өсгөх учраас би Чандмань-Өндөр суманд амьдрах бодолгүй байгаа, би цаашид Мөрөн суманд орж ирж амьдрах бодолтой байгаа.надад угаасаа Чандмань-Өндөр суманд ах дүү, хамаатан садан байхгүй иймээс би Мөрөн суманд хашаа байшинтай болмоор байна, манай нөхөр амьд сэрүүн байхдаа Мөрөн суманд орж ирж амьдарна гэж ярьдаг байсан учраас би хашаа байшингийн мөнгө нэхэмжилж байна. Мөн 11 сартайгаас 8 нас хүртэл насны 4 хүүхэд байгаа.би тэдгээр хүүхдүүдээ өсгөхөд мөнгө их л хэрэг болох учраас манай нөхрийн амь насыг хохироосон хүнээс хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээлгэж тус дансанд тус бүр 5.000.000 /таван сая/ төгрөг байршуулж хүүхдүүдээ 18 нас хүрэхээр нь хүүхдүүд авч өгөх бодолтой байгаа, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ” ... гэх мэдүүлэг /хх-25-27, 29-31х/,
Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Өчигдөр орой 21 цагийн үед манай хамаатны охин Саранзаяа над руу утасдаад танай хүү урд зам дээр мотоциклоосоо уначихсан байна гэж хэлсэн,би тэгээд эхнэрт нь утсаар хэлээд өөрийн дүүтэйгээ мотоциклоор очиход манай хүү сумын төвийн урд хэсэгт колонкийн урд талд машин зам дээр мотоциклтойгоо уначихсан эмч нар ирсэн манай хүүг машинд өргөж оруулах гээд байж байсан.би тэгээд эмч нартай хамт эмнэлэг рүү ирэх замд манай хүү ухаангүй байдалтай байсаар байгаад ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд манай хүүгийн толгойноос их цус гарсан байсныг эмч нар угааж цэвэрлээд өвчин намдаах тариа.цус тогтоох тариа хийсэн.тэгээд дахиад нэг шингэн хийж байсан чинь манай хүүгийн зүрх зогсчихлоо гэж эмч нар хэлсэн. Манай хүү эмнэлэг дотор байхдаа ёолоод юм ярьж чадахгүй байсан.мөн манай хүү нас барахаасаа өмнө ээжээ,ханиа одоо гэр лүгээ явъя гэж хэлж байсан өөр зүйл яриагүй.Тухайн үед манай хүүгээс архи үнэртэж байсан. Манай хүү өчигдөр манайд 13 цаг өнгөрч байх үед өөрийн цагаан өнгийн хужаа мотоциклоор 2 шуудай 25 кг гурил авч ирж өгчхөөд явсан тэгээд явахдаа хүний түлээ хөрөөдөж өгнө гэж л хэлсэн. өөр зүйл хэлээгүй тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Надад манай хүү хэний түлээг хөрөөдөж өгөх талаар юу ч хэлээгүй,мөн хаашаа явах гэж байгаагаа ч хэлээгүй. Намайг очиход манай хүүг эмч нар машин дотроо хийчихсэн.нүүр нь их цус болсон байсан,манай хүүгийн мотоцикл унасан газартаа хэвтсэн байдалтай байсан. би хүүдээ санаа зовоод тэр унасан газрыг нь сайн харж чадаагүй,тэгээд ч харанхуй болчихсон байсан. ... Би мотоциклоос унаад л нас барчихлаа гэж бодож байна би юунаас болоод нас барчихлаа гэдгийг нь нарийн ширийнийг нь хэлж мэдэхгүй байна шинжээч эмч нарын дүгнэлтийг үзэж танилцсаны дараа санал хүсэлтээ хэлнэ одоогоор би санал хүсэлт хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-32-34, 52х/,
Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад жижүүр эмч Уранбилэг манай гэт ирээд сумын төвийн урд хүн мотоциклоос унасан байна гэсэн дуудлага ирлээ хамт очъё гэхээр нь би Уранбилэг болон Уранбилэгийн нөхөр Лхагвабат бид гурав тухайн газарт очиход сумын урд байх колонкийн урд байх зам дээр хөндлөн мотоциклоос унасан эрэгтэй хүн байсан. тухайн хүн бид нарыг очиход газар хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь бид амьсгаатай байгаа эсэхийг нь шалгаж үзэхэд амьсгаатай амьд байхаар нь бид өргөөд машинд оруулсан тэр хүн их даарсан бололтой гар хөл нь хөрсөн байдалтай,мөн толгой нь маш их цус гарч шороотой холилдож хатсан байдалтай байсан бид нарыг тухайн хүнийг машинд оруулаад байж байхад тухайн хүний ар гэрийнхэн ирээд ээж нь бид нартай хамт машинд суугаад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд тухайн эрэгтэй хүний цусыг угааж цэвэрлээд толгойд нь оёдол тавиад их эмчээ дуудаж үзүүлсэн тэрнээс цааш эмчилгээг сумын их эмч Цэрэнчимэд хийсэн тухайн хүн эмнэлэг ирэхдээ ухаангүй байдалтай ганц нэг удаа ээжээ гэж хэлж байгаа сонсогдож их ёолж байсан. Тэр хүн юу ч яриагүй ярих чадал ч байгаагүй ээжээ гэдэг үгийг ч тод сайн хэлж чадахгүй байсан.тэр хүний өврөөс унасан бололтой тамхи, чихэр, набор, ундаа зэрэг байсан түүнийг нь би ээжид нь хүлээлгэн өгсөн. Тэр хүнээс архи үнэртэж байсан хэр зэргийн согтолттой байсныг бол би хэлж мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр өөрийн эзэмшлийн 66-54ХӨВ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машинаар гэрээсээ гараад Хоймор хийц компани хашаанаас түлээний зах айлд буулгаж өгөхөөр гараад компани хашаанд очиж түлээ захаа ачаад өдөр 15 цагийн Наранцэцэг гэдэг айлын гадаа түлээний захаа буулгаад тэндээсээ гараад шууд урагшаа явж замаараа хамгийн урд талын колонкоос бензин аваад талийгаач *********ийн гэрт нь түлээ ачиж өгөхөөр очиход ********* өөрөө гэртээ байхгүй эхнэр хүүхдүүд нь байсан.эхнэр нь тэр үед *********тэй утсаар яриад Зоригоо ах ирлээ гэж хэлж байх шиг байсан. тэгээд би тэднийхээс гараад Даваахүүгийн гэрт ороход амбаар барьж байхаар нь тэрнээс хамжиж хэсэг байж байгаад 17 цагийн үед байх санагдаж байна гадаа гэгээтэй байхад би сумын төвийн урд Хөвөн хороололд байдаг аавындаа очсон. Би тэнд 30 орчим минут болоод тэндээсээ шууд гэртээ харьсан тэр үед гадаа гэгээтэй байсан гэхдээ нар орчихсон байсан. Намайг гэртээ хариад байж байхад орой 21 цаг 17 минутад *********ийн эхнэр над руу утсаар залгаад та эмнэлэг дээр хүрээд ирээч гэхээр нь эмнэлэг дээр би өөрийн Ланд-80 маркийн машинаараа очиход ********* толгойдоо оёдол хийлгээд сууж байсан тэр үед ********* амьд сэрүүн байсан гэхдээ ухаангүй байх шиг байсан. Би өчигдөр ийм л ажил хийж өнгөрсөн. ... Намайг урагшаа явж байхад гадаа гэгээтэй үзэгдэх орчин хангалттай байсан тэр үед зам дээр мотоциклтой хүн унасан зүйл байгаагүй. Би яг тухайн осол болсон замаар урагшаа гэр лүгээ явсан. ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,
Гэрч *********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед би сумын төвийн гудамд явж байхад талийгаач ********* надтай тааралдсан тэр үед ********* ганцаараа өөрийн цагаан өнгийн мотоциклоо уначихсан явж байсан. тэгээд надтай уулзахдаа Отгоо эгч та манайд очихгүй юм уу гэж хэлхээр нь би найзындаа оччихоод орой танайд очиж хононо чи явж бай гэж хэлсэн. Тэгтэл ********* за тэгвэл би явлаа гээд мотоциклоороо давхиад яваад өгсөн тэр үед ********* бага зэрэг согтуу байх шиг байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. ... надад хаанаас ирсэн талаараа хэнтэй уулзсан ямар ажилтай яваагаа хэлээгүй одоо гэр лүгээ явлаа л гэж хэлсэн. ... “ гэх мэдүүлэг /хх-41-42х/,
Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн танил Шаарав гэдэг хүнтэй хамт нуурмагт гэдэг газарт очиж идшээ бэлдэхээр сумын төвийн урд байдаг НИК-ийн колонкоос бензин авчхаад явж байтал зам дээр мотоциклтой хүн унасан хэвтэж байсан би тэр хүнийг олж хараад машинаасаа бууж очиж үзэхэд тухайн хүн Чандмань-Өндөр сумын ********* гэдэг залуу байсан тэр залуугийн толгойноос нь цус гарчихсан газар дээшээ хараад хэвтэж байсан тэр хүний мотоцикл нь яг зам дээр хөндлөн унасан байдалтай байсан тухайн мотоциклийн банк нь хонхойсон байдалтай толгой хэсэг нь эвдэрсэн данхраад нь хугарсан байсан би тэгээд мотоциклийг нь замаас холдуулж шонгийн мод түшүүлж тавиад нөгөө залууг тэр чигээр нь үлдээгээд буцаж сумын төв рүү давхиж ороод цагдаа нарт мэдэгдэх гэсэн боловч цагдаа нар байгаагүй учраас эмнэлэгт очиж дуудлага өгчхөөд ********* гэдэг залуугийн хамаатны ах Гончигсүрэнгийн эхнэрт нь хэлчхээд шууд идшиндээ яваад өгсөн. Би гар чийдэн тусгаж газар унасан залууг таньсан тэр залуу надад юу ч хэлээгүй дуугарахгүй зүгээр авиа гаргаад үг хэлж чадахгүй байсан би тэр ослын газрыг нарийн сайн харж чадаагүй. Надтай ямар нэгэн машин зөрөөгүй миний идэш хийсэн газар сумын төвөөс 20 орчим км зайд байдаг юм. ... Би яг цаг анзаарч хараагүй ямар ч байсан 20 цаг өнгөрч байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-43-44х/,
Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн орой 21 цаг өнгөрч байх үед талийгаач *********ийн ээж манай төрсөн эгч Хаянхярваа над руу утсаар залгаад ********* колонкийн урд мотоциклоосоо унаад хэвтэж байна гэнэ гэж хэлхээр нь би өөрийн хүүтэйгээ очиход эмнэлгийн машин ирчихсэн *********ийг машинд оруулаад эмнэлэг рүү аваад явсан би тэнд үлдээд шонгийн мод түшүүлээд тавьчихсан байсан *********ийн мотоциклийг түрээд колонкийн хашаа налуулаад орхисон. Би тухайн үед тэнд нь орхичих юм бол мотоциклийнх нь юмыг хүн авчих байх гэж бодоод колонк бараадуулаад орхисон. Намайг анх очиход мотоциклийг шонгийн мод түшүүлсэн байсан мөн мотоциклийн банк нь хоёр талаасаа хонхойсон байсан. мөн толгой хэсэг нь эвдрээд салаад жайжийсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-45-46х/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Чандмань-Өндөр сумын Шивэрт гэдэг газраас түлээ ачаад Чандмань-Өндөр сумын төв рүү явсан. Надтай хамт Чандмань-Өндөр сумын харьяат ********* гэдэг ах өөрийн ногоон өнгийн Урал машинаас мөн түлээ ачаад сумын төв рүү орсон Баясаа ах миний урд яваад би араас нь дагаад явсан. Бид хоёрыг сумын төв рүү ороход гадаа харанхуй болсон байсан юм 7-8 цагийн үед сумын төв рүү орсон байх би цаг хараагүй тэгээд би машинаа ********* ахын хашаанд оруулаад тэндээ машинаа онуулсан тэгээд өөрөө би Док гэж дууддаг /нэрийг бүтэн мэдэхгүй байна/ айлд хоносон. Намайг машинаа ********* ахын хашаад оруулаад байж байхад ********* ах надад хандаж ахынх нь машины урдуур согтуу хүн орчих шин боллоо гэж хэлсэн. би тэрийг нь нэг их тоогоогүй. ********* ахын гэрт орж цай ууж хоол идчихээд айлд очиж хонохоор явсан. Тэгээд маргааш өглөө нь би машинаа асаагаад Мөрөн лүү яваад өгсөн. ********* ах надад миний урдуур согтуу хүн орчих шиг боллоо л гэж хэлсэн. Өөр зүйл юу хэлээгүй. Миний замд мотоцикл унасан байхыг би анзаарч хараагүй.би ********* жолооч ойролцоогоор 50-60 метрийн зайтай явсан байх ********* жолооч их хурдтай яваагүй байх угаасаа ачаатай байсан учраас хурдтай явна гэж байхгүй байх гэж бодож байна яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. ... Би яг ********* жолоочийн явсан замаар яваагүй,олон зам байсан учраас би хажуу талын захын замаар ********* жолоочийг хараад л явж байсан. Би хараагүй харин өөрөө л надад миний урдуур согтуу мотоциклтой хүн орчих шиг боллоо гэж ярьсан. ... ” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай бэр Лхагвадалайд л нэхэмжлэх зүйл байгаа.бид нар хоорондоо ярилцаад эхний ээлжид талийгаач хүүхдүүдэд тус бүрд нь данс нээлгэж 5.000.000 / таван сая/ төгрөг байршуулах саналтай байгаа тэрийгээ манай бэр хэлсэн байх ёстой мөн манай бэр цаашид Мөрөнд амьдрах бодолтой байгаа юм шиг байна лээ тэгээд нэг хашаа байшинтай болмоор байна гэж байсан тэрийгээ мөн нэхэмжилж байгаа байх надад өөрт бол нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ... Манай хүү яг тийм тодорхой ажил хийдэггүй байсан гэхдээ гэртээ зүгээр хэвтээд байдаггүй ямар л ажил олдоно тэр болгоныг хийдэг байсан манай хүү өдөртөө 20.000 /хорин мянга/, 30.000 /гучин мянга/ төгрөгийн л ажил хийнэ гэхдээ тэр болгон ажил олдоод байхгүй хүмүүс л ажил хийх үү гэвэл ажилд явдаг юм. ... ” гэх мэдүүлэг /хх-53-54х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Өнөбатын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай:
Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх тээврийн хэрэгслийн мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-56-58х/,
Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-62х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.*********ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай:
Шинжээч эмчийн 178 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-84х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-84/, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-85-86х/, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ХЭХАХ мэргэжилтэн Ч.Бямбасүрэнгийн тодорхойлолт /хх-87х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89х/, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-90х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000005 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд “Урал” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж мотоцикл жолоодож явсан иргэн *********ийг мөргөж амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10х/,
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13х/,
Машинд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-14х/,
Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16х/,
Хувцсанд тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-19-20х/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-21х/,
Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Гэрч *********гийн /хх-32-34, 52х/, гэрч *********гийн /хх-35-36х/, гэрч *********ын /хх-37-38х/, гэрч *********ы /хх-41-42х/, гэрч *********гийн /хх-43-44х/, гэрч *********гийн /хх-45-46х/, гэрч *********ийн /хх-47-48х/, гэрч *********ийн /хх-53-54х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.*********ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт /хх-65-66х/ ,
Шинжээч эмчийн 178 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68х/,
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-71-72х/, эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ********* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон.
Хохирогч *********нь шүүгдэгч *********гаас Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Баян-Эрхэт талын хонхор, 3 дугаар гудамж 18 тоот хаягт байрлалтай 4 тал хашааг 38.4 метр квадрат талбайтай байшингийн хамт 2021 оны 03 дугаар сарын 24-нд бүрэн шилжүүлэн авсан ба хохирол бүрэн төлөгдөж, шүүгдэгч хохирогч нар сайн дураар эвлэрсэн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********* нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, зүрх судасны эмгэг өвчтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нь заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2138000000005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *********гийн №********* дугаартай “В,С,D” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *********ын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн 2138000000005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *********гийн №********* дугаартай “В,С,D” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийн шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
10. Эрүүгийн 2138000000005 хэрэгт шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН