Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

  2021             03           31                                        

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б дүүргийн байрны гадна иргэн Д машинаас буухгүй унтаад байна гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой тус газарт нь гараа цохиж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б дүүргийн байрны гадна иргэн Д машинаас буухгүй унтаад байна гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой тус газарт нь гараа цохиж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны орой Б дүүргийн 11-р хороо 30б байрны гадна орцны үүдэнд машиндаа сууж байхдаа М дуудсан. Тэгээд миний машинд орж ирээд бид хоёр 2, 2 лааз пиво уусан. Дараа нь манай найз М гэх залуу нь 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчраад ууж сууж байхдаа тасраад юу ч санахгүй байна. Тэгээд сэрэхэд гэртээ ирчихсэн хоёр нүд хавдсан, өвдөлт зовуурь байгаагүй. Миний нүдийг найз М нь цохиж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчимд Д ах над руу залгаад надад өгөх ёстой байсан мөнгө болох 50.000 төгрөгөөр ирээд авчих гэхээр нь би яваад очиход Д ах нэг ахтай хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд бид гурав хамт 3 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Шөнө дунд би бие засах гээд гарчхаад ирэхэд Д ахын нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн: “...1.2 Д биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32 тал/,

 

Яллагдагч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Б дүүргийн байрны гадна орцны үүдэнд гараад ир гээд Д залгасан. Тэгээд бид хоёр тээврийн хэрэгслийг халааж байх зуураа бид хоёр нийт 4 лааз пиво аваад 2, 2-оор нь уусан. Дараа нь Дын найз М гэх залуу 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчирч ирээд хамт ууцгаасан. Тэгээд 02 цагийн үед гэр рүүгээ орох гэхэд Д машинаас буухгүй унтаад байхаар нь би буулгаад гэр гэр рүүгээ оръё гэхэд бид хоёр маргалдаад нэг нэгнийгээ цохисон. Тухайн үед М гэх залуу миний машинд сууж байсан. Д согтчихсон байсан. Д хөлөөрөө миний зүүн хөлийн дээд хэсэгт хальт өшиглөсөн. Мөн зүүн нүдний орчимд нэг цохисон.  Би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд Д нүүр нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 50 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б дүүргийн байрны гадна иргэн Д машинаас буухгүй унтаад байна гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой тус газарт нь гараа цохиж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Д биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт” гэмтэл учирсан нь хэргийн 26-27 дахь талд авагдсан шинжээч эмчийн 554 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч М хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 554 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч М  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б дүүргийн 11-р хороо, 30б байрны гадна иргэн Д машинаас буухгүй унтаад байна гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгой тус газарт нь гараа цохиж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Д нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршгийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаад  шүүгдэгч М хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000                        / дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч м Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРД