| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00115/И |
| Дугаар | 192 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 192
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багт оршин суух, Азар овгийн Батсуурийн Бэх-Очирбаатарын хүсэлттэй
Ж.Янжмааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бэх-Очирбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ж.Янжмаагаас байшингийн түрээсийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байгаа. Ж.Янжмаа нь манай сумын соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байсан юм. Одоо ажилаасаа гараад хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Ж.Янжмааг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бэх-Очирбаатар нь Ж.Янжмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ж.Янжмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, Ж.Янжмаа нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Ж.Янжмаа нь Өвөрхангай аймгийн Сант суманд оршин сууж байсан ба РД:ЙХ67122800, 95328127, 94452828 дугаарын утастай байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Жамбалын Янжмааг /ЙХ67122800/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Янжмааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА