| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00159/И |
| Дугаар | 193 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 193
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 121-24 тоотод оршин суух, Жангар овгийн Шар овгийн Отгонбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон овгийн Давгадоржийн Сугарт холбогдох
822553 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сугар нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар байр түрээслэн сууж байсан бөгөөд тухайн хугацаандаа байрны түрээс, халаалт, ус, хог, гэрлийн мөнгийг дутуу төлсөн. Тийм учраас Д.Сугараас байрны хөлс болох 822553 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Сугар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Сугар нь Ш.Отгонбатын эзэмшлийн орон сууцыг түрээслэн сууж байсан нь үнэн болно. Нэхэмжилж буй байрын түрээсийн төлбөр болох 822553 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Отгонбат нь Д.Сугараас 822553 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сугар нь 822553 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарШ.Отгонбатын нэхэмжлэлтэй Д.Сугараас 822553 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Д.Сугараас 6073 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 12145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн24291 төгрөгөөс 12146 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА