Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 198

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 48-5 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 59 настай, Боржигон овгийн Дашмаагийн Мандахын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Мандах, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мандах шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авагч, өрлөгчнөөр тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд намайгӨвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авагч, өрлөгчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Мандах нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Мандах нь Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авагч, өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184 тоот архивын лавлагаа, Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 180 тоот, 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 тоот тушаалууд, 1984 оны 11 дүгээр, 1985 оны 5 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч А.Доржсүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Дашмаагийн Мандахыг Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авагч, өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА