Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 221/МА2023/0066 |
Дугаар | 221/МА2023/0066 |
Огноо | 2023-01-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2023/0066
Н.Б ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б намайг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0745/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б намайг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч Н.Б ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 31 дугээр зүйл “Хориглох зүйл”, 31.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 31.1.1-т “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заажээ. ...Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдон ажиллуулахыг хориглосон зохицуулалттай байна. Гэтэл маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн заалтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна гэжээ...”.
Гэвч нэхэмжлэгч нь анх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа тодорхой хугацаанд жирэмсний чөлөөтэй байсан албан хаагчийн албан үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэж байсан. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрдөг. Харин албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нэхэмжлэгчээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохих албан тушаалтан төрийн албан хаагчийн хувийн хэргээ удаа дараа өгөхийг шаардсан ч нэхэмжлэгч өгөхөөс татгалзаж байсан. Төрийн албанд байх ёстой ч нэхэмжлэгч өөрт авч ажиллаж байсан байгууллагад нь байдаггүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгч нэхэмжлэгчээс хувийн хэргийг гаргаж өгөхийг шаардахад төрийн албан хаагчийн хувийн хэргийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгчийг Төрийн албаны 22, 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь нэхэмжлэгч тус албан тушаал дээр шаардлага хангах эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаал дээр шаардлага хангаж Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт өгөөгүй. Нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд зааснаар ТЗ-10 зэрэглэлтэй, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь ТЗ-7 зэрэглэлтэй, дэс түшмэлийн албан тушаалыг тур орлон гүйцэтгэж байгаад уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 33.3, 18.1-т зааснаар нэхэмжлэгч нь ангилал, зэрэглэл шилжиж байгаа тохиолдолд тухайн ангилал, зэрэглэлийн тусгай шаардлагыг хангаж, нээлттэй сонгон шалгаруулалт өгж томилогддог хуулийн зохицуулалттай. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 100 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад сонгон шалгаруулалт ороогүй, албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа албан хаагчдыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөхийг үүрэг болгосон тогтоол гарсан.
3.2. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж Төрийн албаны тухай хууль, эрх бүхий байгууллага буюу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий бусад баримтыг үндэслэхгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна. Маргаан бүхий албан тушаал нь жирэмсний чөлөөтэй байсан албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан төрийн албаны хөдөлмөрийн харилцаа байсан, томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс Төрийн албаны зөвлөлийн 100 дугаар тогтоолын хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.И нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллах болсон тул түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Б ийг Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд хуульд заасан сонсох ажиллагааг явуулж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр чөлөөлсөн. Хуульд заасны дагуу маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар баталж, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд албан тушаалын тусгай сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлуулах саналыг хүргүүлсэн. Дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол оролцох эрх нь нээлттэй байсан.
3.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мөн нэхэмжлэгчийг тус маргаан бүхий албан тушаалд томилсон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг чөлөөлж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн байх ба 2006 оны Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 122 дугаар зүйл “Хурлын даргын нийтлэг бүрэн эрх” 6 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж томилуулах” мөн 7 дахь хэсэгт “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгож батлуулах” гэж заасан байдаг ба иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэж Хурлын дарга захирамж гарган нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргыг томилох хуулийн зохицуулалттай байдаг.
3.4. Ингээд 2022 онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн байхгүй болгон тус хуулийн 52 дугаар зүйл “Хурлын даргын бүрэн эрх” 52.1.6-т “Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шууд томилох, чөлөөлөхөөр заасан. Гэвч шүүх хуулийн дээрх зохицуулалтуудын уялдаа холбоог, зааг ялгааг тайлбарлахгүйгээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчийн 2021 оны 09 дүгээр тогтоолын хүчин төгөлдөр байхад, маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 захирамжаар чөлөөлсөн нь хууль бус гэж дүгнэсэн шүүх хуулийг буруу, тайлбарлаж хэрэглэсэн болох нь харагдаж байна.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хүртэл дурдагдаагүй байх ба шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчиж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-т “... мөн маргаан бүхий захиргааны актаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг чөлөөлсөн атлаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 захирамжаар өөр түр орлон гүйцэтгэгч томилсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна... ” гэжээ.
3.6. Гэвч томилогдсон албан хаагч нь төрийн байгууллагад 2001 оноос хойш тасралтгүй 21 жил ажилласан бөгөөд тухайн ажилласан байдал нь төрийн албан хаагчийн хувийн хэргээр тогтоогдсон тул албан тушаалыг сул орон тоог түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны тусгай сонгон шалгаруулалтад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалын тусгай шалгалтыг өгсөн ба Төрийн албаны тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж тэнцсэн болно. Нэхэмжлэгчийн маргаж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэл дэх салбар зөвлөлөөс нээлттэй тусгай сонгон шалгаруулалт явагдаж сул орон тоо байхаа больсон болно. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, үндэслэлгүй байх ба маргаан бүхий албан тушаалын талаар зохицуулсан хуулийн шинэчлэлийг буруу дүгнэж тайлбарласан байна.
3.7. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх нэхэмжлэгч Н.Б нь Өмчийн харилцааны газрын даргын 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр тушаалаар Бүртгэл хяналтын мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны шалгалт өгч 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болж улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар албан тоотоор Н.Б ийг Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/25 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилон ажиллуулж байжээ.
2.2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д /2019 он/зааснаар “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э-н 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Н.Б ийг “Хан-Уул дүүргийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр” томилж, үндсэн цалинг ТЗ-9-5 ангиллаар тогтоосон байна.
2.3. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлээр буюу Н.Б ийг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Н.Б ийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл “Төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага”, 23 дугаар зүйл “Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага”-ыг тус тус хангаагүй төрийн албан хаагчийн хувийн хэрэг байгууллагад байгаагүй, жирэмсний амралттай хүний оронд Н.Б түр ажиллаж байсан” гэх тайлбарыг гаргаж байх боловч бодит байдал дээр жирэмсний амралтаа авсан хүн нь эргэж ажилдаа ороогүй өөр ажил албан тушаалд шилжсэн байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д заасны дагуу Байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанар, хүний нөөцийн ур чадварыг сайжруулах зорилгоор О.Г-г Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-10-5 ангиллаар цалинжуулахаар томилсон нь хуульд нийцээгүй байна.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, уг журмын дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр хуульчилсан бөгөөд ийнхүү нөхөхдөө мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар тусгай шалгалтын дагуу сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөхөөр хуульчилсан байхад хариуцагч байгууллагаас сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгч Н.Б ийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж дахин О.Г-г түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг зөрчжээ.
2.6. Хариуцагч хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо “...Тусгай шалгалтыг төрийн захиргааны албан тушаал ангилал хооронд шилжих тохиолдолд авна гэж заасан. Н.Б нь албан тушаалын ангилал хооронд шилжих нээлттэй сонгон шалгаруулалт бүхий тусгай шалгалтыг өгөөгүй. ...Хуульд заасны дагуу маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар тогтоолоор баталж, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлд албан тушаалын тусгай сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлуулах саналыг хүргүүлсэн. Дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол оролцох эрх нь нээлттэй байсан” гэх боловч 31 жил төрд ажилласан нэхэмжлэгч Н.Б ийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлж уг маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гарган, актын хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуульд нийцсэн эсэх талаар шүүхээр хянуулж байх явцад төрийн албаны тусгай шалгалтыг явуулж түр орлон гүйцэтгэгчээр томилсон О.Гийг төрийн албаны тусгай шалгалтад оруулж нэхэмжлэгч Н.Б ийг төрийн албан хаагчийн тусгай шалгалтад орж шударгаар өрсөлдөх боломжийг олгоогүй байна.
2.7. Мөн “төрийн албан хаагчийн хувийн хэрэг нэхэмжлэгч Н.Б т өөрт нь байсан учир бид төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх төрийн албаны тухай хуулийн шалгуур шаардлагыг хангасан эсэх, төрд хичнээн жил ажилласныг тогтоож дүгнэлт хийх боломжгүй байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
2.8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Б т сонсох ажиллагаа явуулж тайлбар нотлох баримтыг гаргах боломжийг олгоогүй байна.
2.9. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Н.Б ийг “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргээгдэх, шүүхийн шийдвэрийн үр дагавар нь ойлгомжгүй үлдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлэхэд ойлгомжтой, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх үүднээс нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу “нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Б ийг эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 772 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч Н.Б ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ”Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ