Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 181

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Б.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох тус төвийн 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын Баянзүрх багийн иргэн Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 онд ******* сумын ЭМТ-д ******* багийн эмчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 06-р сарын 26-нд хүүхэд төрүүлж, үүнээс хойш хүүхдээ 2 нас хүртэл хүүхдээ асарсан. Гэтэл чи түр хүлээгээд байж бай, нэг гэр бүлийн 2 хүнийг нэг газар ажиллуулахгүй, хүлээж бай гэсээр нилээд удсан. Гэтэл 2016 оны 12-р сарын 17-нд манай нөхөр ******* чамайг халсан байна гэсэн тушаалыг авчирч өгсөн. Уг тушаалыг үзэхэд намайг халсан ямар нэг заалт байхгүй байгаа юм. Иймд намайг ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй байна. Байгууллагын төлөөлөгч Ц.*******гийн 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй ба уг тушаалыг 2015 оны 03-р сарын 02-ны өдөр гаргасан мөртлөө надаас нуун дарагдуулсаар 2016 оны 12-р сарын 17-нд надад өгсөн.

Иймд ЭМТ-ийн ******* Ц.*******гийн гаргасан 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Тэрээр нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулж Завхан аймгийн ******* сумын *******ийн 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Б.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох тус төвийн 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ