Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч У.*******, хариуцагч Э.******* нарыг оролцуулан хийж У.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг *******ийн ******* тоотод оршин суу ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2006 онд Э.*******тай танилцан улмаар 2011 оны 07 дугаар сарын 07-нд гэрлэлтийн 232 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 сарын 11-ний өдөр хүү төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон.  хүү төрсөн үеэс хойш миний өөрийн эцэг эхийн гэрт ээжийнхээ асрамжинд амьдарч өсч торнисон. Одо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү г миний асрамжинд үлдээж эцэг Э.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 3-р хороо 29б байр 11 тоот 2 өрөө 54мкв байр, 25 тн хюандай маркийн ачааны автомашинаас зөвхөн хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Эхнэр миний зүгээс нөхрөөсөө нэхэмжлэлх зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн иргэн овогт ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Э.******* миний бие 2011 оны 10 сарын 14-нд гэргий У.*******тай хуримаа хийсэн. 2012 оны 11 сарын 11-нд хүү төрсөн. 2012 оны 05 сарын 10-нд амьдралын эрхээр 20тн Hyundoi gold ачааны машиныг 62 сая төгрөгөөр авсан. Машин авахад бидэнд мөнгө байхгүй байсан учраас ХАС банкнаас зээлээр авсан.

...2015 он 12 сарын 30-нд хөдөө явж ирэхэд эхнэр ******* өвөөгийн үе дамжин ирсэн хөөрөг, мөнгөн аягануудаа зарж үрэгдүүлсэн байсан учир бид 2 жаахан маргалдсан. 2016 оны 01 сарын 01-нд Бээжинд сурна гээд явсан. Тэрнээс хойш бид 2 тусдаа амьдарч байгаа. Ийм юмнаас болж сална гээд байх юм. Би уг нь архи ууж зодсон юм байхгүй. 2016 оны 9 сараас банкны мөнгө өгөлгүй удсан 27 сая төгрөгөө олохгүй бол байр сав, машин хураана гээд байраа зарж банкны мөнгөө төлсөн. Бид 2-ын хувьд уг нь салах шалтгаан байхгүй байх боловч сална гээд бай юм гэжээ.

Нэхэмжлэгч: У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид хоёр 5 жил үерхэж байгаад гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. Ер нь бид хоёр 10 жилийн хугацаанд амьдарч байна. Энэ хугацаанд амьдрах арга барил, хэьшил гээд бүх зүйл таарахгүй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бид 2 бие биендээ ямар нэгэн байдлаар хань болохгүй юм байна гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан. Би дархлааны системийн гажуудал буюу афолист гэдэг өвчинтэй. Энэ өвчин эмчилгээгүй. Албан ёсоор эмчилгээ хийх боломжгүй. Тйим учраас манайхаар бол ардын эмчилгээ гэж ярьдаг түүн шиг тан барьж зүү тавьдаг эмчилгээ хийлгэж байгаа. Хятад улсад эмчилгээний чиглэлээр виз аваад амьдрах боломжгүй учраас би сургалтын визээр амьдарч байгаа. Нөхөртэйгээ Мон*******д амьдрах боломгүй учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна эв.

Хариуцагч: Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж байгаа зүйлийг нь өгнө гэж бодож байгаа. Дундын эд хөрөнгөө өгнө. Тэтгэлэг тогтоолгоно. Гэрлэлтээ цуцлуулахыг уг нь хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Манай хүний бие муу байгаа. Энд ирээд хэд хоног халуураад бие нь өвдөөд их хэцүү байх шиг байна. Тиймээс салъя гэж бодож байна. Би машинаа зараад хүүхэддээ мөнгийг нь өгнө гэж бодож байна. 50 сая төгрөг өгье гэж хэлсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Э.*******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгөхуваалгахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******, нэхэмжлэгч У.******* нар нь 50.000.000 төгрөгийг дундын эд хөрөнгөд тооцуулан өгч авалцахаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрлэгсдийг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч Э.******* нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Нэхэмжилж байгаа зүйлийг нь өгнө гэж бодож байгаа. Дундын эд хөрөнгөө өгнө. Тэтгэлэг тогтоолгоно. Би машинаа зараад хүүхэддээ мөнгийг нь өгнө гэж бодож байна. 50 сая төгрөг өгье гэж хэлсэн байгаа гэжээ.

Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй.

Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 2012 оны 11-р сарын 11-ний өдөр төрсөн хүү Р.г түүний эх У.*******гийн асрамжид үлдээж, эцэг Э.*******аас тэтгэлэг гаргуулж хүү Р.г тэжээн тэтгүүлэхүндэстэй байна.

Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар овогт ын *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11-р сарын 11-ний өдөртөрсөн хүү Р.г түүний эх У.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11-р сарын 11-ний өдөр төрсөн хүү Р.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Э.*******аас сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Мон******* улсын Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас 50.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.

5. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Мон******* улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 122014 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

11. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

12. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан амйгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ