Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/280

 

 

 

 

 

 

    2021          05          11                                    

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч З-д холбогдох эрүүгийн 2105003830254 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З нь “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах “Х” эмийн сангаас иргэн Гын эзэмшлийн Билобил нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З нь “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах “Хос анар” эмийн сангаас иргэн Гын эзэмшлийн Билобил нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Зын “...Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн   дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гын гэрчээр өгсөн: “...Миний бие Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 давхарт Х” нэртэй эмийн санд ажилдаг. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний танил ах над руу залгаад “тархи, толгойнд уудаг Билобил нэртэй эмийг 5 хайрцгийг олоод өгөөч” гэсэн. Би хэлснээр нь 23-ны өдөр хэлсэн эмийг нь нэг хайрцгийг нь 120.000 төгрөгөөр эмийн бөөний төвөөс өөрөөсөө мөнгө гаргаж худалдан авч эмийн сан дээрээ аваачиж тавьсан. Захисан эмээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирж авахаар болоход хаалганы ойролцоо тавьсан байсан эм байхгүй байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд хар өнгийн богино куртиктэй, хар өнгийн ноосон малгай өмссөн, малгайн ар хэсэгт нь таван хошуу одны дүрстэй 40-45 насны эрэгтэй хүн тавиур дээрээс эм аваад манай эмийн сангаас гарч яваа бичлэг үлдсэн байсан...” /хх-ийн 4-5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гын хохирогчоор өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний танил ах над руу залгаад “тархи, толгойнд уудаг Билобил нэртэй эмийг 5 хайрцгийг олоод өгөөч” гэж захисан. Би хэлснээр нь 23-ны өдөр хэлсэн эмийг нь нэг хайрцгийг нь 120.000 төгрөгөөр эмийн бөөний төвөөс өөрөөсөө мөнгө гаргаж худалдан авч эмийн сан дээрээ аваачиж тавьсан. Захисан эмээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирж авахаар болоход хаалганы ойролцоо тавьсан байсан эм байхгүй байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд хар өнгийн богино куртиктэй, хар өнгийн ноосон малгай өмссөн, малгайн ар хэсэгт нь таван хошуу одны дүрстэй 40-45 насны эрэгтэй хүн тавиур дээрээс эм аваад манай эмийн сангаас гарч яваа бичлэг үлдсэн байсан. Би алдсан 5 хайрцаг Билобил нэртэй эмийг биет байдлаар нь эргүүлэн авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.А гэрчээр өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр ажил дээрээ байж байхад “Нейю ремиди” эм ханган нийлүүлдэг төвд ажилдаг залуу над дээр ирээд “надад ийм хэдэн эм байна” гээд эм харуулсан. Би ямар эмийг нь асуугаад харахад “Билобил” нэртэй тархи цусны хангамжид уудаг эм харуулсан. Тэр залуу 5 ширхэг хайрцаг эм гаргаж ирээд 1 хайрцаг эмийг бөөний үнээс арай бага үнээр санал болгосон. Тэгээд би хямдхан санагдахаар нь өөрөө ч тэр эмийг уудаг болохоор нэг хайрцаг эмийг 30.000 төгрөгөөр бодож 5 хайрцаг эм авсан. Би лангуу дээрээ 1 өдөр хонуулаад байж байхад маргааш нь нэг залуу ирээд нөгөө эмийг асуугаад цагдаатай холбоотой асуудал гарсан гэж хэлээд мөнгөөр нь буцаагаад авсан. Би бодохдоо Э гэдэг залууг ажил дээрээсээ юмаар сольж авсан юм болов уу гэж бодоод худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

 

Мөрдөн шалган ажиллагааны шатанд Б.Э гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 24-ний орой найз Зын хамт бид 2 манай гэр болох Б дүүргийн тоот очиж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж З манайд хоноод маргааш өглөө нь манай ах болох Минжээг гуйж миний машин болох улсын дугаартай Мицубиши лазер маркийн машинаа унуулаад Зын гадаа очиж, З Приус-30 маркийн машиныг сольж унуулаад Б дүүргийн 0 дугаар хороо, 7 дугаар төвийн хажуу талд байрлах байрны гадаа машинаа зогсоогоод дэлгүүрээс ундаа, пиво аваад машиндаа ууж байхад 34 дүгээр байрны 1 давхарт байрлах эмийн сан руу З ороод 5 ширхэг эм аваад гараад ирэхэд нь “юун эм юм бэ” гэж асуухад “би таньдаг дүүгээсээ мөнгө авах ёстой байсан ч мөнгө байхгүй гээд эм өгч байна” гэж хэлсэн. З “энэ 5 хайрцаг эмийг зармаар байна” гэхэд нь би “Баянзүрх дүүргийн Монелд байрлах “3 төгөл” нэртэй эмийн санд очиж эмээ 150.000 төгрөгөөр зарж борлуулаад Зд 125.000 төгрөгийг өгөөд 25.000 төгрөгөөр нь дэлгүүр орж архи, пиво авсан. Б дүүргийн хороонд З гэрийн ойролцоо ирээд машин дотроо архи хувааж уугаад жолоо барьж байсан М гэртээ хүргүүлсэн. Тухайн өдөр М гуйгаад 30.000 төгрөг өгч З бид хоёр машинаа бариулж явсан. Би эмийн сан руу ороогүй, З ороод эмүүдийг авч гарч ирсэн. Б гэж хүн танихгүй, тэр өдөр М ах, З бид 3 байсан. З Махыг сайн танихгүй болохоороо андуурсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 09 цагийн үед Э манай гэрийн үүдэнд ирээд хашааны хаалга цохиод байсан. Тэгээд Э нь надад хандаж “та өнөөдөр машин бариад өгөөч, би архи уучихсан байна, мөнгө өгье” гэхэд нь би зөвшөөрсөн. Манай гэрээс шууд Б дүүргийн 7 дугаар төвийн тэнд ажил хөөцөлдөнө гээд тийшээ явсан. Тэнд очоод бараг 30-40 минут тэр хоёр дэлгүүр орж архи авч уугаад тэр хавийн дэлгүүр, байрны тэр хавиар холхисон. Тэгээд З гэх залуу машинд орж ирэхдээ тортой юм бариад орж ирсэн. Э “юун эм бэ” гэхэд З “энэ хавьд байдаг хүнээс мөнгө авах ёстой байсан юм, гэтэл мөнгөний оронд эм өгч байна” гэж ярьж байхыг нь сонссон. Тэгээд 11 цагийн үед “Гэмтлийн эмнэлэг рүү явъя” гэхэд нь тийшээ яваад тэндээ удалгүй дахиад “хороолол явъя” гэж хэлээд хороолол явсан. Ер нь бол 13 цаг хүртэл модны 2, хорооллын эцсээр дэмий тэнж явсан. Тэгээд 13 цагийн орчимд Монелын тийшээ яваад тэнд 2-лаа буугаад нэг газар руу орсон байх. Нэг их удалгүй 10 минутын дараа буцаж орж ирсэн. Би гэнэт машин үзэх хэрэг гараад нөгөө хоёроос “машинаар нь Бэлх рүү очоод юм үзчихээд ирэх үү” гэж асуухад зөвшөөрсөн. Бэлх рүү би тэр 2-той хамт явсан. Машинаа үзэж дуусчхаад эргээд хот руу хөдөлсөн. Тэгээд тэр 2-ыг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд машиныг нь байрлуулаад салцгаасан. Би Эыг танина, бид 2 нэг айлын хүргэн. Харин З гэх залууг Эын амнаас л сонсож байсан. Сайн танихгүй. З гэх залуу л гаднаас машинд орж ирэхдээ ууттай эм барьж ирсэн. Намайг машин барьсан гээд З гэх залуу 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Зын гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Б дүүргийн 0 дугаар хороо, 7 дугаар төвийн урд талд өөрийн найз Э болон түүний хүргэн ах Б нарын хамт өөрийн машиндаа бид 3 ууж байхад 34 дүгээр байрны доод талд байрладаг эмийн санд Э анх ороод “эмийн сангийн хаалтыг сөхөхөд хайрцагтай эмүүд байна” гэж ярихаар нь би эмийн санд ороод хаалтыг нь сөхөхөд хайрцагтай эмүүд байхаар нь эхлээд 2 хайрцаг эмийг аваад машиндаа суугаад 5-10 минутын дараа буцаж ороод 3 хайрцаг эмийг аваад машиндаа суусан. Тэгээд найз Э Дарь эхэд байдаг эмийн санд 5 хайрцаг эмээ 150.000 төгрөгөөр бөөнд нь зарж борлуулаад Баянхошуунд байдаг хуучин таньдаг найзындаа очоод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн өдөр би Эын хүргэн ах болох Бгоор өөрийн машинаа унуулж хөлсөнд нь 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З яллагдагчаар өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Б дүүргийн 0 дугаар хороо, 7 дугаар төвийн урд талд өөрийн найз Э болон түүний хүргэн ах М нартай хамт явж байсан. М ах машин бариад Э бид хоёр хамт уусан. Тухайн хэрэг гардаг өдөр эмийн санд би ганцаараа ороход наад талын шилэн лангуу дээр хайрцагтай эм байхаар нь хаалтыг нь сөхөөд эхлээд 2 хайрцаг эмийг аваад машиндаа оруулж тавьчхаад дахиад удалгүй нөгөө эмийн сан руугаа орж үлдэгдэл 3 хайрцаг эмийг авсан. Нийт 5 хайрцаг эм авсан. Тэгээд Дарь эхэд байдаг эмийн санд 5 хайрцаг эмээ 150.000 төгрөгөөр борлуулсан. Би М ахыг сайн танихгүй, Эын хүргэн гэдгийг нь мэднэ, тухайн үед хочийг нь андуураад Б гээд хэлчихсэн байсан. Нэр нь М гэдгийг дараа нь мэдсэн. Би 5 хайрцаг эмийг 2 удаагийн үйлдлээр ганцаараа орж авсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө айгаад буруу мэдүүлэг өгсөн. Би эмийн санд ганцаараа орсон. Э надаас “юун эм юм бэ” гэж асуухад нь би хулгайн замаар авсан гэдгээ хэлэлгүй нуугаад “хүнээс мөнгөндөө авсан” гэж хэлсэн. Нэлээн архи уусан байсан тул согтуудаа буруу үйлдэл хийсэн байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/,

 

            Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ- дугаартай шинжээчийн: “...”А” ХХК-аас авсан үнэ хашийн мэдээ судалгааны материалд үндэслэн үнэлгээг хийж дундаж үнээр тогтоов. “Билобил” нэртэй эмийн нийт бодит үнэ цэнийг 600.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэх тайлан /хх-ийн 31-36 тал/,

 

            “Х” эмийн сангийн хяналтын камерын бичлэгт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн “...09:56:39 цаг Б дүүргийн 0 дугаар хорооны 34 дүгээр байрны эмийн сангийн хяналтын камерт хар өнгийн ноосон малгай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн малгайтай үл таних хүн бичигдсэнийг, 09:56:47 цагт үл таних хүн эмийн сангийн хөшгөн хаалт руу орж байгааг, 09:52:58 цагт үл таних хүн хөшигтэй хаалт руу биеэрээ орж байгааг, 09:53:01 цагт үл таних хүн хөшигтэй хаалтаас гарч ирэхдээ гартаа цагаан өнгийн дөрвөлжин савтай зүйл авч байгааг, 09:53:58 цагт үл таних хүн эмийн сангаас гарч байгааг, 09:56:40 цагт үл таних хүн буцаж эмийн санд орж ирж хөшигний цаанаас цагаан өнгийн хайрцагтай зүйл авч байгааг, 09:57:11 цагт үл таних хүн эмийн  сангаас гарч байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 45-48 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 16-18 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 тал/,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 69 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71 тал/, “А” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч З нь “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах “Хос анар” эмийн сангаас иргэн Гын эзэмшлийн Билобил нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/, гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-921/81 дугаартай шинжээчийн тайлан /хх-ийн 31-36 тал/, “Х” эмийн сангийн хяналтын камерын бичлэгт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-48 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч З нь бусдын өмч, бусдын өмчлөх эрх гэсэн  Монгол улсын хуулиар хамгаалагдсан объектод өөрийнх биш бусдынх гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба шүүгдэгч З нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З иргэн Гын эзэмшлийн “Билобил” нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлах үед уг эмийг хадгалж байсан Хос анар” эмийн сан нь хуваарийн дагуу нээлттэй ажиллаж байсан, шүүгдэгч нь эмийн санд эм авах зорилгоор орж, улмаар хаалтын араар нэвтэрч тавиур дээр байсан дээрх эм бэлдмэлийг хулгайлан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч З нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах “Х” эмийн сангийн тавиур дээрээс иргэн Гын эзэмшлийн “Билобил” нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж Зыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Год 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгчийн хулгайлсан эд хөрөнгө нь 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба шүүгдэгч З нь хууль бусаар авсан хохирогч Гын эзэмшлийн эд хөрөнгө болох “Билобил” нэртэй 5 хайрцаг эмийг бодитоор хүлээлгэн өгсөн мөн хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би гомдолгүй. З нь миний хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 10-12 тал/ гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах “Хос анар” эмийн сангаас иргэн Гын эзэмшлийн “Билобил” нэртэй 5 хайрцаг, 300 ширхэг 120 граммтай эмийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Зод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...360 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... ” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Зын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь түүнд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг бичлэггүй СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Зод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зыг 360 /гурван зуун жар / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэггүй СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Зод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ