| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0564/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/587 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/587
2021 05 18 2021/ШЦТ/587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Тд холбогдох 2106 00828 0620 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “Итгэлт хүлэг” алтны уурхайд жолооч ажилтай, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 19 дүгээр гудамжны 465 тоотод оршин суух, ам бүл 7, эх, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Т /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Т нь 2021оны 03 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ритм гэх нэртэй караоке баарны гадна хохирогч В.Оргилболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Оргилболдын өгсөн: “... 2021оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ритм” гэх нэртэй караоке бааранд ажлын газрын Золбаяр, Энхбаяр, Нарангэрэл, Тэмүүжин, Айбар нарын хамт орсон. 3 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи хувааж уусан. Ууж дуусаагүй байхад гарах болсон... Тэр үед манай ажлын Энхбаяр, Нарангэрэл нар хоорондоо хэрэлдээд байсан. Бид хэд хажууд нь зогсож байтал нэг урт үстэй, шоотой улаан цамцтай залуу бас хар малгайтай залуу ирээд “болиоч” гэсэн. Манай нэг найз “та нарт ямар хамаатай юм” гээд хэлтэл тэр үед малгайтай залуу нь манай найзын нүүр лүү 2 удаа цохисон... Манай ах болох Тэмүүжин бид хоёр салгаад би “найзуудыгаа аваад явчихаа” гэж хэлэхэд хэнийг нь мэдэхгүй нэг залуу намайг нүүр лүү 2 удаа цохисон. Би урт үстэй залууг нэг өшиглөөд, тэр хэд цаашаа зугтаагаад машиндаа суусан. Би очоод машины зүүн талын хаалганы шилийг цохисон чинь шоотой цамцтай залуу нь бууж ирээд шилээр миний баруун нүдний дээд талд нэг удаа цохисон. Тухайн үед миний нүүр хэсэгт улаан шоотой цамцтай, урт үстэй залуу пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Тэмүүжиний өгсөн: “... Тухайн үед миний хажууд Оргилболд байсан бөгөөд нэг шил дуугараад очтол Оргилболд нүүрээ дарчихсан сууж байхаар нь очоод хартал дух, нүд хэсэг нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: "... Оргилболд тухайн залуучуудын машин дээр очоод цонхыг нь гараараа цохиход жолоочийн эсрэг талаас урт үстэй өндөр залуу пивоны шилээр нүүр хэсэгт нь цохиод машиндаа суугаад явчихсан...” гэх мэдүүлэг, /хх18-19/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тий яллагдагчаар өгсөн: “... тухайн залуучууд машины гадна талаар өшиглөж цохиод машины жолооч талын толийг хугалсан, мөн жолоочийн эсрэг хойд талын хаалга хонхойсон байхаар нь тэр хохирогч гэх залуугийн өөдөөс ууж байсан пивоныхоо шилийг шидчихсэн юм. Тэгээд тухайн үед би цагдаад дуудлага өгөөд буцаад цагдааг иртэл нөгөө залуучууд дээр очиход бас зодох гээд дайраад байсан бөгөөд удалгүй цагдаа ирээд биднийг аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2013 дугаартай:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь 2021оны 03 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ритм гэх нэртэй караоке баарны гадна хохирогч В.Оргилболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний толгой хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Оргилболдын өгсөн: “... нэг залуу намайг нүүр лүү 2 удаа цохисон. Би урт үстэй залууг нэг өшиглөөд, тэр хэд цаашаа зугтаагаад машиндаа суусан. Би очоод машины зүүн талын хаалганы шилийг цохисон чинь шоотой цамцтай залуу нь бууж ирээд шилээр миний баруун нүдний дээд талд нэг удаа цохисон. Тухайн үед миний нүүр хэсэгт улаан шоотой цамцтай урт үстэй залуу пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Тэмүүжиний өгсөн: “... Тухайн үед миний хажууд Оргилболд байсан бөгөөд нэг шил дуугараад очтол Оргилболд нүүрээ дарчихсан сууж байхаар нь очоод хартал дух, нүд хэсэг нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: "... Оргилболд тухайн залуучуудын машин дээр очоод цонхыг нь гараараа цохиход жолоочийн эсрэг талаас урт үстэй өндөр залуу пивоны шилээр нүүр хэсэгт нь цохиод машиндаа суугаад явчихсан” гэх мэдүүлэг, /хх18-19/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тий яллагдагчаар өгсөн: “... тухайн залуучууд машины гадна талаар өшиглөж цохиод машины жолооч талын толийг хугалсан, мөн жолоочийн эсрэг хойд талын хаалга хонхойсон байхаар нь тэр хохирогч гэх залуугийн өөдөөс ууж байсан пивоныхоо шилийг шидчихсэн юм...”гэх мэдүүлэг /хх-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2013 дугаартай:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Тий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Тий гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч В.Оргилболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Т нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч В.Оргилболд нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Тий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Тд сануулсугай.
5. Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Оргилболд нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР