| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0302/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 302
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, 38-3 тоотод оршин суух, ВГ66122949 регистрийн дугаартай, Пагж овогт Жигмэдийн Ягааны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2-р баг, Ямаатад оршин суух, ВТ91082418 регистрийн дугаартай, Оргиу овогт Өлзийжаргалын Дашнямд холбогдох
Зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 550000 төгрөг, алданги 297000 төгрөг, нийт 847000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Дашням нь 2015 оны 08 сарын 15-ны өдөр FF052470 мотортой, 0403244 хөдөлгүүртэй, мустанг-150 маркийн Хятад шинэ мотоциклийг 1550000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 10 сарын 01-нд 1000000 төгрөгийг өгч үлдэх 550000 төгрөгийг өгөхгүй 1 жил 8 сар болж байна. Гэрээнд заасан хугацаа 2015 оны 08 сарын 25-нд хугацаа болсон тул зээл 550000 төгрөг, 0,3 хувийн алданги 297000 төгрөг, нийт 847000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Дашнямаас мотоциклийн үнийн 847000 төгрөгөөс 147000 төгрөгийг татгалзаж, 700000 төгрөгийг дансаар авахаар эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Ө.Дашням шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Ягааны нэхэмжилсэн нийт 847000 төгрөгийн 700000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, нийт 712500 төгрөгийг дансруу төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ягаан нь Ө.Дашнямд холбогдуулан зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 550000 төгрөг, алданги 297000 төгрөг, нийт 847000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын нийт 847000 төгрөгийн 147000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ө.Дашням 700000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, нийт 712500 төгрөгийг дансаар шилжүүлэхээр зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 24878 төгрөгийг төлсөн, хариуцагч Ө.Дашням улсын тэмдэгтийн 12500 төгрөг төлсөн тул төрийн сангийн данснаас 12378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ж.Ягааны нэхэмжлэлтэй Ө.Дашнямд холбогдох зээлээр авсан мотоциклийн үнийн үлдэгдэл 550000 төгрөг, алданги 297000 төгрөг, нийт 847000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нийт 847000 төгрөгийн 147000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ө.Дашням 700000 төгрөгийг дансаар төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 24878 төгрөг төлсөн, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг төлсөн, төрийн сангийн данснаас 12378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ