Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 313

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Лхасүрэнгийн Наранбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р багийн 3-р гудамж 26 тоотод оршин суух, Бэйл овогт Зоригтын Болорзаяад холбогдох

Үндсэн зээл 11893891 төгрөг, хүү 6545004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418536 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 18863931 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь З.Болорзаяатай 2014 оны 08 сарын 20-ны өдөр № ЗГ/2051000016 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14500000 /арван дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн жижиг дунд бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,3% хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сэлбийн 20-р гудамж 620 тоот хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Үндсэн зээл 11893891 төгрөг, хүү 6545004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418536 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 18863931 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 08 сард Капитал банкаас охин З.Болорзаяагийн нэр дээр 14500000 төгрөгийн зээл авсан. Зээлийг мөнгийг би хэрэглэсэн, бүрэн төлж барагдуулна. Нэхэмжилсэн нийт 18863931 төгрөгийн 8863931 төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр, 3000000 төгрөгийг 2017 оны 08 сарын 20-ны өдөр, 7000000 төгрөгийг 2017 оны 09 сарын 25-ний өдөр төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч З.Болорзаяагаас үндсэн зээл 11893891 төгрөг, хүү 6545004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418536 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 18863931 төгрөгийггаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 18863931 төгрөгийн 8863931 төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр, 3000000 төгрөгийг 2017 оны 08 сарын 20-ны өдөр, 7000000 төгрөгийг 2017 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Капитал банкны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 252269 төгрөгийг төлсөн, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэсанаас улсын тэмдэгтийн хураамж 126135 төгрөгийг, төрийн сангийн данснаас 126133 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Баянхонгор салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 18863931 төгрөгийн 8863931 төгрөгийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр, 3000000 төгрөгийг 2017 оны 08 сарын 20-ны өдөр, 7000000 төгрөгийг 2017 оны 09 сарын 25-ны өдөр төгрөгийг нэхэмжлэгч Капитал банкны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэсан улсын тэмдэгтийн хураамж 126135 төгрөгийг, төрийн сангийн данснаас 126133 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэсан сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ