Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 189

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д. *******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1957 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1973-1989 оны 10-р сарын 30 хүртэл ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан. 1973 онд миний бие 16 нас хүрсэн боловч 1973-1986 он хүртэл миний аавын нэрээр хөлсийг тооцож блансад тусгагдсан байна. Мөн 1989 оны 11-р сарын 12-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Баруун хараа Баянгол сумд Тэжээлийн үйлдвэр комбинатын засварчнаар 1995 оны 06-р сарын 14-ний өдөр хүртэл ажилласан юм. Иймд минийдээр ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1973 оноос 1989 оны 10-р сарын 30 хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байснаа, 1989 оны 11-р сарын 12-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Баруун хараа Баянгол сумд Тэжээлийн үйлдвэркомбинатын засварчнаар 1995 оны 06-р сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн А/339 тоот лавлагаанд Д.******* нь 1973-1980 онд ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан гэх тухайгаа тодруулахыг хүссэний дагуу дээрх нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон жилийн эцсийн гүйлгээ блансад шүүн үзэхэд: өөрийн нэрээр тооцсон хөлс үгүй харин суурийн ахлагч гэх С.*******гийн нэрээр тооцсон хөлсийг жилийн гүйлгээ блансад тусгагдсанаар он тус бүрийг жагсаавал 1973 онд 4880 төг, 1974 онд 4033,87 төг, 1975 онд 5822,51 төг, 1976 онд 4267,44 төг, 1977 онд 4516,35 төг, 1978 онд 3822,60 төг, 1979 онд 1332,76 төг, 1980 онд 3935,25 төг гэжээ,

Мөн архивын тасгийн 2016 оны 08-р сарын 12-ны өдрийн А/619 тоот лавлагаанд Д.******* нь 1981-1989 онд ******* Саруул зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн жилийн эцсийн гүйлгээ блансад тусгагдсанаар жагсаавал: 1981 онд1382,24 төг суурийн ахлагч *******, 1982 онд 4749,39 төг, 1983 онд 854,20 төг, 1984 онд 59,0 төг, 1985 онд 593,50 төг, 1986 онд 443,33 төг, 1987 онд 78,80 /өөрийн нэрээр/ 1988 онд 8950,0 төг, 1989 онд 865,94 төг гэжээ

Түүний хөдөлмөрийн дэвтэрт 1981.01.01-нээс ******* сумын ******* бригадад малчнаар томилов гэсэн бичилт хийгдэж 1981 оноос 1989 оныг дуусталх хугацаанд сар бүр цалин авч байсан бичилт хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.

Дээрх лавлагаанд бичигдсэнээр хүсэлт гаргагч Д.******* нь аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан бөгөөд ийнхүү мал маллаж байсан болох нь гэрч Ш.*******, Б.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Мөн түүний 1989 оны 11-р сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1989.11.12-ноос Завхан аймгаас хувийн журмаар шилжиж ирсэн тул засварын цехэд нимгэн төмөрчнөөр авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус комбинатын тамга дарагдсан,

02-рт 1995.06.14-ний өдрөөс орон нутагтаа шилжин нүүх болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь түүний 1990, 1993 онуудад авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрч О.Будсүрэн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ийг 1973 оны 06-р сарын 08-ны өдрөөс 1989 оны 10-р сарын 30 хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байснаар, 1989 оны 11-р сарын 12-ны өдрөөс 1995 оны 06-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баруун хараа Баянгол сумд Тэжээлийн үйлдвэр комбинатад засварчнаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ