Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 83-р байр 18 тоотод  оршин суух, ВЭ71081066 регистрийн дугаартай, Боржигон овогт Дөшийн Ганхүлэгийн

Хариуцагч Д.Батчулуун, С.Нарантуяа нарыг эрэн сурвалжлуулах  тухай хүсэлтийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ганхүлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч  Д.Ганхүлэг  шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Нарантуяатай 2010 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан. С.Нарантуяа 2015 оны 09 сард Сум хөгжүүлэх сангаас охин бид хоёр зээл авах гэж байна, барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө олдохгүй байна гээд миний хашаа байшинг зээлийн барьцаанд тавьсан. Ингээд тогтсон хугацаанд хашаа байшингийн бичиг баримтаа эгүүлэн авах гэхэд утсаа авахгүй, Баянхонгор сумын 5-р багийн 5-р гудамж 28 тоотод оршин суухгүй, хаана байгаа нь мэдэхдэхгүй байна. Иймд Д.Батчулуун, Д.Нарантуяа нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын баримт, Баянхонгор аймгийн 5-р багийн Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 386, 387 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  Д.Ганхүлэг нь Д.Батчулуун, Д.Нарантуяа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Д.Батчулуун, Д.Нарантуяа нар 2015 оны 09 сард Сум хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд хашаа байшинг барьцаалсан боловч тогтсон хугацаандаа хашаа байшингийн бичиг баримтыг өгөөгүй, тэдгээрийн оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хүсэлт гаргагчийн Д.Ганхүлэгийн Д.Батчулуун, Д.Нарантуяа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ВЮ85080924 регистрийн дугаартай, Даваажаргалын Батчулуун, ВЮ64122422 регистрийн дугаартай, Сангибадамын Нарантуяа нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Батчулуун, С.Нарантуяа нарыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ