Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 293

 

 

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, Б.А-ын нэхэмжлэлтэй “ЗТХЯ-ны ТНБд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 2.. дүгээр тушаал илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий ЗТХЯ-ны ТБНд-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б-ийн А нь т з и мэргэжилтэй. 2012 оноос Зтхя-нд Т з б х з х д-р, Т з, д т б х з г д-р тус тус ажиллаж байсан.
Гэтэл тодорхой шалтгааны улмаас бус ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад шалтгаангүйгээр 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн. “Ажлаас чөлөөлөх тухай” тус тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасныг үндэслэсэн байсан. 
Миний бие ёс зүйн болон бусад сахилгын арга хэмжээг гаргаагүй, өөрөө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан боловч шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй  гэсэн хариуг өгсөн.
Иймд Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 2.. дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Б.А ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг өөрөө гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл дээрх гарын үсэг Б.А-нх мөн эсэхэд шинжээч томилсон бөгөөд тухайн өргөдөл дээрх гарын үсэг Б.А-нх биш гэдэг нь тогтоогдсон. Мөн хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гаргасан байх ёстой. Б.А өргөдөл гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж байгаа нь хууль бус юм.
Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.А-с асууж тодруулж, тайлбар авах ёстой байсан. Мөн Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 2.. дүгээр тушаал гарах үед Б.А-г Улаанбаатар хотод байгаагүй, орон нутагт ажиллаж байсныг ажил олгогч мэдэж байсан. Гэвч энэ цаг хугацаатай давхцуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан .” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 2.. дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох” гэж заасан заалтуудад хамаарахгүй байгаа тул захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж заасан нь үндэслэлтэй байна гэж дурдсан боловч нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын  10-ны өдөр  Зтхя-ны Тнбд-д
 гаргасан хүсэлтэд “... Төрийн албанд хамтран зүтгэж байсан хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн нь намайг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд миний хүсэлтийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж тусгасан байгаа нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ. 
Гуравдагч этгээд А.Б нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Б миний бие нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь анх Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 2.. дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2019/1106 дугаар “Жинхэнэ хариуцагчаар солих тухай” захирамжаар Зтхя-ны Тнбд-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жинхэнэ хариуцагчаар сольж, татан оролцуулсан.

Шүүх Б.А-ын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Б.А нь өөрийн биеэр өргөдлөө гаргаагүй байхад Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж үндэслэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу уг захиргааны акт нь илт хууль бус” гэж мэтгэлцсэн.
Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2.. дүгээр тушаалаар Б.А-ыг тус яамны Т з, д т б х з г д албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх заалтыг үндэслэл болгожээ.
Хариуцагч Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2.. дүгээр тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах”, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх зохицуулалтууд нь төрийн жинхэнэ алба хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, улмаар захиргаанаас уг өргөдлийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагч аливаа шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн түүний өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байх ёстой.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр Зтхя-ны Т з, д т б х з г д-ын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно.
 Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1289 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “1. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Зтхя-ны тнбд Ж.Б танаа” гэсэн баримтын “Өргөдөл гаргасан” гэсний доор байх шинжилж буй гарын үсэг нь Б.А-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна”, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрч Э.Ц шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...гарын үсгийг нь дуурайлган, таталдаж зурсан” гэх зэрэг.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заажээ. Хуулийн заалтыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь илт хууль бус болдог.

Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2.. дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгосон баталгааг зөрчиж  Б.А-ыг өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байхад төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь түүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан гэж үзэхээр байна.   

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг гаргах цаг хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй, хөдөө орон нутагт ажиллаж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд  энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.  
Иймд хариуцагч Б.А-ыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 239 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Зтхя-ны Тнбд-ын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4.. дугаар тушаалаар А.Б-ыг тус яамны Т з, д т б х з г д-р томилсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн иргэн А.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцохгүй  бол  энэ  талаар  хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны 
дагуу гуравдагч этгээд нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  “... Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Б миний бие гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Зтхя-ны Тнбд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2.. дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ