| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0332/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 316
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Хас банк ХХК-ийн хүсэлттэй
Төлбөр төлөгч З.Далайжаргал, Э.Баттулга нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Хас банк ХХК-ийн захирал Г.Олонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Занги овогт Загдын Далайжаргал, Боржигон овогт Энэбишийн Баттулга нар нь ХасБанкнаас 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 1640001592 тоот зээлийн гэрээгээр 18000000 /Арван найман сая/ төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 1640002215 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр 10000000 төгрөгийн зээлийг тус бүр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн 3 дугаар гудамжны 29 тоотод байршилтай, Загд овогтой Далайжаргалын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002224 дугаар гэрчилгээтэй, 72 м.кв хувийн сууц, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0320003509 дугаар гэрчилгээтэй, 518 м.кв талбайтай газар, өөрийн өмчлөлийн 56-24 БНХ улсын дугаартай ТОЁОТА ЧЕЙЗЕР маркийн суудлын автомашин, 20,0 тн-ын ногоон болон саарал өнгийн 2ш контейнер, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 1 тоотод байршилтай барьцаалуулагч Готов овогтой Халзангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0320000441 дүгээр гэрчилгээтэй, 923 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг барьцаалуулсан.
Зээлдэгч 3. Далайжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Э. Баттулга нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2016/00407 тоот зээл төлүүлэх шүүгчийн захирамж гарч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121/11132016/02178 тоот албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудсыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй, анх зээл авахад оршин сууж байсан хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч 3. Далайжаргал, Э. Баттулга нар нь хамгийн сүүлд Баянхонгор сумын 4-р баг 3 дугаар гудамж, 31 тоотод амьдарч байсан болно. Иймд төлбөр төлөгч 3. Далайжаргал, Э.Баттулга нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Далайжаргал, Э.Баттулга нар нь ХасБанкнаас 18000000 төгрөг, 2014 онд 10000000 төгрөгийн зээлийг тус бүр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2016/00407 тоот зээл төлүүлэх шүүгчийн захирамж гарсан. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121/11132016/02178 тоот албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудсыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй, 3. Далайжаргал, Э. Баттулга нар нь Баянхонгор сумын 4-р баг 3 дугаар гудамж, 31 тоотод амьдарч байгаа болох нь тодорхойгүй байгаа тул төлбөр төлөгч нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын баримт, Баянхонгор аймгийн 5-р багийн Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 386, 387 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хас банк ХХК-ийн Баянхонгор салбар захирал Г.Олонбаяр нь төлбөр төлөлгч З.Далайжаргал, Э.Баттулга нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь 2014 оны 02 сарын 19-ний өдөр 1640001592 тоот зээлийн гэрээгээр 18000000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 1640002215 тоот зээлийн гэрээ, 10000000 төгрөгийг төлбөр төлөгч З.Далайжаргал, Э.Баттулга нарт зээлийн гэрээ байгуулан зээлж, 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 131/ШШ2016/00407 дугаар шүүгчийн захирамжын дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба төлбөр барагдуулах ажиллагаа хийхэд тэдгээрийн оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд хүсэлт гаргагчийн Хас банк ХХК-ний Баянхонгор салбар захирал Г.Олонбаярын З.Далайжаргал, Э.Баттулга нарыг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д зааснаар З.Далайжаргал, Э.Баттулга нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар З.Далайжаргал, Э.Баттулга нарыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ