Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00080/И |
Дугаар | 191 |
Огноо | 2017-04-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 191
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй С.*******д холбогдох зээлийн алданги 588,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2011 оны 08-р сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 9,0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07-р сарын 30-нд дууссан. Зээлдэгч С.*******тай удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн.
Иймд С.*******гаас зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 4,120,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн боловч зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алдангийг сарын 0.5 хувиар тооцон хугацаанаас хойш 28 сар өнгөрсөн тул үлдэгдэлд тоцсон алданги 576,800 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 588,016 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.
Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн алдангийг 2017 оны 12-р сард багтаан төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжилсэн зээлийн алдангид тооцсон 588,016 төгрөгийг хариуцагч С.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй зээлийн алданги 588,016 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.******* 2017 оны 12-р сард төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.*******гаас тэмдэгтийн хураамжид 9145 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ