Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/282

 

 

 

 

 

 

  

     2021         05            12                                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н,

            улсын яллагч Б.Жаргал,

   шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д нь “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны СОТ-ын 2-0 тоотод хохирогч Г архи авчруулах зорилгоор итгэмжлэн өгч явуулсан Хаан банкны виза картаас 630.000 төгрөг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны СОТ-ын 2-0 тоотод хохирогч Г архи авчруулах зорилгоор итгэмжлэн өгч явуулсан Хаан банкны виза картаас 630.000 төгрөгийг нь авч завшин” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дийн өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г хохирлыг төлж барагдуулна, би 530.000 төгрөг авсан…” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны 2-1 дүгээр байрны гадаа машин байрлуулах хүн хайж байгаад байрны гадаа сууж байсан залуугаас “чи машин барьж чадах уу, би хөлсийг нь өгөөд Зунжингаас машин аваад ирье” гэхэд “чадна” гээд зөвшөөрсөн. Бид найз Б хамт жолоо бариулахаар тохиролцсон залуутай хамт такси Зунжин худалдааны төв рүү явсан. Зунжин худалдааны төвийн хажууд би өөрийн машинаа орхисон байсан. Зунжин худалдааны төвд очиход 18 цаг болж байсан. Бид 3 машинаа аваад нөгөө залуу миний машиныг бариад буцаад СОТ-ын байр руу явсан. СОТ-ын байранд ирээд найз Б ах Л гэр рүү жолоо бариулсан хүний хамт очсон. Гэрт ороод архи уухаар болсон. Тэгээд би жолоо бариулсан эрэгтэйгээ архинд явуулахаар болоод би өөрийн Хаан банкны картаа өгч, пин кодоо хэлээд архи авч ирүүлэхээр найз Б хамт гаргасан. Гэтэл нөгөө залуу дэлгүүр рүү явж байхдаа гэнэт зугтаасан бөгөөд манай найз Б араас нь хөөгөөд гүйцээгүй гэсэн. Миний картыг авсан залуу тухайн өдөр Дүүхээ төвийн АТМ-ээс миний картаас 630.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж мөнгө авсан байсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй, улаан шоотой цамцтай, үсэндээ шар сортой, 174 см орчим өндөртэй, туранхай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны 2-1 дүгээр байрны гадаа машин байрлуулах хүн хайж байгаад байрны гадаа сууж байсан залуугаас “чи машин барьж чадах уу, би хөлсийг нь өгөөд Зунжингаас машин аваад ирье” гэхэд “чадна” гээд зөвшөөрсөн. Бид найз Б хамт жолоо бариулахаар тохиролцсон залуутай хамт такси Зунжин худалдааны төв рүү явсан. Зунжин худалдааны төвийн хажууд би өөрийн машинаа орхисон байсан. Зунжин худалдааны төвд очиход 18 цаг болж байсан. Бид 3 машинаа аваад нөгөө залуу миний машиныг бариад буцаад СОТ-ын байр руу явсан. СОТ-ын байранд ирээд найз Б ах Л гэр рүү жолоо бариулсан хүний хамт очсон. Гэрт ороод архи уухаар болсон. Тэгээд би жолоо бариулсан эрэгтэйгээ архинд явуулахаар болоод би өөрийн Хаан банкны картаа өгч, пин кодоо хэлээд архи авч ирүүлэхээр найз Баттулгын хамт гаргасан. Гэтэл нөгөө залуу дэлгүүр рүү явж байхдаа гэнэт зугтаасан бөгөөд манай найз Б араас нь хөөгөөд гүйцээгүй гэсэн. Миний картыг авсан залуу тухайн өдөр миний картаас 630.000 төгрөгийг 30 минутад Дүүхээ төрийн АТМ-ээс авсан байсан. Би тэр залууг өмнө нь таньдаг байгаагүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би тэр залууг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Гэхдээ харвал танина. Өндөр нуруутай, туранхай биетэй, үсээ хоёр талаас нь улгүй хусчихсан залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би виза картаа тэр залууд өгч дэлгүүр явуулахдаа найз Э  буюу Э хамт явуулсан. Тухайн өдөр Л ахын гэрт Э, Б бид нар байсан. Э тэр залуутай хамт гарч яваад хэсэг хугацааны дараа “нөгөө залуу чинь зугтаачихлаа” гээд ганцаараа орж ирсэн. Би тэр өдөр утасгүй байсан болохоор хүний утас гуйж картаа хаалгуулах гээд Хаан банк руу залгахад “таны данснаас 630.000 төгрөгийн гүйлгээ гарсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “... Г урьд өдөр нь машинаа Зунжинд үлдээсэн байсан болохоор машинаа авч ирэхээр болсон. Тухайн үед бид нар архи уусан байсан учир эрүүл жолооч яаж олох вэ гэж байж байтал Цоомоо яваад сүүдрэвчинд сууж байсан залууг дагуулаад ирээд тэр хэд машинаа авч ирэхээр болсон...Тэгээд Г машинаа бариулж ирсэн залууд картынхаа пин кодыг хэлээд дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд явуулсан. Тэр залууг Эбийтэй хамт гаргасан. Хэсэг хугацааны дараа “нөгөө залуу чинь “ээж” гэж хэлээд надаас зугтаагаад явчихлаа” гээд орж ирсэн. Тэгээд маргааш нь ч бил үү хэсэг хугацааны дараа ч билүү Гийн картаас 600.000 гаруй төгрөгийн зарлага гарсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дийн гэрчээр өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 дүгээр хороо, СОТ-ын байрны гадаа тоглоомын талбай дээр байхад 15 цагийн орчим нэг согтуу шар царайтай ах ирээд надаас “машин барьж чадах уу” гэсэн би “чадна, яах гэж байгаа юм бэ” гэхэд “ах нь өчигдөр найзуудтайгаа ууж байгаад машинаа юм мөргүүлээд Зунжингийн хажууд орхичихсон, одоо архи гараагүй байгаа болохоор очиж авч чадахгүй байна. Чи хамт яваад машин бариад өгөөч, ах нь мөнгө өгье” гэсэн. Би зөвшөөрч тэр ахын 2 найзтай хамт 4-лээ такси бариад явсан. Зунжингийн хажуугийн шатахуун түгээхээс тэр ахын машиныг аваад эргээд СОТ-ын байрны гадаа ирсэн. Би гэр рүүгээ орлоо гэхэд тэр ах “машин барьсан юм чинь хамт орж ууя” гэсэн. Бид нар дэлгүүрээс 4 шил архи, 2 том пиво, 2 том ундаа авсан. Жолоо бариулахаар дуудсан ахын хуурай ах Л гэх айлд ороод бид нар уусан. Бид нар архи пиво ууж дуусгаад байж байхад жолоо бариулсан ах надад картаа өгөөд “архи аваад ир” гэсэн. Тэгээд нэг найзыгаа надтай хамт гаргасан. Гараад дэлгүүр орох гээд явж байхад нөгөө найз нь машинаа хараадахъя гэж хэлээд машин руугаа явахад нь би дэлгүүр орохгүйгээр такси бариад таксины жолоочид “хамгийн ойрхон буудал руу хүргээд өг” гэж хэлсэн. Таксины жолооч намайг хорооллын эцсийн баруун талд байрлах “Б” нэртэй зочид буудлын гадаа буулгасан. Би тус буудлын 205 дугаартай өрөөг аваад ороод унтаад өгсөн. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 11 цагийн үед Дүүхээ төвийн хажуугийн АТМ-ээс машины эзний картаас нь 500.000 төгрөг авсан. Би СОТ-ын байрны хажуу өрөөг түрээсэлдэг байсан бөгөөд байрны түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан. Түрээсийн төлбөрт 300.000 төгрөгийг өгөөд тэндээсээ Нарантуул зах гарж Баялаг Ундраа худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс машины эзэн ахын картаас дахин 30.000 төгрөг авч хувцас авсан. Би анх 500.000 төгрөг авахдаа картад нь 530.000 төгрөг байгааг мэдсэн. Энэ гэмт хэрэг гэдгийг би мэдэж байсан ч тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учир картыг нь авч явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 110 тал/,

 

Батсүх овогтой Гийн Хаан банкны дугаарын депозит дансны хуулга /хх-ийн 31 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 дүгээр хороо, СОТ-ын байрны гадаа тоглоомын талбай дээр байхад 15 цагийн орчим нэг согтуу шар царайтай ах ирээд надаас “машин барьж чадах уу” гэсэн би “чадна, яах гэж байгаа юм бэ” гэхэд “ах нь өчигдөр найзуудтайгаа ууж байгаад машинаа юм мөргүүлээд Зунжингийн хажууд орхичихсон, одоо архи гараагүй байгаа болохоор очиж авч чадахгүй байна. Чи хамт яваад машин бариад өгөөч, ах нь мөнгө өгье” гэсэн. Би зөвшөөрч тэр ахын 2 найзтай хамт 4-лээ такси бариад явсан. Зунжингийн хажуугийн шатахуун түгээхээс тэр ахын машиныг аваад эргээд СОТ-ын байрны гадаа ирсэн. Би гэр рүүгээ орлоо гэхэд тэр ах “машин барьсан юм чинь хамт орж ууя” гэсэн. Бид нар дэлгүүрээс 4 шил архи, 2 том пиво, 2 том ундаа авсан. Жолоо бариулахаар дуудсан ахын хуурай ах Л гэх айлд ороод бид нар уусан. Бид нар архи пиво ууж дуусгаад байж байхад жолоо бариулсан ах надад картаа өгөөд “архи аваад ир” гэсэн. Тэгээд нэг найзыгаа надтай хамт гаргасан. Би уг найзтай нь өөрийн түрээсэлдэг байр руугаа очиж хувцсаа солиод тэр ахыг гэртээ үлдээчхээд хорооллын эцсийн АМТ-ээс эхлээд 500.000 төгрөг, дараа нь 30.000 төгрөг уншуулж авсан. Тэр мөнгөөрөө тэр өдөртөө шоудаад дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 42 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “хилээр орсон, гарсан эсэхийг бүртгэл авагдсан эсэх тухай” дугаартай албан тоот /хх-ийн 44 тал/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 тал/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-60 тал/, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 61-66 тал/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-75 тал/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-83 тал/, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  дугаартай шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол болон холбогдох баримтууд /хх-ийн 84-86 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 87-89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин авсан…” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д  “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г хохирлыг төлж барагдуулна…” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус  оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Завших гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч өөрийн эд хөрөнгийг сайн дураар шилжүүлэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулж, итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт, шалгалтгүйгээр буцаан өгөхгүйгээр бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж хууль бусаар ашигласан  байх онцлогтой.

 

Шүүгдэгч Д нь хохирогч Г итгэмжлэн олгосон Хаан банкны виза картаас 630.000 төгрөгийг авч завшин хохирогчид 630.000 /зургаан зуун гучин мянга/-н төгрөг буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэх дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д нь хохирогч Г Хаан банкны виза картаас 530.000 төгрөг авсан гэж маргасан ба энэ нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн дансны хуулга дахь мэдээллээр үгүйсгэгдэж, хохирогч Г картаас 630.000 төгрөгийг шүүгдэгч авч завшсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д нь Г архи авчруулах зорилгоор итгэмжлэн олгосон Хаан банкны виза картыг нь ашиглан 630.000 төгрөгийг авч завшин хохирогчид 630.000 /зургаан зуун гучин мянга/-н төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулан завшсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэж Дийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 

 

 

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч Д нь хохирогч Б.Гт 630.000 /зургаан зуун гучин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн.  

Шүүхээс, шүүгдэгч Дээс  630.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар /долоо/ хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Дд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 2 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд удаа дараа үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгож оногдуулсан болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Д гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт дугаартай хэргүүдийг нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дийг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Дд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Дийн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 2 / нэг жил арван нэгэн сар хоёр хоног / хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дийн цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд оногдуулсан 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Дээс нийт 630.000 /зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гт олгосугай.

 

7. Шүүгдэгч Дээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт дугаартай хэргүүдийг нэгтгэсэн,  тусгаарласан хэрэггүй болохыг дурдсугай.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Дд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ