| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0328/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 328
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 13-р байр 32 тоотод оршин суух, ВУ61123001 регистрийн дугаартай, Тавын овогт Сааралын Сарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1961 онд төрсөн. Одоо тэтгэвэрт гаргах гэхэд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд миний 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагч, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогч, 1987 оны 11 сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн дарга, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд татварын байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн миний бие 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-ын Хөх хотод эмчилгээнд явах тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар С.Сарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 181 дугаар, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 393 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1984 оны 08 сарын 01-ний өдрийн 14 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалын хуулбар, хавсралт, Баянговь сумын ХБ ангийн даргын 1983 оны 03 сарын 16-ны өдрийн тушаалын хуулбар, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарзэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Сарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.Сарантуяа нь 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагч, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогч, 1987 оны 11 сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн дарга, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд татварын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 181 дугаар, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 393 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн даргын 1984 оны 08 сарын 01-ний өдрийн 14 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалын хуулбар, хавсралт, Баянговь сумын ХБ ангийн даргын 1983 оны 03 сарын 16-ны өдрийн тушаалын хуулбар, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч С.Сарантуяагийн 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-ын Хөх хотод эмчилгээнд явах тул шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, хэргийг түүний эзгүйд шийдвэрлэв.
Иймд хүсэлт гаргагч С.Сарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тавын овогт Сааралын Сарантуяагийн 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагч, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогч, 1987 оны 11 сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн дарга, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Заг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд татварын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ