Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/291

 

                

 

 

 

 

    2021          05           13                                                                       

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго  хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Л.Цэндоо /ҮД: 0004/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ө-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төв дотор явж байсан хохирогч М цүнхнээс түүний өмчлөлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хохирогч Хы өмчлөлийн Айфон-11 про макс маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө нь үргэлжилсэн үйлдлээр “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төв дотор явж байсан хохирогч М цүнхнээс түүний өмчлөлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хохирогч Хы өмчлөлийн Айфон-11 про макс маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.435.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Хы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 30 минутын үед хүүхдээ үзүүлэх гээд Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүүхдээ үзүүлэхээр очсон бөгөөд эмнэлэг орох үед манай хүүхэд миний утсаар тоглож байсан. Машинаас буухдаа би утсаа куртикний халаасандаа хийсэн. Эмнэлэг ороход нарийн коридорт нэг үл таних эмэгтэй хаалга онгойлгож өгсөн ба зөрөх үедээ намайг шахаад байсан. Тухайн үед нь ямар их түлхээд байна гэж бодсон. Куртикээ өлгүүлчхээд утсаа санаад эргэж очоод авах гэхэд утас байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ганцаараа Б дүүргийн 0 дугаар хороонд байрлах Халдвар судлалын үндэсний төвийн эмчид үзүүлэх гэж яваад өглөө 10 цагийн үед эмнэлэгт үзүүлж яваад утсаа алдсан. Эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд нэг үл таних эмэгтэй 1 дүгээр давхраас 2 дугаар давхарт шилжих нарийн шат нь дээр миний араас дагаад явсан. Би тэр эмэгтэйг сэжиглэж байна. Миний утас нь дээр гадаад, дотоодын эмнэлгээр үзүүлсэн олон шинжилгээний хариу байгаа. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хы 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн “...утсаа байхгүй байгааг мэдээд эмнэлгийн хувцасны өлгүүр орж үзэхэд утас маань байгаагүй. Хяналтын камер шүүж үзэхэд надад хаалга онгойлгож өгсөн эмэгтэй миний халааснаас утас авч байсан. Би утсаа БНСУ-аас захиалж 2.700.000 төгрөгөөр авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шинээрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хы 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Миний утас хар ногоон өнгийн Айфон-11 про макс маркийн гар  утас, түгжээтэй болохоор тайлбар боломжгүй. Тухайн өдөр махлаг эмэгтэй авч байгаа нь бичлэгт буусан байсан. Би харвал танихгүй, малгай дарж өмссөн, маск зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М хохирогчоор өгсөн “...би утсаа 2019 онд ТЭДИ төвөөс 3.200.000 төгрөгөөр авсан. Алдсан гар утсаа одоо байгаа зах зээлийн үнэ ханшаар үнэлүүлнэ. Хяналтын камерыг шүүхэд ахимаг насны махлаг эмэгтэй шат нь дээр араас дагаад байсан. Бас нэг эрэгтэй хүнтэй хамт явж байх шиг байсан. Би тэр хүнийг сэжиглэж байна. Миний утсыг авсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эгийн гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 11-ний Б дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлэх чиглэлээр хэргийн материалуудтай танилцаж байхад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд иргэн Х нь Айфон-11 про макс загварын гар утсаа хулгайд алдсан гэх хэрэг бүртгэлтийн хэргийн материалд авагдсан хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд манай хэлтэст халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн бүртгэл судалгаанд байдаг М овогтой Ө нь эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгөх үедээ халааснаас нь гар утсыг нь хулгайлан авч байгаа бичлэг хэргийн материалд авагдсан байна. Өы 000000 дугаараар холбогдож дуудаж уулзахад гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний төвд үйлчлүүлж байхдаа иргэн Мөнхзулын цүнхнээс Айфон икс маркийн гар утсыг хулгайлан авсан талаараа хэргээ хүлээсэн. Өы ойролцоо насны халаасны хулгайч нар цөөхөн байдаг бөгөөд тухайн этгээдийг өмсөж явсан хувцас, нүүр царай, алхаа гишгээ, үйлдлийн аргаар нь таньсан. Үйлдлийн арга нь ихэвчлэн эмнэлэг, оффис, гандангаар авч хулгай хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай 2.435.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай 960.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 105-108 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Хд “Хохирол мөнгө барагдуулсан тухай” 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Мд “Хохирол мөнгө барагдуулсан тухай” 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 174 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өы 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Хы гар утсыг хулгайлсан хэрэгт яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өөрийн зээ охин Гтай хамт Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхаст зээ охиноо үзүүлж байхдаа 10 цагийн үед үүдэнд нь хүлээж байхад залуухан хүүхдээ тэвэрсэн эмэгтэй орж ирж байхаар нь хаалга онгойлгож өгөхөд халааснаас нь гар утас нь харагдаад байхаар нь баруун гараараа суйлж авсан. Тэгээд зээ охиноо гэртээ үлдээчхээд хулгайлсан утсаа аваад Чингэлтэй дүүрэгт байрлах ТЕДИ төв рүү явсан. Урт цагааны тэнд явж байхад дунд эргэм насны мах мяраа нь таарсан, малгай өмсөж, маск зүүсэн эрэгтэй хүн утас авна гэхэд нь “эгчид нь хүүхдийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, миний утас юм. Кодыг нь мартсан байна” гэж хэлээд утсаа зарсан. Тэр залуу 600.000 төгрөгөөр утас авсан. Тэр залууд одоо харвал танихгүй, ямар ч байсан сэлбэгт өгөх учир 600.000 төгрөгөөр л авна гэсэн. Зарсан мөнгөөрөө хоол хүнсний зүйл бас эм тариа аваад дууссан. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир ийм гэмт хэрэг хийсэн. Би одоогоор ажил хийдэггүй. Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаа хөөцөлдөж байгаа. 5 хүүхэд гаргасан ч бүгд тусдаа гарсан. Охин Мгийн гэрт бага хүү М, зээгийн хамт амьдардаг. Бага хүү М маань тархины өвчтэй учир мөнгө төгрөг байнга хэрэг болдог. Би уг нь хулгай хийхээ болиод удаж байгаа. 2015 оноос хойш хулгай хийгээгүй. Энэ удаа мөнгө хэрэг болоод ийм хэрэг хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өы 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч М гар утсыг хулгайлсан хэрэгт яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний төвд ганцаараа үйлчлүүлж авахдаа шатны орчим дунд эргэм насны эмэгтэйг шатаар явж байхад нь цүнхэнд нь гар утас нь харагдаад байхаар нь суйлж авсан. Тэгээд эмчид үзүүлэхгүйгээр гараад явсан. Тухайн гар утсыг ТЕДИ төвийн орчимд “гар утас авна, зарна” гэсэн хүнд 350.000 төгрөгөөр зарчихсан. Утас зарсан мөнгөөрөө эм тариа, хоол хүнс аваад дууссан. Тухайн үед сандраад явж байсан болохоор ямар хүнд зарснаа санахгүй байна. Надаас ямар учиртай утас вэ гэж асуугаагүй. Тэр хүнийг дахин харвал танихгүй. Масктай байсан болохоор царайг нь сайн хараагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад утас хулгайлсан. Төлбөр мөнгийг нь бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өы 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өөрийн зээ охин Гтай хамт Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхаст зээ охиноо үзүүлж байхдаа 10 цагийн үед үүдэнд нь хүлээж байхад залуухан хүүхдээ тэвэрсэн эмэгтэй орж ирж байхаар нь хаалга онгойлгож өгөхөд халааснаас нь гар утас нь харагдаад байхаар нь баруун гараараа суйлж авсан. Урт цагааны тэнд явж байхад дунд эргэм насны мах мяраа нь таарсан, малгай өмсөж, маск зүүсэн эрэгтэй хүн утас авна гэхэд нь “эгчид нь хүүхдийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, миний утас юм. Кодыг нь мартсан байна” гэж хэлээд утсаа зарсан. Тэр залуу 600.000 төгрөгөөр утас авсан. Тэр залууд одоо харвал танихгүй, ямар ч байсан сэлбэгт өгөх учир 600.000 төгрөгөөр л авна гэсэн. Зарсан мөнгөөрөө хоол хүнсний зүйл бас эм тариа аваад дууссан. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир ийм гэмт хэрэг хийсэн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүрэгт байрлах Халдвар судлалын үндэсний төв дээр ганцаараа өөрийгөө эмнэлэгт үзүүлэх гэж явж байгаад Халдвартын эмнэлэг дотор шат нь дээр 50 гаран насны эмэгтэй цүнхэндээ утсаа хийсэн байхаар нь гар утсыг нь дотроос нь авч тэндээсээ ТЕДИ төв орж 350.000 төгрөгөөр зарсан. ТЕДИ худалдааны төвийн гадаа утас авна, зарна гэсэн хүн байхаар нь тэр хүнд зарсан. Хулгайлан авсан 2 гар утасны төлбөрийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Өы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 тал/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний амьжиргааны баталгаажих түвшин тогтоосон баримт /хх-ийн 52 тал/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын амьжиргааны баталгаажих түвшин тогтоосон тухай тодорхойлолт /хх-ийн 170 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 55-58 тал/, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 152-167 тал/, Өы “Хаан банк” ХХК дахь дипозет дансны хуулга /хх-ийн 176 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Өы өмгөөлөгч Л.Цэндоо “...Шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Хавтаст хэргээс шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг /хх-ийн 129 тал/, эрүүл мэндийн карт /хх-ийн 152-167 тал/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 189 тал/, гэрч Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 17,18 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судална...” гэж,

 

Шүүгдэгч Ө нь “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төв дотор явж байсан хохирогч М цүнхнээс түүний өмчлөлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хохирогч Хы өмчлөлийн Айфон-11 про макс маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.435.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ө нь бусдын өмч  эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогч нарт  хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Өыг  үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төв дотор явж байсан хохирогч М цүнхнээс түүний өмчлөлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хохирогч Хы өмчлөлийн Айфон-11 про макс маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.435.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “Хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Хд 2.435.000 төгрөгийн хохирол, хохирогч Мд 960.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Хы гар утас 2.435.000 төгрөгөөр, хохирогч М гар утас 960.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн ба шүүгдэгч Ө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Хд  хохирол төлбөрийг төлж барагдуулсан  /“Хохирол мөнгө барагдуулсан тухай” 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, хх-ийн 48 тал/, хохирогч Мд  хохирол төлбөрийг төлж барагдуулсан  /“Хохирол мөнгө барагдуулсан тухай” 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, хх-ийн 174 тал/ байх тул  шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Ө нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...6 сарын хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Өы өмгөөлөгч Л.Цэндоо эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийн хувьд барагдуулсан. Улсын яллагчийн санал дээр маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн тул хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг харгалзан тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ө нь  “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... ” гэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх,  6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгч Өы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал,  шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, Монгол улсад үүсээд байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө нь урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэгт холбогдож 2015 онд хорих ангиас суллагдаж байсан нөхцөл байдал нь шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэл биш байх тул улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг дээр дурдсан үндэслэл буюу шүүгдэгч Өы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал,  шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, Монгол улсад үүсээд байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд  шүүгдэгч Өыг зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, энэ шийдвэрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэсэн болохыг, шүүгдэгч Ө нь зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Өд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд  шүүгдэгч Өыг зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, энэ шийдвэрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь  хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө нь зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭ