Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 558

 

2021.05.13                                    2021/ШЦТ/558

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 01121 0838 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х.Э, 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнес мэргэжилтэй, хувиараа онлайн худалдаа эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат 40-28 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:

Шүүгдэгч Х.И нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулын зам дагуу тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа найз эмэгтэй Б.Наранцацралыг бусадтай хардан маргалдаж толгой, нүүр, баруун дал хэсэгт гараараа цохих  үйлдлээр хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явж байх замд машин дотор манай найз залуу Э намайг ажлаас гар, вино архи зардаг газар ажиллаад хэрэггүй гэж хэлсэн, тэр үед ажлаасаа гарахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэгтэл Э намайг хамт ажилладаг залуутай хардаж эхэлсэн. Намайг хамт ажилладаг Манлай гэх залуутай фэйсбүүкээр найз болсныг мэдээд хардсан юм. Би уг нь тэр өдөр Манлай гэх залуутай ажлын хүн учраас мэдээлэл солилцохоор фэйсбүүк найз болсон. Тэгээд Э намайг тайлбар хэлэх сөхөө өгөлгүй хардаад улмаар маш их уурлаж уурандаа миний толгой, нүүр, баруун дал хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Улмаар түүний зүүн нүд хөхөрч, хамар хавдаж хөхөрсөн, баруун дал хэсэгт хэсэг газарт хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Яллагдагч Х.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Наранцацрал бид хоёр машинд байсан сальфетка, цаасаар хамрын цусыг тогтоосон. Үүний дараа бид хоёр тайвшраад ярилцсан, би гэмшээд тэр дор нь уучлалт гуйсан. Гэрийн гадаа бид хоёр 1 цаг гаран ярилцаад хоорондоо эвлэрч тэврэлдээд маргааш нь уулзъя гээд залбирал үйлдээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №2693 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Наранцацралын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.И нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулын зам дагуу тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа найз эмэгтэй Б.Наранцацралыг бусадтай хардан маргалдаж толгой, нүүр, баруун дал хэсэгт гараараа цохих  үйлдлээр хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Наранцацралын: “...явж байх замд машин дотор манай найз залуу Э намайг ажлаас гар, вино архи зардаг газар ажиллаад хэрэггүй гэж хэлсэн, тэр үед ажлаасаа гарахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэгтэл Э намайг хамт ажилладаг залуутай хардаж эхэлсэн. Намайг хамт ажилладаг Манлай гэх залуутай фэйсбүүкээр найз болсныг мэдээд хардсан юм. Би уг нь тэр өдөр Манлай гэх залуутай ажлын хүн учраас мэдээлэл солилцохоор фэйсбүүк найз болсон. Тэгээд Э намайг тайлбар хэлэх сөхөө өгөлгүй хардаад улмаар маш их уурлаж уурандаа миний толгой, нүүр, баруун дал хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Улмаар түүний зүүн нүд хөхөрч, хамар хавдаж хөхөрсөн, баруун дал хэсэгт хэсэг газарт хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Наранцацрал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Х.Ид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд ïðîêóðîðîîñ ø¿¿ãäýã÷ид Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð 450 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãººð òîðãîõ ÿë îíîãäóóëàõ ñàíàë ãàðãàñíûã ø¿¿ãäýã÷ õ¿ëýýí çºâøººðñºí áîëíî. Òîðãîõ ÿëûí íýã íýãæèéã ìºí õóóëèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 3-ò çààñíààð íýã ìÿíãàí òºãðºãòýé òýíö¿¿ áàéõààð òîîöëîî.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Х.Ид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   Х.И нь  450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ундармаа нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР