Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 557

 

2021.05.13                                    2021/ШЦТ/557

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 01170 0833 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг 01 тоотод оршин суух бүртгэлтэй ба Баянзүрх дүүргийн 11 дүгээр хоррр Товчоо 2-р гудамж 17а тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 2 дугаар гудамжны 17а тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамт амьдардаг өөрийн төрсөн эгч хохирогч *******атцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний цээжин тус газарт хутгаар хатгаж, биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч *******атцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 2 дугаар гудамжны 17а тоот манай гэрт хэсэг найзууд архи ууж явцгаасан. Би гэртээ ганцаараа үлдээд...архи хувааж уусан. Намайг нөхрөө дураар нь байлгадаг, давраасан гэх мэт зүйл ярьж байгаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч ******* ширээн дээр байсан шар эрээн иштэй жижиг хутга аваад миний зүүн хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч Д.Цэдэллхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 сард орой 21, 22 цагийн үед гэртээ байхад дүү ******* согтуу ирээд “би *******атцэцэг эгчийг хутгаар хатгачихлаа” гээд уйлаад байсан...урд хашаанд амьдардаг дүү *******атцэцэгийн гэрт очиход тэр уйлчихсан, өмссөн футболк нь цус болчихсон, намайг ******* хутгалчихлаа” гээд байж байсан. Тэр үед *******атцэцэг мөн архи уучихсан согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Батцэцэг эгчид “та хүргэн ахыг хэтэрхий давраадаг, юм хэлдэггүй, бид нараас өмгөөлж хамгаалдаг” гэхэд эгч нөхрийгөө өмөөрч уурлаж хуванцар жижиг сандлаар нуруу руу цохисон. Тэгэхээр нь би хутга аваад эгчийн цээжинд хатгачихсан. Мөн барьсан сандалтай нь зууралдаж байгаад нэг нүдийг нь цохичихсон...эгчийн цээжнээс цус гараад байхаар нь сандраад гарч гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №2825 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. *******атцэцэгийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 2 дугаар гудамжны 17а тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамт амьдардаг өөрийн төрсөн эгч хохирогч *******атцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний цээжин тус газарт хутгаар хатгаж, биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч *******атцэцэгийн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 2 дугаар гудамжны 17а тоот манай гэрт хэсэг найзууд архи ууж явцгаасан. Би гэртээ ганцаараа үлдээд...архи хувааж уусан. Намайг нөхрөө дураар нь байлгадаг, давраасан гэх мэт зүйл ярьж байгаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч ******* ширээн дээр байсан шар эрээн иштэй жижиг хутга аваад миний зүүн хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Цэдэллхамын: “...2021 оны 03 сард орой 21, 22 цагийн үед гэртээ байхад дүү ******* согтуу ирээд “би *******атцэцэг эгчийг хутгаар хатгачихлаа” гээд уйлаад байсан...урд хашаанд амьдардаг дүү *******атцэцэгийн гэрт очиход тэр уйлчихсан, өмссөн футболк нь цус болчихсон, намайг ******* хутгалчихлаа” гээд байж байсан. Тэр үед *******атцэцэг мөн архи уучихсан согтуу байх шиг байсан...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч *******атцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд ïðîêóðîðîîñ ø¿¿ãäýã÷ид Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 2 дахь хэсэгт çààñíààð 600 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãººð òîðãîõ ÿë îíîãäóóëàõ ñàíàë ãàðãàñíûã ø¿¿ãäýã÷ õ¿ëýýí çºâøººðñºí áîëíî. Òîðãîõ ÿëûí íýã íýãæèéã ìºí õóóëèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 3-ò çààсíààð íýã ìÿíãàí òºãðºãòýé òýíö¿¿ áàéõààð òîîöëîî.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР