Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00094/И |
Дугаар | 214 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 214
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: СкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 21-02 тоотод оршин суух, Боржигон овгийн Бадамчулууны Мөнхсайханд холбогдох
89352 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Б.Мөнхсайхан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 96995355 дугаарын эзэмшигч болсон. Б.Мөнхсайхан нь гэрээний үүргээ үл биелүүлэн 96995355 дугаарын 2015 оны 03 дугаар сарын байдлаарх төлбөр 135352 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.Мөнхсайханаас төлбөрийн үлдэгдэл 85352 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 89352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мөнхсайхан нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Скайтел ХХК-иас 96995355 дугаарыг худалдан авсан нь үнэн. Одоо Скайтел ХХК-ийн нэхэмжилж буй 89352 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа нь 89352 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхсайхан нь 89352 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарСкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Мөнхсайханаас 89352 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Б.Мөнхсайханаас 1138 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн4550 төгрөгийн 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА