| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0762/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 536
2021.05.10 2021/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Батаа,
Улсын яллагч Б.Сайнбаяр,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.д холбогдох эрүүгийн 1906 01082 0813 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 11 дүгээр гудамж 442 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /;
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Монгол” хорооллын 412-31 тоотод оршин суух иргэн Ө.Мөнхжаргалын гэрээс ”Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ө.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт ирчихээд хоол хөзөр тоглож байгаад шөнө 02 цаг 30 минутын орчим унтаад, өглөө босоод цай унд уучихаад Э ах надад автобусны мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би 2000-3000 орчим төгрөг өгсөн. Тэр 11 цагийн орчим манайхаас гараад явсан. Тэгээд би удалгүй гэрээсээ эхнэртэйгээ хамт гадуур явж байгаад, хорооллын гэмтлийн урд талд байдаг “Эсо” гэдэг авто машин засварын газар дээр өдөр 16 цагийн орчим очоод машины тосол аваад Хаан банкны зартаа уншуулах гэтэл түрүүвчинд карт байхгүй байсан, тэгээд би тэрийг авсан гэж мэдээд тэрний 95665991 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан...дансаа шалгахад данснаас 13 цаг 40 минутанд АТМ-ээс 500.000 төгрөг уншуулж авсан удалгүй 1600, 7200, 13500, 22500 төгрөгийг тус тус уншуулж авсан байсан ба нийт картнаас 545.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуурай ах Насанжаргал ахынд очиж хоносон дэлгүүр хаахаас өмнө бид хоёр дэлгүүр орж ундаа, боорцог аваад гэрт нь орсон. Насанжаргал ах 23 цагийн үед нойлын өрөөнд орох хооронд жижиг бор ширээн дээр байсан бор түрүүвчинд байсан ногоон өнгөтэй “Хаан” банкны картыг аваад тэр өдөр Насанжаргал ахынд хоночихоод өглөө гараад Сансрын тунелын Хаан банкны АТМ-нд картыг уншуулж 500.000 төгрөг авсан. Картнаас нийт 545.000 төгрөг авсан. Хийсэн үйлдлээ ойлгож байна, дахиж ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Хаан банкны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Бадарч овогтой Нямхүүгийн 5131208040 дугаартай депозит дансны дэлгэнгүй хуулга /хх-ийн 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Монгол” хорооллын 412-31 тоотод оршин суух иргэн Ө.Мөнхжаргалын гэрээс ”Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 545.000 төгрөгний хохирол учруулсан болох нь
Хохирогч Ө.Насанжаргалын: “...Манай гэрт ирчихээд хоол хөзөр тоглож байгаад шөнө 02 цаг 30 минутын орчим унтаад, өглөө босоод цай унд уучихаад Э ах надад автобусны мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би 2000-3000 орчим төгрөг өгсөн. Тэр 11 цагийн орчим манайхаас гараад явсан. Тэгээд би удалгүй гэрээсээ эхнэртэйгээ хамт гадуур явж байгаад, хорооллын гэмтлийн урд талд байдаг “Эсо” гэдэг авто машин засварын газар дээр өдөр 16 цагийн орчим очоод машины тосол аваад Хаан банкны картаа уншуулах гэтэл түрүүвчинд карт байхгүй байсан, тэгээд би тэрийг авсан гэж мэдээд тэрний 95665991 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан...дансаа шалгахад данснаас 13 цаг 40 минутанд АТМ-ээс 500.000 төгрөг уншуулж авсан удалгүй 1600, 7200, 13500, 22500 төгрөгийг тус тус уншуулж авсан байсан ба нийт картнаас 545.000 төгрөг авсан байсан...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ө.Насанжаргалын хохирол төлбөрт 545.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьд цагдан хоригдсон хоногд дүйцүүлэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР