Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 537

 

2021.05.10                                    2021/ШЦТ/537

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0021 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404-7 тоотод оршин суух хаягтай гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404 дүгээр байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Туулыг “ажлаасаа хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Х.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэг дээрээ жижүүртэй хоносон ба 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт ажлаасаа буусан. Манай эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс байсан бөгөөд PCR шинжилгээний хариуг аваад хүнд өгөх гээд 2 цаг орёим хүлээсэн. Тэр хугацаанд манай нөхөр Г над руу яриад чи хаашаа явчихваа гэсэн. Тэгэхээр нь би хүнд шинжилгээний хариу өгөх гээд байж байна гэж хэлээд хүлээж байгаад нөгөө хүндээ шинжилгээний хариуг өгөөд гэртээ харьсан. Намайг гэртээ харихад Г нь архи ууссан маш их сонголттой, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Манай гэрт манай аав Халтар амьдардаг ба манай аав нь асаргаанд байдаг хүн. Намайг гэртээ орж ирэхэд манай аав хивсэн дээр шээсэн байсан тул манай нөхөр шээсийг нь цэвэрлээч гэсэн. Тэгэхээр нь ариун цэврийн өрөө ороод хувинд ус хийгээд вок аваад гарах гэж байхад манай нөхөр Г хойноос орж ирээд юм яриад байхаар нь би түлхээд чи ер нь яасан гэж архи ууж байгаа юм гээд нэг түлхэхэд унасан. Г босоод ирэхээр нь би дахиж түлхэж унагаасан. Манай нөхөр дахиад босоод ирэхээр нь би маажаад авсан чинь Г зөрүүлээд намайг цохиод авсан. Г нь тухайн үед намайг нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Тухайн үедээ би болиаочээ гэсээр байгаад болиулсан ба намайг зодохоо болихоор нь хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Би тэндээсээ зугтаагаад эгч Цэрмаагийн гэрт нь очиж хоносон. Тэгээд дү Цэлмэг, ах Оргил-Эрдэнэ нартай хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хэвтэн эмчлэгдэж байгаад байсан. Миний нүүр тэр чигтээ хавдсан, хамар хугарсан, шүд гэмтсэн, толгой хаграсан. Миний нүүр болон толгой хэсэгт их хэмжээний гэмтэл учирсан. Тухайн үед ариун цэврийн өрөөнд зодуулсан ба ариун цэврийн өрөөний шал, хана нь плита байсан тул намайг цохихоор нь би хавсраад плита мөргөөд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/,

Гэрч Д.Цэлмэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд манай гэрт манай ээж Болормаагийн төрсөн дүү болох Туул нь нөхөр Гд зодуулсан байдалтай орж ирсэн. Тухайн үед манай эгчийн хоёр нүд хавдаж хавагнасанн, хөхөрсөн байсан ба хамар нь зүүн тийш далийсан, хоёр үүдэн шүд нь хөдөлж, нэг шүд нь хугарсан, цустайгаа холилдсон манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь цусыг нь тогтоох гээд 1 цаг орчим хүйтэн жин тавьсан чинь цус нь тогтохгүй байхаар нь толгойг нь харахад манай эгчийн толгойны хуйх нь 2 хэсэгтээ язарсан байсан. Тэгэхээр нь болсон үйл явдлын талаар асуухад Г нь манай эгчийг архи уусан байхдаа жижүүрээс буугаад хурдан ирсэнгүй гэх шалтгаанаар зодсон гэж хэлсэн. Туул эгч болон Г ах нар нь Солонгос улсад амьдарч байсан ба тэнд байхад нь Г ах манай эгчийг зодож байсан гэсэн. Халтарын Туул гэдэг. Ааш зангийн хувьд тайван дөлгөөн, дуу багатай хүн. Харин Г нь ааш зангийн хувьд миний бодлоор бага зэргийн ууртай хүн шиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Насанд хүрээгүй гэрч Г.Энх-Үйлст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж Туул болон аав Г хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр нойл ороод хоорондоо зодолдсон. Тэрнээс хойш болсон явдлын талаар мэдэхгүй байна. Ер нь бол хоорондоо муудалцаж зодолддог. Гэхдээ тийм ч их хэрэлдэж зодолдоод байдаггүй. Тухайн үед манай ээжийн чихнээс цус гараад нүд нь хавдаад, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Би ариун цэврийн өрөөндөө орж харсан. Намайг орж харахад газраар болон ханаар цус болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 404 дүгээр байрны 7 тоотод байрлах гэртээ ганцаараа архи уусан. Би архи ууж байхад манай эхнэр ажлаа тараад гэртээ ирсэн. Манай эхнэр гэртээ ирээд намайг архи уусан гээд жаахан загнасан юм шиг байсан. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ зодчихсон байсан. Би эхнэртэйгээ муудалцаж байснаа санаж байна. Харин зодож байсан эсэхээ сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13381 дугаартай дүгнэлт:

  1. Х.Туулын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, хамрын ясны зүүн хажуу хан болон таславчийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, эрүү, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн хацрын заалан эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404 дүгээр байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Туулыг “ажлаасаа хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Х.Туулын: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэг дээрээ жижүүртэй хоносон ба 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт ажлаасаа буусан. Манай эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс байсан бөгөөд PCR шинжилгээний хариуг аваад хүнд өгөх гээд 2 цаг орёим хүлээсэн. Тэр хугацаанд манай нөхөр Г над руу яриад чи хаашаа явчихваа гэсэн. Тэгэхээр нь би хүнд шинжилгээний хариу өгөх гээд байж байна гэж хэлээд хүлээж байгаад нөгөө хүндээ шинжилгээний хариуг өгөөд гэртээ харьсан. Намайг гэртээ харихад Г нь архи ууссан маш их сонголттой, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Манай гэрт манай аав Халтар амьдардаг ба манай аав нь асаргаанд байдаг хүн. Намайг гэртээ орж ирэхэд манай аав хивсэн дээр шээсэн байсан тул манай нөхөр шээсийг нь цэвэрлээч гэсэн. Тэгэхээр нь ариун цэврийн өрөө ороод хувинд ус хийгээд вок аваад гарах гэж байхад манай нөхөр Г хойноос орж ирээд юм яриад байхаар нь би түлхээд чи ер нь яасан гэж архи ууж байгаа юм гээд нэг түлхэхэд унасан. Г босоод ирэхээр нь би дахиж түлхэж унагаасан. Манай нөхөр дахиад босоод ирэхээр нь би маажаад авсан чинь Г зөрүүлээд намайг цохиод авсан. Г нь тухайн үед намайг нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Тухайн үедээ би болиаочээ гэсээр байгаад болиулсан ба намайг зодохоо болихоор нь хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Би тэндээсээ зугтаагаад эгч Цэрмаагийн гэрт нь очиж хоносон. Тэгээд дү Цэлмэг, ах Оргил-Эрдэнэ нартай хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хэвтэн эмчлэгдэж байгаад байсан. Миний нүүр тэр чигтээ хавдсан, хамар хугарсан, шүд гэмтсэн, толгой хаграсан. Миний нүүр болон толгой хэсэгт их хэмжээний гэмтэл учирсан. Тухайн үед ариун цэврийн өрөөнд зодуулсан ба ариун цэврийн өрөөний шал, хана нь плита байсан тул намайг цохихоор нь би хавсраад плита мөргөөд байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Туул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд ïðîêóðîðîîñ ø¿¿ãäýã÷ид Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 2 дахь хэсэгт çààñíààð 500 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãººð òîðãîõ ÿë îíîãäóóëàõ ñàíàë ãàðãàñíûã ø¿¿ãäýã÷ õ¿ëýýí çºâøººðñºí áîëíî. Òîðãîõ ÿëûí íýã íýãæèéã ìºí õóóëèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 3-ò çààñíààð íýã ìÿíãàí òºãðºãòýé òýíö¿¿ áàéõààð òîîöëîî.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР