Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 220

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг Сайн төгрөг гэх газар оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, Булуут овгийн Жанчивын Цогзолмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүс миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Иймд намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Цогзолмаа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Цогзолмаа нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 198 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоол, тогтоолын хавсралт, гэрч Д.Авирмэд, Д.Лиза, Ц.Нямдаваа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Цогзолмаа өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБулуут овгийн Жанчивын Цогзолмааг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА