Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 226

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 20-06 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Дамбий овгийн Оргийн Баасанжавын хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Баасанжав, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл рамын ажилтнаар, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Баруунбаян-Улаан сумын эрчим хүчний салбарт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэр үчрилж авсан эцгээр бичигдсэн зөрчилтэй болсон. Иймд намайг 049677 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл рамын ажилтнаар, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Баруунбаян-Улаан сумын эрчим хүчний салбарт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Баасанжав нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Баасанжав нь 049677 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, №209, №012159 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд, 1980 оны 07 дугар сарын 24-ний өдөр олгосон иргэний паспорт зэргээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл рамын ажилтнаар, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Баруунбаян-Улаан сумын эрчим хүчний салбарт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот тушаал, БНМАУ Хүнд үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 357 тоот тушаал, гэрч Ш.Галч, С.Чулуунбат, Н.Мэнд-Амар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар049677 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дамбий овгийн Оргийн Баасанжав мөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Дамбий овгийн Оргийн Баасанжавыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл рамын ажилтнаар, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Баруунбаян-Улаан сумын эрчим хүчний салбарт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ттус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА