Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт З-д холбогдох эрүүгийн 2121000350137 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, “.............” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт З /РД: ................../.

Шүүгдэгч З нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт Делта-9 тетрагидроканнабинол гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хуучин байрны 3 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний хооронд хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Гэрч Ц.Цогт-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10-11 цагийн орчим манай талийгаач дүү Г.Дөлгөөнтамир нь 88153839 дугаарын гар утаснаасаа 99157174 дугаар руу залгаад “ахаа би одоо хагалгаанд орох гэж байна, миний бие жоохон онцгүй байна, хэрвээ надад янз бүрийн юм болвол таны “зурагт аваарай” гэж хэлсэн З гэх залуу надад мансуурдаг өвс өгсөн, тэрийг би хэрэглэсэн” талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 35-36/

Гэрч Ж.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхрийн маань ээжийн төрсөн дүү Цогт-Очир гэх ах байдаг бөгөөд тухайн ахтайгаа манай нөхөр хагалгаанд орохоосоо өмнө утсаар ярьсан юм шиг байна лээ. Тэгэхдээ “хэрвээ надад ямар нэг юм тохиолдвол Зтой холбоотой шүү” гэж хэлсэн гэсэн...” гэжээ. /хх-ийн 42-44/

Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэрээр жаахан дурамжхан байсан бөгөөд удалгүй зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тухайн барилгын 1 давхрын 3 тоот өрөөнд ганцаараа амьдрах болсон юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сард надтай уулзаад “манай найз нас барчихсан, тухайн хэргээс болоод би энэ байрнаас гарах хэрэгтэй байна” гэсэн утгатай зүйл хэлээд тухайн байрнаас гарч надад түлхүүрийг нь өгсөн...” гэжээ. /хх-ийн 46-47/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 640 тоот дүгнэлтэд:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “.......овогтой З” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Хүний бие, эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө үзүүлдэг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 66-68/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 644 тоот дүгнэлтэд:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн Шаргал өнгийн гялгар уут, хар эрээн өнгийн даавуун майк, “К-1 З-гийн гэрээс хураан авсан бодис” гэж хаягласан цаасанд боосон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Хуйлсан болон жижиг хэмжээтэй тугалган цаас 3 хэсэг, цайвар ногоон өнгийн жижиг хайрцагтай үрэл мэт зүйл, ягаан өнгийн асаагуур зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

Цаасанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,4914 гр байсан ба дээжнээс 0,1 гр шинжилгээнд зарцуулав.

Хүний бие, эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө үзүүлдэг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 70-74/

 

З мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн түр оршин сууж байсан Хэрлэн сумын 4 дүгээр баг, хуучин МСҮТ-ийн байрны 03 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд каннабис өвс хадгалж байсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 84/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 28/

З-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 85/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар 0,5 грамм хэмжээтэй, ногоон өнгийн нунтаг бодис, мөнгөлөг өнгийн цаас, хар эрээн өнгийн эмэгтэй даавуун майк, шаргал өнгийн гялгар уут зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ............ овогт З нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт Делта-9 тетрагидроканнабинол гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн хуучин байрны 3 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өөрийн түр оршин сууж байсан Хэрлэн сумын 4 дүгээр баг, хуучин МСҮТ-ийн байрны 03 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд каннабис өвс хадгалж байсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ц.Цогт-Очир, Ж.Мөнхзаяа, Б.Батдорж нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 640 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 644 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч З нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болохыг мэдсээр байж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч З-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар З-д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 грамм хэмжээтэй, ногоон өнгийн нунтаг бодис, мөнгөлөг өнгийн цаас, хар эрээн өнгийн эмэгтэй хүний даавуун майк, шаргал өнгийн гялгар уут зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт З-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч З-д Эрүүгийн хуулийн тусгай айнгийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З-д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 грамм хэмжээтэй, ногоон өнгийн нунтаг бодис, мөнгөлөг өнгийн цаас, хар эрээн өнгийн эмэгтэй хүний даавуун майк, шаргал өнгийн гялгар уут зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА