Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 396

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, НПГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хп Г.М-ын дүгнэлттэй “НТГ-ын А т х у б С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  НТГ-ын А т х у б  С.О-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч НПГ-ын хп Г.М, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НПГ-ын Зшша-нд хяналт тавих хэлтсийн хп Г.М-ын  шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нийслэлийн тээврийн газрын А т х у б С.О 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Ё-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон 01..... дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

НТГ-ын А т х у б С.О нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн Б.Ё-ын “Авто үйлчилгээ- Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт “...авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж хуульчилсан, мөн “Авто үйлчилгээ- Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010  стандарт”-ын 4-4.1.2 дахь хэсэгт “... авто үйлчилгээний байгууллага” автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн, нэгж байгууллага...” гэж заасан. 

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, гэж заасан бөгөөд Авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрд шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм.

Холбогдогч Б.Ё-ын үйлдсэн дээрх зөрчил нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “” гэж заасны дагуу Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Авто үйлчилгээ- Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон НТГ-ын А т х у б С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01..... дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Зөрчилд холбогдогч Б.Ё нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“НТГ-ын А х у б С.О миний бие 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Ё-ын эрхэлдэг авто үйлчилгээний байгууллагыг МХЕГД Н.Ц-ийн баталсан удирдамжийн дагуу шалгахад “Авто тээврийн тухай” хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 192.3 дахь заалтууд, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд тус тус илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.Ё-ыг 50,000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан 01..... дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл ногдуулсан материалыг НПГ-ын Зшша-нд хяналт тавих хэлтсийн хп Г.М хянаж  дараах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэнд дор дурдагдах хариу тайлбарыг гаргаж байна. 

Хп Г.М нь: А х у б С.О нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн Б.Ё-ын Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг үндэслэн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг гэж хуульчилсан, мөн “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын 4.4.1.2 дахь хэсэгт “... “Авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ...” гэж заасан.

Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Автр үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрд шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм.

Холбогдогч Б.Ё-ын үйлдсэн дээрх зөрчил нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 9.1 дэх хэсэгт заасан "Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасны дагуу Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэжээ..

1. Автотээврийн тухай хуулийн “Авто үйлчилгээний байгууллага” гэсэн 192 дугаар зүйлийн 192.4.-т “Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.” гэж заасан нь “Авто үйлчилгээ”-г хүн эрхлэхийг зөвшөөрсөн мөн авто үйлчилгээний байгууллагад тавигдах эрх, үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээлгэсэн байна гэж үзэхэд хүргэж байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Зшша-нд хяналт тавих хэлтсийн хп Ж.Г Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” заасны дагуу хуулийн этгээдийн албан төлөөлөн, туүний ашиг сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуулийн этгээдэд хариуцлага тооцож байхаар өгсөн чиглэлийн дагуу албан тушаалтныг хүн гэдгээр хариуцлага тооцохыг зогсоосон.

3. Автотээврийн тухай хуулийн “Авто үйлчилгээний байгууллага” гэсэн 192 дугаар зүйл, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл ногдуулсан атал адилхан зөрчил гаргасан хүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хамааруулан шийтгэл ногдуулах нь хууль зөрчсөн нэг зөрчилд хуулийн 2 өөр заалт хэрэглэсэн асуудал үүсгэхээр байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Холбогдогч Б.Ё-ын үйлдсэн дээрх зөрчил нь Авто тээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 192.3 дахь заалтууд, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж, хп Г.М-ын дүгнэлтийг эс зөвшөөрч байна. 

Иймд Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэхгүй байгаа тул энэ дүгнэлтийг түдгэлзүүлж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр НПГ-ын Зшша-нд хяналт тавих хэлтсийн хп Г.М-ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дүгээр дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн, НТГ-ын А т х у б С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0130900 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

У б С.О нь МХЕГД-ын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2.. дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01..... дугаар шийтгэлийн хуудсаар Б.Ё-ыг Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй гэж үзэн Зөрчлийн  тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг баримтлан  50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. 

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “Авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг”, 192 дугаар зүйлийн 192.1-д “Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана гэж заажээ. 

Дээрх хуулийн заалтын дагуу автотээврийн хэрэгсэлийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг авто үйлчилгээний байгуулага гэх бөгөөд уг байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллах учиртай.

 Хариуцагчаас Б.Ёндонжамцыг автоүйлчилгээний байгууллага гэж үзэн Автотээврийн тухай хууль болон “Авто үйлчилгээ-Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу түүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй, харин түүний “хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлсэн...” гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.  

Учир нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж тус тус заасны дагуу Авто үйлчилгээ- Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010 стандарт нь эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх журам юм. 

Хариуцагчаас “...Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйл, Авто үйлчилгээ- Ангилал, ерөнхий шаардлага MNS5025:2010 стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан атлаа адилхан зөрчил гаргасан хүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хамааруулан шийтгэл ногдуулах нь хууль зөрчсөн нэг зөрчилд хоёр өөр заалт хэрэглэсэн асуудал үүсгэхээр байна” гэж маргасан.  

Авто тээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.4-д “Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно” гэж заасан байна. Уг заалтаар Авто тээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болохоор хуульчилсан ба уг шаардлагыг хангаагүй тохиолдолд авто үйлчилгээний байгууллага гэж үзэх боломжгүй болно. 

Гэтэл хариуцагч НТГ-ын А т х у б С.О нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Б.Ё-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр НТГ-ын А т х у б С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01..... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НПГ-ын Зшша-нд хяналт тавих хэлтсийн хп Г.М-ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дүгээр дүгнэлтийг дүгнэлтийг бүхэлд нь хангаж  НТГ-ын А т х у б С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0130900 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        С.ТӨМӨРБАТ