Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

 

                                    

 

 

 

  2021         03         30                                   2021/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,   

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч Д.А, Э.С

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Х овогт Х-ны А-д холбогдох эрүүгийн 1911000061015 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 14-11 тоотод оршин суух хаягтай, урьд

-Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаанд ял хойшлуулсан,

-Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ны А /РД:УХ00000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 183 тоотод байх иргэн Д.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байр болох өвлийн байшингийн салхивчаар нэвтэрч, булган ороолт, мөнгөн аяга, рубин шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, матрын арьсан цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 878.500 төгрөгийн хохирол,

           -2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 41 дүгээр гудамж 32 тоотод байрлах М.Отгонмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн Би эс би загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 379.940 төгрөгийн хохирол,

           -2018 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн өглөөний 10 цагаас оройн 19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 265 тоотод байрлах Б.Мягмаржаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний гоёлын зүйлс болох ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.424.600 төгрөгийн хохирол,

            -2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 2018 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 43 дугаар гудамж, 11 тоотод байрлах В.Цэндмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн эл си ди зурагт, эмэгтэй хүний ээмэг, бөгж халаасны цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 480.100 төгрөгийн хохирол,

            -2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар гудамж, 446В тоотод байрлах хохирогч Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагт, “Сундуй” нэртэй шар торгонд ороосон судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 541.200 төгрөгийн хохирол учруулсан,

            -2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод байрлах Э.Сувдмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 719.920 төгрөгийн хохирол,

            -2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 4-60б тоотод оршин суух С.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 41 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 758.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.182.260 төгрөгийн

хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанцэцэг“...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад орой ирэх үед манай гэрийн цонх онгорхой хулгай орсон байсан. Миний хувьд цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн байгууллага ирж шалгасан. Манай гэрт Хаан банкны виза карт үлдээсэн байсныг миний хувьд тухайн картыг цагдааг аваачиж өгсөн. Манайхаас алдагдсан мөнгөн аяга нарын хувьд бүгд дээрээ бичигтэй мөнгө аяга байсан. Үнэлгээгээр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө нөхөн гаргуулж авах хүсэлттэй байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сувдмаа “...2019 оны 01 дүгэээр сарын 31-ны өдөр намайг хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирэх 2 цагийн  хооронд манай гэрт хулгай орсон байсан. Уг хулгайн орсон өдрөөс  7 сарын өмнө манай гэрт хулгай орсон байсан. Одоогоор манай гэр бүлийн хувьд тухайн газартаа амьдрахгүй маш их айдастай болсон. Үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/-р 15-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1/-р 16-18/-р тал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/-р тал,

Хохирогч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 24-30/-р тал, гэрч Г.Мягмаржавын мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/-р тал,

Гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 36-39, 46-47/-р тал, гэрч О.Тэрбишийн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/-р тал,

 Гэрч Э.Хулангийн мэдүүлэг /1хх-44-45/-р тал,

 Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 778.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1хх-60-61/-р тал,  

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 100.500 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх дүгнэлт /1-р хх-64-65/-р тал,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-70/-р тал,  гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-216-217/-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-218-220/-р тал, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-221-225/р тал,

Хохирогч М.Отгонмаагийн мэдүүлэг /2-р хх-229-231/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 379.940 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-р хх-240-241/-р тал,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-50-51/-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-52-53/-р тал,

Гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-54-59/-р тал, хохирогч Б.Мягмаржавын мэдүүлэг /3-р хх-63-67/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.424.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 80-81/-р тал,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 117-118/-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 119-120/-р тал,

Гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 121-124/-р тал,

Хохирогч В.Цэндмаагийн мэдүүлэг /3-р хх-ийн 132-133/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 142-144-р тал,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 177-178/-р тал,

 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 179-180/-р тал,

 Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /3-р хх-ийн 200-204/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 214-215-р тал,

 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 1-2/-р тал,

 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 6-9/-р тал,

 Хохирогч Э.Сувдмаагийн мэдүүлэг /4-р хх-ийн 12-13/-р тал,

           Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 12-13/-р тал,   

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 48-49, 50-53/-р тал,

Гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /4-р хх-ийн 54-55/-р тал,

Гэрч Г.Цэрэндагвын мэдүүлэг /4-р хх-ийн 56-57/-р тал,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 76-77/-р тал,

Эд зүйл эрэн сурвалжлалт зарласан хуудас /4-р хх-ийн 78-80/-р тал,

Хохирогч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /4-р хх-ийн 83-85/-р тал,

Гэрч М.Буянхишигийн мэдүүлэг /4-р хх-ийн 88-89/-р тал,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /4-р хх-ийн 88-89/-р тал,

Гэрч Э.Хулангийн мэдүүлэг /4-р хх-ийн 104-105-р тал,

Гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /4-р хх-ийн 152-157/-р тал зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн өгсөн мэдүүлгүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 183 тоотод байх иргэн Д.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байр болох өвлийн байшингийн салхивчаар нэвтэрч, булган ороолт, мөнгөн аяга, рубин шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, матрын арьсан цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 878.500 төгрөгийн хохирол,

           -2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 41 дүгээр гудамж 32 тоотод байрлах М.Отгонмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн Би эс би загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 379.940 төгрөгийн хохирол,

           -2018 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн өглөөний 10 цагаас оройн 19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 265 тоотод байрлах Б.Мягмаржаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний гоёлын зүйлс болох ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.424.600 төгрөгийн хохирол,

            -2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 2018 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 43 дугаар гудамж, 11 тоотод байрлах В.Цэндмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн эл си ди зурагт, эмэгтэй хүний ээмэг, бөгж халаасны цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 480.100 төгрөгийн хохирол,

            -2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар гудамж, 446В тоотод байрлах хохирогч Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагт, “Сундуй” нэртэй шар торгонд ороосон судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 541.200 төгрөгийн хохирол учруулсан,

            -2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод байрлах Э.Сувдмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 719.920 төгрөгийн хохирол,

            -2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 4-60б тоотод оршин суух С.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 41 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 758.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.182.260 төгрөгийн

хохирол тус тус учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай шалгаж тодруулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг.

 

            Прокуророос шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй бөгөөд шүүхээс дээрх нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 5.182.260 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол, төлбөрийг барагдуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч *******ийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудад хохирол төлбөртэй холбоотой хохирол төлөгдсөн эсэх талаар ямар нэгэн баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд, шүүгдэгч *******ээс нийт 5.182.260 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Алтанцэцэгт 878.500 төгрөгийг, хохирогч М.Отгонмаад 379.940 төгрөгийг, хохирогч Б.Мягмаржаргалд 1.424.600 төгрөгийг, хохирогч В.Цэндмаад 480.100 төгрөгийг, хохирогч Б.Пүрэвсүрэнд 541.200 төгрөгийг, хохирогч Э.Сувдаад 719.920 төгрөгийг, хохирогч С.Эрдэнэцэцэгт 758.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч *******ийн урьдчилан цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгч *******ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирогч нараас уучлал хүсэж байна. Миний хувьд хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гаргасан бол хохирогч нарын зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “... Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний “...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 06 жил, 03 сар, 19 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жил, 03 сар, 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх саналыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан бодит хохирлыг нөхөн төлөх талаар өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхой бус нөгөөтээгүүр тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар эх үүсвэрээс хохирол нөхөн төлөх вэ гэдэг нь тодорхой бус ойлгомжгүй байх тул шүүгдэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ийн удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, өөрийн гэмт үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.  

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт  144 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “MYAGMARJAV GANBAT” гэсэн бичиглэлтэй Хаан банкны карт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчэд нь шилжүүлэхээр зохих байгууллага буюу Хаан банканд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь тус шүүхэд хандан өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан болохыг дурдвал зохино.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х-ны А-ийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 жил, 03 сар, 19 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жил, 03 сар, 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жил, 03 сар, 19 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 5.182.260 төгрөг гаргуулж,  878.500 төгрөгийг хохирогч Боржигон овогт Диваагийн Алтанцэцэг /РД:ЧП59030407/-д,  379.940 төгрөгийг гаргуулж хохирогч Нүүдэлчин овогт Мөнхөөгийн Отгонмаа /РД:ЕЮ74100506/-д, 1.424.600 төгрөгийг гаргуулж хохирогч Хул морьт овогт Бат-Өлзийгийн Мягмаржаргал /РД:ЧП84032072/-д, 480.100 төгрөгийг гаргуулж хохирогч Мэргэд овогт Ваанчигийн Цэндмаа /РД:ЧП55082009/-д, 541.200 төгрөгийг гаргуулж хохирогч Жалайр овогт Бат-Очирын Пүрэвсүрэн /ЦТ68103124/-д, 719.920 төгрөгийг гаргуулж хохирогч Хотчин овогт Эрдэнэбилэгийн Сувдаа /РД:ХИ85101708/-д, 758.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хаан хязгаар оогт Самбуудоржийн Эрдэнэцэцэг /РД:АН75021907/-д тус тус олгосугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “MYAGMARJAV GANBAT” Хаан банкны 1 ширхэг картыг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих хууль ёсны эзэмшигчид нь олгуулахаар Хаан банканд хүргүүлэхийг даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР