Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 789

 

            Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

               хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт  би, 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух Р.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух Ж.Мд холбогдох,

охин Э тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                     

Р.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ж.Маас охин Э тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                   

Р.О нь Ж.Маас охин Эд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд харилцан ярилцаж, эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                            

1.Ж.Мд холбогдох охин Эд тэтгэлэг гаргуулах тухай Р.Оийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ