Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 819

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, 9/3-410  тоотод оршин суух Рүкиер Матью /Rouquier Matthieu/ /ОСЗ-ийн дугаар FRA0000000385/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, 9/3-410  тоотод оршин суух Б.Одгарав /РД:ТИ87080208/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, 37-р байр, 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Голд энд дайнинг” ХХК /РД:5907438/-д холбогдох,

Цалин 6,975,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Рүкиер Матьюгийн гаргасан гэрээгээр ажилласан хугацааны цалинг 6,975,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авсаны дагуу “Голд энд дайнинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч менежер миний бие тус графикийн дагуу сар бүрийн 25-нд 1. 2017/04/25 2,325,095 төгрөг, 2. 2017/05/25 2,325,095 төгрөг, 3. 2017/06/25 2,325,095 төгрөгөөр 3 удаа тасалж ноён Р.Матьюгийн цалинг төлөх хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Матью, түүний төлөөлөгч Б.Одгарав нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Р.Матью, түүний төлөөлөгч Б.Одгарав миний бие “Голд энд дайнинг” ХХК-д холбогдуулан 6,975,285 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу хариуцагч тал нэхэмжлэлийг 3 хувааж сар бүрийн 25-нд 2,325,095 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөнийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү. Мөнгийг Худалдаа хөгжлийн банкны Батсүхийн Одгаравын 453-147-482 дугаартай дансаар авах болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Матью, түүний төлөөлөгч Б.Одгарав нар нь “Голд энд дайнинг” ХХК-иас цалин 6,975,288 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч “Голд энд дайнинг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,975,285 төгрөгийг графикийн дагуу сар бүрийн 25-нд 1. 2017/04/25 2,325,095 төгрөг, 2. 2017/05/25 2,325,095 төгрөг, 3. 2017/06/25 2,325,095 төгрөгөөр 3 удаа тасалж төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Голд энд дайнинг” ХХК-иас 6,975,285 төгрөг гаргуулах тухай Р.Матью, түүний төлөөлөгч Б.Одгарав нарын нэхэмжлэлийн шаардлагыг графикийн дагуу сар бүрийн 25-нд 1. 2017/04/25 2,325,095 төгрөг, 2. 2017/05/25 2,325,095 төгрөг, 3. 2017/06/25 2,325,095 төгрөгөөр 3 удаа тасалж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,555 төгрөгийн тал хувь болох 63,277.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, 63,277.5 төгрөгийг хариуцагч “Голд энд дайнинг” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Р.Матью, түүний төлөөлөгч Б.Одгарав нарт олгож, тэмдэгтийн хураамжийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ