Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,

           С.Отгонбатыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ, гуравдагч этгээд С.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярцэцэг нар оролцов.                                                                                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...С.Отгонбат нь Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 47-81 тоот оршин суудаг Чингэлтэй дүүргийн 1-3-р хороо Бөмбөгөр, урт цагаан, монтел, Мөнгөнзавъяа орчмоор бүлэг бөөгнөрөл үүсгэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зөрчил гаргаж эмнэлгийн дүгнэлтээр архидан донтох 4-р зэрэг тогтоогдсон тул СМДӨЭЗЖАХХТХ-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу материалыг бүрдүүлэн уг хүнийг архины албадан эмжилгээнд явуулахаар материалыг хүргүүлэв” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Отгонбат нь Чингэлтэй дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, тухайн хорооны иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зөрчил гаргадаг болох нь Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, лавлагаа, зөрчил гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа. С.Отгонбат нь архинд донтох өвчний 4 дүгээр зэрэгтэй тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд С.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албадан эмчилгээнд явмааргүй байна. Гэртээ ганцаараа байдаг. Гэр орон эзгүйрнэ. Архи уухгүй бол уудаггүй. Уухаараа 5-6 хоног уудаг...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь С.Отгонбатыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

С.Отгонбат нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архинд донтох өвчний 4 дүгээр зэрэгтэй болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой, өвчтэй эсэхийг тогтоосон” эмнэлгийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт, эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангаж, С.Отгонбатыг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Жижиг Лхагва овогт Лхагвын Отгонбат /РД:ХЕ75101475/-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Жижиг Лхагва овогт Лхагвын Отгонбат /РД: ХЕ75101475/-г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Т.НАРАНЦОГТ