Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2017/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* овогтой ******* миний бие нь 1962 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Одоо 55 настай, өндөр настны тэтгэвэрт орох гэхэд 1979 оны 06 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр , 1981 оны 04 сарын 20-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Я.******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү?гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Я.*******гийн хадам ах байгаа юм. Ээж нь ядраад ирэх боломжгүй байгаа юм. Хөдөлмөрийн 3 дэвтэр дээрх цалинг баталгаажуулсан тоо бүртгэгчийн гарын үсэг зөрүүтэй гэх шалтгаанаар нийгмийн даатгалын хэлтсээс дээрх дэвтэрүүдийн эзэмшигчийг тогтоолго гэсэн юм. Өөр зөрчил байхгүй, ажилласан байдлаа тогтоолгох шаардлага байхгүй. Я.*******гийн дэвтэрүүд гэдэг нь тодорхой байгаа. Иймд дээрх дэвтэрүүдийн эзэмшигчийг тогтоож өгн өүү?гэв.

Шүүх хуралдаанаар Я.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар,  *******ын ******* нэрээр бичигдсэн 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 06 сарын 23-ны өдрийн дэвтэр, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Я.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Я.*******гийн иргэний үнэмлэхэнд түүний төрсөн оныг 1962 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн гэж бичсэн байна. Гэтэл  түүний 1979 оны 06 сарын 23-ны өдрийн дэвтэр, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн дэвтэрт төрсөн оныг 1963, 1962 оны 03 сарын 06 зэргээр зөрүүтэй бичсэн байна.

Гэвч дээрх дэвтэрүүдэд *******ын *******гийн овог нэр ажиллаж байсан түүх зэргийг үнэн зөвөөр бичсэн болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 Иймд түүний хүсэлтийг хангаж 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 06 сарын 23-ны өдрийн дэвтэр, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.4-д заасныг баримтлан 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 06 сарын 23-ны өдрийн дэвтэр, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ