| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0105/И |
| Дугаар | 131/ШШ2017/00143 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2017/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие С.******* нь 1960 оны Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 57 настай. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар С.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, С.*******ийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын албаны 2009 оны 05 сарын 21-ний өдрийн 246 дугаар албан бичиг, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн албан бичиг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 04 сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаал, 1989 оны 09 сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаал, 1990 оны 05 сарын 31-ний өдрийн 21 дүгээр тушаал, 1987 оны 04 сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаал, 1988 оны 02 сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоол, 1989 оны 04 сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь *******ийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын албаны 2009 оны 05 сарын 21-ний өдрийн 246 дугаар албан бичиг, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн албан бичиг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 04 сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаал, 1989 оны 09 сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаал, 1990 оны 05 сарын 31-ний өдрийн 21 дүгээр тушаал, 1987 оны 04 сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаал, 1988 оны 02 сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоол, 1989 оны 04 сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******гийн *******ийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ