| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
2021 04 22 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Д, Чын Б нарт холбогдох эрүүгийн 2138000000144 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Д 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Быг архи нэхэж, дарамталлаа гэх шалтгаанаар Ч.Бын нуруун тус газарт нь хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ч.Б нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж улмаар Б.Дгийн толгой, нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Дгийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ч.Бын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000144 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Д нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар баг “Цагаан бургастын давааны мухар чигжий” гэх газар Ч.Бтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ч.Бын нүүрэн тус газарт цохиж баруун нүдний салстад цус хуралт, баруун гайморын хананд хугарал бүхий гэмтэл, мөн Ч.Бын биед нуруунд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ч.Б нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар баг “Цагаан бүргастын давааны мухар чигжий” гэх газар Б.Дтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авч өг” гэх шалтгааны улмаас Б.Дтэй хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүнийг зодож биед зулайн хуйханд шарх, хоолойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Б.Дгийн өгсөн: “ ....2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр
би ах Дгийнд орон дээр утсаа оролдоод сууж байхад гаднаас 2 танихгүй хүн орж ирээд ах Дгийн хамт 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи оруулж ирээд тэрийгээ хувааж уусан. Тэгээд явлаа гэснээ буцаж ирээд Д ахыг зодно гээд хутга бариад эргүүлээд байсан. Би юм дугарахгүй сууж байхад Б гэх залуу нь миний хажууд ирснээ намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Б “чи надад архи авчирч өгөхгүй бол чамайг явуулахгүй” гээд дарамтлаад байсан.Тэгээд миний зулай хэсэг рүү цохих шиг болсон. Ийм зүйл болсон. Би зулай хэсэгтээ гэмтэл авч хохирсон... Миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Юугаар цохисныг би мэдэхгүй байна. Надаас архи нэхээд дарамтлаад байсан. Би дуугүй орон дээр сууж байхад ирснээ намайг цохиод л хэрүүл болоод барьцалдаж авсан. Хатуу л юм байх шиг байсан...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Хохирогч Ч.Бын өгсөн: “.... 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн үед манайд Лхагвадорж гэдэг ах ирээд 0,5 литрийн хэмжээтэй архины талын тал архитай согтуу ирсэн. Тэгээд ах маань “цэргийн баяраар ирсэнгүй” гээд гомдоллоод байхаар нь би “ажил төрөл болсонгүй” гээд авчирсан архинаас нь 2 татчихаад хүнд зарсан морио аваачиж өгөх гээд гэрээсээ гараад Лхагвадорж ах П гэдэг айлд очъё гээд би хамт очсон чинь хүн байхгүй байхаар нь хажуу айл болох Д гэх айлд ороод мэнд усаа мэндлээд байж байхад баруун талын орон дээр нэг залуу утас үзээд хэвтэж байсан. Намайг ороход дугарахгүй байсан. Тэгээд сууж байхад Д гуай 0,5 литрийн Хараа нэртэй архи задлаад өөрөө уухгүй Лхагвадорж ах бид хоёр хувааж уусан. Тэр орон дээр сууж байсан залуу бас уухгүй байсан. Лхагвадорж ах ууж байгаад унтаад өгсөн. Ууж байсан архи талдаа орсон байсан. Би орон дээр сууж байсан залууг “танилцах уу” гэсэн чинь “чам шиг хүнтэй би танилцдаггүй” гэж амандаа хэлэх шиг болохоор нь би дуугүй эргэж харж сууж байгаад архинаасаа 3 татчихаад гарчхаад эргээд орж ирээд нөгөө залууд “би нэлээн муудчихлаа, надтай хамт П гэдэг айлд очоод ирье” гэсэн чинь “чадахгүй” гээд бид хоёрын маргаан үүссэн. Би ”чи яахаараа хүнтэй танилцдаггүй юм” гэсэн чинь “та нар шиг хүмүүстэй би танилцдаггүй” гэж хэлсэн. Би орны урд сууж байхад миний толгойны ард тал руу “чи ямар том гар вэ” гээд цохиод авсан. Тэгэхээр нь би орон дээр нь барьж аваад дараад унасан. Тэгсэн Д гуай намайг араас татаж авсан. Би хаалгаар гараад явж байхад араас хүрж ирээд хайчаар ар нуруу руу хатгаад хайч нь орсон. Бас миний нүүр лүү цохиж аваад би манараад ухаан алдаж унасан. Тэгээд эхнэр ирээд цагдаа дуудаад би түргэнээр орж ирсэн...Миний ар нуруу руу хайчаар хатгаж, хайч нь нуруу руу орсон. Толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон. Би гомдолтой байна. Эм тарианы мөнгө, эмчилгээний мөнгө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
Гэрч С.Эны өгсөн: “...Өглөө 10 цагийн үед манай тэнд байдаг Лхааваа гэж хүн манайд тал шил архитай ирээд манай нөхөртэй хувааж уусан тэгээд Цагаан бургасын даваа орж адуунаасаа морь зарсан байсан түүнийгээ барьж өгөхөөр тэр хүнтэйгээ хамт 12 цагийн үед явцгаасан. Тэгээд үдээс хойш орой 17 цагийн үед манай хөрш айлын хүн мотоцикльтой манайд ирээд танай нөхөр айлд согтуу унтаж байна гэхээр нь би тухайн үед жоохон унтаж байгаад хүрээд ирэх байх гэж хэлэхэд Батжаргал чи ер нь очихгүй бол болохгүй байх гээд байхаар нь юу болсон юм бол гэж бодоод Батжаргалтай хамт нөхөр байгаа айлд очоод гэрт нь ороход манай нөхөр зуухны хажуу талд доошоо харсан байдалтай дээлээ тайлсан хэвтэж байхаар нь босгож ирээд харахад нүүр ам нь нил цус болсон нэг нүд нь хавдсан байхаар нь энэ юу болсон талаар гэрийн эзнээс асуухад энэ хоёр хүн зодолдоод нэгнийгээ хайчаар дүрээд зодоод хаячихлаа би байгаагүй бол хүн амины хэрэг гарахаар байлаа гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө хувцсыг тайлж үзэхэд нуруун нь цус болсон цамцнууд нь цоорч уригдсан байсан. Тэгээд аймгийн төвөөс зодсон залуугийн төрлийн ах нь гээд нэг залуу ирчихсэн эндээ асуудлаа шийдье, миний машинаар явж эмнэлэгт орж үзүүлье гээд байсан тэгэхээр нь би тийм юм байхгүй гээд аймгийн цагдаа болон эмнэлэгт мэдэгдэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Гэрч Д.Дгийн өгсөн: “...2021 оны 03 сарын 19-ний өдрийн үдээс хойш цагийг нь сайн мэдэхгүй байна. Би гэртээ Завхан аймгаас отор хийж яваа Д гэдэг залуу бид хоёр манайд байж байхад гаднаас Б нь согтуу орж ирсэн. Ирээд надад хандаж та надад архи гаргаж өг гэж архи нэхэхээр нь би надад архи байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Б нь манайд сууж байсан Д дээр очоод архи авч өг гээд мөн архиа нэхсэн. Тэгсэн Д дуугай сууж байтал Б нь Дгийн толгой хэсэгт мөргөж байгаа харагдсан. Тэгсэн Д тэр хоёр барилцаж аваад Быг орны хөл хэсэгт дарж унагасан. Тэгээд тэр хоёр мөргөлдөж ноцолдож байгаад нэг харсан чинь Д гартаа хайч барьсан харагдахаар нь би босож очоод гараас нь хайчийг нь салгаж аваад орны хөл рүү шидсэн. Тэгээд тэр хоёрыг салгахад Б нь хайчаар хатгачихлаа ш дээ гэхээр нь дээлийг нь тайлж үзсэн чинь нуруу хэсгээс нь цус шүүрч гарсан байхаар нь Быг доош харуулж хэвтүүлсэн юм...Д нь манай эгчийн хүүхэд байгаа юм. Б нь отор нүүдэл хийж яваад таньдаг болсон...Б нь гаднаас орж ирээд архи нэхэж, хэл амаар доромжилж үхрийг чинь даваа давуулахгүй чамайг хойноос чинь ална гэх зэргээр маргалдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-57-р тал/,
Хохирогч Б.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаартай: “...Б.Дгийн биед зулайн хуйханд шарх, хоолойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Б.Дгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-р тал/,
Хохирогч Ё.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 161 дугаартай: “...Ч.Бын биед нуруунд шарх, баруун нүдний салстад цус хуралт, баруун гайморын хананд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Ч.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24-р тал/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Бын яллагдагчаар өгсөн: “...Би хэрэглэсэн байсан, 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи уусан. Өөрийгөө удирдах чадвартай байсан учраас нэг их согтоогүй...Бага зэргийн маргаан бол болсон. Тэр залуу чам шиг юмтай танилцахгүй гэхээр нь би чи ямар том юм бэ гэж маргалдсан... Би бөгжтэй гараар цохих үед гэмтэл үүснэ гэж бодоогүй юм. Тэгтэл шинжээчийн дүгнэлттэй танилцахад гэмтэл үүссэн байсан. Тэгээд үгүй гэж хэлж хэлсэн. Би буруу үйлдэл гаргасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Тиймээ, төлж барагдуулсан. Анх эмнэлэгт хэвтэх үед 113,000 төгрөгийг эмнэлгийн төлбөрт төлж өгсөн. Мөн дараа нь эм тариа гээд ойр зуурын хохирлыг минь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 85-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би ах Дгийнд орон дээр утсаа оролдоод сууж байхад гаднаас 2 танихгүй хүн орж ирээд хажуу талын айлаас архи оруулж ирээд тэрийгээ ууж дуусаад явлаа гээд гараад явцгаасан. Тэгээд буцаж орж ирснээ манай ахыг зодно гээд хутга бариад эргүүлээд байсан. Би ч юм дуугарахгүй сууж байхад Б гэх залуу нь миний хажууд ирснээ цохиод авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Б " чи надад архи авчирч өгөхгүй бол чамайг явуулахгүй гээд дарамтлаад байсан. Уг нь хүн согтохоор их юм уугаагүй. 0,5 литрийн хэмжээтэй архи манай ахтай гурвуулаа хувааж уусан. Би хэсэг гадаа гарч зогсож байхад Б гараад ирэхээр нь би зөрөөд гэр лүү орсон чинь араас дагаад ороод ирсэн. Тэгснээ “би чамайг ална, чамайг даваагаар давуулахгүй, би аймар хулгайч” гээд байсан. Би зогсож байхад “чи ямар овоо пизда вэ” гээд намайг мөргөөд дайраад байхаар нь ноцолдож байгаад газар унаад орны хөлд нэг хайч байхаар нь аваад нуруу хэсэгт нь хайчаараа хатгасан. Ийм зүйл болсон... төлж барагдуулсан. Бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-93-р тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Мөн Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Дгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Ч.Б, Б.Д нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар баг “Цагаан бургастын давааны мухар чигжий” гэх газар Ч.Бтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ч.Бын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ч.Быг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар баг “Цагаан бүргастын давааны мухар чигжий” гэх газар Б.Дтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авч өг” гэх шалтгааны улмаас Б.Дгийн бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд 275813 төгрөг нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Д нь нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ч.Бод 600000 төгрөгийг төлж, эвлэрлийн гэрээ байгуулан /хх-ийн 114-р тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Шүүгдэгч Ч.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Б, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 95-113 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Их-Уул сумын хонгор багийн засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Д, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д, Ч.Б нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чын Б, Бгийн Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Дг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Бын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Дгийн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй хайчийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН