Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0699/З |
Дугаар | 221/МА2023/0077 |
Огноо | 2023-01-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2023/0077
2023 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2023/0077 | Улаанбаатар хот |
2022 оны 06 сарын 15 өдөр |
| Дугаар 221/МА2022/0420 |
“АЭ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: “АЭ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа
Нэхэмжлэгч: “АЭ” ГХОХХК,
Хариуцагч: БЗД МХХ-ийн ХХУАБ М.Г,
Гуравдагч этгээд: Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: “...БЗД МХХ-ийн ХХУАБ-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0002079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0699/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “АЭ” ГХОХХК-аас БЗД МХХ-ийн ХХУАБ М.Г-т холбогдуулан “...БЗД МХХ-ийн ХХУАБ-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0002079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 869 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 10.16 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “АЭ” ГХОХХК-ийн гаргасан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0002079 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “АЭ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ эрх бүхий албан тушаалтнаас, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш удаа дараа “АЭ” ХХК-ийн захирал Б-тэй утсаар холбогдохоор оролдсон байх боловч тэрээр утсаа авахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ тохиолдолд хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Б-д “эх хэлээрээ мэдүүлэг өгөх, өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй”-г Эрх бүхий албан тушаалтнаас танилцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хангасан байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь холбогдогч “АЭ” ХХК-ийн захирал Б-оос гомдлын дагуу тайлбар мэдүүлэг болон холбогдогчоос мэдүүлэг авах 2 ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 90 минутаас 09 цаг 54 минут хүртэл нэг өдрийн нэг цагт хариуцагч хийсэн бөгөөд холбогдогч нь өмгөөлөгчийг байлцуулж мэдүүлэг өгөх хүсэлт гаргасаар байхад хариуцагч 2 ажиллагааг зэрэг хийсэн байсныг шүүх анхаараагүй байна. Гомдлын дагуу тайлбар авах, холбогдогчоос мэдүүлэг авах ажиллагаа нь 2 тусдаа ажиллагаа байтал хариуцагч нь энэ 2 ажиллагааг нэгэн зэрэг явуулсан байдаг. Хэргийн материалд авагдсан тэмдэглэлийг харвал өмгөөлөгч авах хүсэлт гаргасаар байхад дараагийн тайлбар авах ажиллагааг хийсэн болох нь тогтоогдоно.
3.1.1. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын иргэн Б-оос тайлбар, мэдүүлэг авахдаа Б.А-ийн ажиллаж байх хугацааны 2 сарын цалин хөлсөө аваагүй гэх гомдлын дагуу тайлбар, мэдүүлэг авах тухай тайлбарласан байдаг. Энэхүү гомдлын дагуу “АЭ” ХХК-ийн гэрээт нягтлан бодогч А.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 12, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гомдол гаргагч Б.А-ийн тус хэлтэст гаргасан “2022 оны 1, 2 дугаар саруудад үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, 2021 оны 9 сараас хойших бонус цалин болон 2022 оны 1, 2 дугаар сарын цалин хөлсийг цаг тухайд нь олгоогүй” гэх гомдол нь үндэслэлгүй болох тухай мэдүүлэг өгч, нотлох баримтыг гарган өгч, төлбөр тооцоогүй болохыг тайлбарласан байдаг. “АЭ” ХХК нь гэрээт нягтлан бодогчоор дамжуулан бүх баримт, мэдүүлгээ өгсөн тул захирал Б нь дахин ажиллагаанд оролцоогүй билээ.
3.1.2. Гэтэл Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдийн цалин 45,455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733,466 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй тухай гомдлыг огт гаргаагүй байхад хариуцагч нь албан шаардлагадаа 2022 оны 3 дугаар сард гаргасан мэт худал бичиж, Б.А-ийн гаргасан гомдолд тусгагдаагүй үндэслэлээр “АЭ” ХХК-ийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой санхүүгийн бичиг баримтад хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан гэж үзсэн. Хариуцагч нь шийтгэлийн хуудастаа ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй нь хохирогч, гэрч, санхүүгийн баримтаар нотлогдож байгааг дурдсан байдаг. Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч Б.А, гэрч С.Б, Б.М, А.Н нарын хэнээс ч энэ тухай мэдүүлэг аваагүй, санхүүгийн баримт гэж дурдсан Б.А-ийн “Голомт банк” ХХК дахь дансны хуулга нь гадаад хэл дээрх хуулга байх атал түүнийг албан ёсоор орчуулалгүйгээр нотлох баримтаар үнэлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 4.15 дугаар зүйлийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байтал түүнийг шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.
3.1.3. Хариуцагч ХХУАБ-ч М.Г нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдийн цалин 45,455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733,466 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй зөрчлийг илрүүлсэн гэж тайлбарласан боловч зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд зөрчлийн хэрэг нээгээгүй, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, тухайн зөрчлийн шинжтэй гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, холбогдогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөрчил үйлдсэнийг баримтаар нотлоогүй атлаа торгуулийн шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулсан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасанд нийцээгүйн зэрэгцээ “Эрх бүхий албан тушаалтан тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн хойно шийтгэл оногдуулна” гэж мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан журмыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийтгэл болсныг харуулж байна. Гэтэл шүүхээс энэ бүхнийг маргаан бүхий шийтгэлийн хуудаст заасан тухайн төлбөрийн дүнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчлийг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...шударга шүүхээр шүүлгэх...” үндсэн эрхийг зөрчиж байна.
3.2. Нэхэмжлэгч нь “хэрвээ хариуцагч ХХУАБ-ч М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдийн цалин 45,455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733,466 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй зөрчлийг өөрөө илрүүлсэн бол ажлын 5 өдрийн дотор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;”, 2.2-т “гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж заасан 4 шийдвэрийн аль нэгийг гаргаж, уг шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргийг хуулийн энэ зохицуулалтаар хүлээсэн. Гэтэл хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтад заасан ажиллагааг буюу 4 шийдвэрийн аль нэгийг огт гаргаагүй бөгөөд өөрөө илрүүлсэн гэж үзэж болох зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахдаа “АЭ” ХХК-ийн захирал Б-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүйгээр барахгүй, энэ тухай танилцуулж, тайлбар мэдүүлэг ч аваагүй байдаг” гэж маргасан боловч шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн энэ хууль бус ажиллагаа нь хуулиар олгогдсон эрхээ эдлэх, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах бололцоог нэхэмжлэгчид олгоогүй тул өөрт мэдэгдээгүй, зөрчлийн хэрэгтэй танилцаагүй нэхэмжлэгчээс шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шат шатанд нь гомдол гаргаж, нэмэлт зардал, цаг хугацаагаар хохирч явахаас өөр сонголт үлдээгүй. Хариуцагчийн хууль бус ажиллагааны үр дүнд гарсан хууль бус шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр байна гэж үзэж байна. Зүй нь хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулж, нэхэмжлэгч “АЭ” ХХК-ийн захирал Б-т энэ тухай мэдэгдсэн бол бид ажиллагаанд хуульд зааснаар оролцож, 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдийн цалин 45,455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733,466 төгрөгийг яагаад олголгүй саатуулсан тухайгаа тайлбарлаж, нотолж оролцсон бол ийм үр дагаварт хүрэхгүй байсан гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүхээс “...Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахдаа түүнд ажил хүлээлгэн өгөх хугацаа тодорхой тогтоож өгөх үүрэгтэйг тухайн тогтоосон хугацаанд ажилтан нь ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө зэргийг байгууллагадаа хүлээлгэн өгснөөр тухайн хугацааны цалин хөлс тооцож олгогдохыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан заасан, энэ тохиолдолд Иргэний хуулийн заалтуудыг нөхөн тохируулж хэрэглэх шаардлагагүй” гэж, “шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд Б.А нь ажлаас гарах тушаал гарсан өдөр эд зүйлийг бүгдийг нь хүлээлгэж өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй болно” гэж тус тус дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Учир нь Б.А нь ажлын байран дээр хориглосон үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул “АЭ” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.1.23-д заасныг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22-3-1 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тухайн тушаал нь зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гарсан, тухайн өдрөө байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байхад амаар гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлж, зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээгүй нь зохигчдын тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. “АЭ” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ямарваа нэгэн тушаал гараагүй ба Б.А нь манай компанийн тамгыг хууль бусаар ашигласан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан тухай нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байхад шүүхээс бичгийн нотлох баримтыг үнэлээгүй байна.
Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0869 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА