| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0436/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 461
2021 04 05 2021/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
иргэдийн төлөөлөгч Я.Гантөмөр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашцэрэн, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,
хохирогч Ж.Т,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 0083 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 1968 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Их дарь-Эхийн 6 дугаар гудамж, 189 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 4-189 тоотод иргэн И.Пийг дэгээ төмөр, заазуур болон гараараа олон удаа цохиж, биед нь биеийн хавсарсан гэмтэл, гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, хоёр гарын шуу, яс баруун 10, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хэсгийн булчин, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйх, зүүн хөмсөг, хамар, зүүн чихний дэлбээ, зүүн тохой, баруун шуу, цээжний зүүн хэсэг, зүүн өгзөг, зшшн гарын ядам хуруунд шарх, нүүр, цээж, хэвлий мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт, бүхий олон тооны гэмтэл, шарх үүсгэн онц харгис хэргийгээр алсан,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 4-189 тоотод хамтран амьдрагч Ж.Тг И.Птэй хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн заазуур болон гараараа цохиж биед нь цээжний баруун талын 5,6,7,8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуримтлагдалт, хуйх хүзүү, дух, цээж, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салтсад шарх, дээд уруулд зулгаралт, эрүү хүзүү, баруун даланд цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний арын төвгөрт, зулайн хуйх, ахар сүүл, баруун, зүүн гуянд зүүн өвдөгт зулгаралт, цээжинд шарх, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун умдаг, баруун гуя, зүүн цавинд шарх бүхий олон тооны гэмтэл шарх үүсгэж, онц хэрцгийгээр, зэвсэг ашиглаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэг өгөхдөө: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Төмөртогоотой гэртээ байж байсан. Төмөртогоо надад “манай нэг найз хүрээд ир гэж байна. Хоёулаа очоод тосоод авъя” гэсэн. Тэгээд бид 2 найзыг нь тосохоор гарч явсан. Гараад явж байтал Төмөртогоо “хань нь явж чадахгүй байна. Чи аваад ир” гэсэн. Би талийгаачийг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй учраас утсаар холбогдож байгаад тосож авсан. Гэр рүү явах замдаа талийгаач дэлгүүр ороод 0,75 граммын архи авсан. бид 3 0.75 литрийн архийг хувааж уусан. Тэгээд унтаж байхад талийгаач намайг сэрээсэн. Би энэ хавийг мэдэхгүй юм чинь миний найз архи аваад ир гэсэн. Би босоод дэлгүүр яваад 0.75 граммын архи аваад гэртээ ортол талийгаач бүх хувцсаа тайлчихсан нүцгэн байсан ба хамтран амьдрагч Төмөртогоогийн дээр гараад хүчирхийлж байсан. Тэгээд би галзуухны тэнд галын байсан зүйлийг аваад талийгаачийг цохисон байсан. Талийгаачийн нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Талийгаачийг цохиод татаж унагаасан. Миний авчирсан архийг талийгаач Төмөртогоо уусан. Өглөө 4 цагийн үед босоод галаа түлсэн. Талийгаачийг унтаж байхад нь татсан чинь хөдлөхгүй байсан. Тэгээд хөлд нь хүрсэн чинь хүйтэн байсан. Тэгээд хөнжил рүү гараа хийгээд цээж хэсэгт нь дарахад дулаахан байсан. Талийгаач өсгөөд байгаа юм биш үү гээд хөнжил давхарлаж өгөөд буцаад унтсан. Өглөө босоод хартал нас барчихсан байсан. Гэр бүлийн чатаар би гэртээ хүн алчихсан байна гэж бичсэн. Тэр хооронд Төмөртогоо бид 2 талийгаачийн дотуур хувцсыг нь өмсүүлье гэсэн. Талийгаач хүндэрсэн байсан. Би хойд өрөө рүү гудастай нь чирч оруулсан. Хүндэрсэн байсан буюу цус болчихсон байсан зүйлийг цэвэрлэсэн. Тэгээд Төмөртогоог босоод ир гэтэл би босож чадахгүй байна, сульдаад байх шиг байна гэсэн. Би тэрийг цэвэрлэж дуусаад цагдаа ирэхийг хүлээсэн. Төмөртогоод ийм зүйл болсон юм чинь гээд архи аваад ир гээд архинд явсан. Бид 2 архинаас уучхаад байж байтал цагдаа нар ирсэн. Хамгийн гол нь талийгаач ханийн минь дээр нь гарчихсан хүчирхийлэх гэж байсан. Талийгаачийн доор хань минь байсан. Төмөртогоо ханиа авраарай гэж хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Т мэдүүлэг өгөхдөө: “Би цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн учраас гомдол, санал байхгүй. Энэ хүнийг үр хүүхэдтэйгээ сайхан амьдраасай гэж хүсэж байна. Манай хүн намайг хааяа зодоод байдаг. Тэр өдөр зүүн талын хөлийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Хагалгаанд орох ёстой гэсэн. Манай хүү корона дуусахаар хагалгаа хийнэ гэсэн. Шүүх дээр очоод гомдолгүй гэж хэлсэн. Жаргалсайхантай цуг битгий амьдар гэсэн. Надад их зовуурьтай байна. Дахин нааш цаашаа явах хэцүү байна. 4 дүгээр ангийн охины дагуулж ирэхэд хэцүү байна. Согтуу байсан учраас юу болсон талаар санахгүй байна. Байцаагч намайг авч яваад томографын зураг авхуулсан. Талийгаачтай олон жилийн өмнө найзууд байсан. Надтай яриад хотод ороод ирсэн байна. Танайх ойрхон байдаг гэсэн танайх руу яваад очъё гэсэн. Би явах гэхээр хөл өвдөөд явж чадахгүй байна гэж хэлээд Жаргалсайханыг явуулсан. Одоо миний биеийн байдал гайгүй. Би жоохон сууж байгаад босоод явахаар хөл өвдөөд байгаа. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашцэрэн мэдүүлэг өгөхдөө: “Талийгаач миний төрсөн эцэг, тухайн үед хөл хориотой байсан ба шинжилгээ өгнө гээд энд эгчийнд байдаг байсан. Эгч хэлэхдээ аав руу чинь нэг хүн залгаад байсан. Нэг утсаа цэнэглээд гараад явсан. Тэгж яваад ийм зүйл болсон. Миний аав урьд нь ямар нэгэн хэрэгт орооцолдож байгаагүй. Хүн зодох байтугай бид нарт ч гар хүрч чаддаггүй. Нутагтаа нэр хүндтэй хүн. Ажлынхан нь хүртэл мэднэ. 1 дүгээр сарын 13-ны өглөө манай хамаатны ах над руу залгаад аавыг өнгөрсөн талаар хэлсэн. Би дүү рүүгээ яриад асуутал ийм зүйл болсон байна. Би ирчихсэн байна гэж хэлсэн. Оршуулгын зардал 7.810.049 төгрөг болсон байгаа. Эндээс 1.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн зардлыг нэхэмжилж байна. Миний дээр нэг ах, миний доор нэг дүү гээд эцэг эхээс гурвуулаа. Манай аав хотод байсан, Завхан аймаг руу явах гээд шинжилгээ өгөөд хариугаа хүлээж байсан. Би 1 дүгээр сарын 10-нд аавтайгаа ярьсан. Өнөө маргаашгүй явах юм шиг байна гэж хэлсэн. Би өдөр болгон холбоо барьдаг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 02-13/,
-цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тгийн хохирогчоор өгсөн: “...И.П гэдэг хүнийг өмнө нь таньдаг байсан. Найз нөхдийн холбоотой *******тай хамт амьдардаг 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд архи уухаараа намайг зодож нүддэг элдвээр доромжилдог. Байнга элдэв янзын хүмүүстэй харддаг юм. Ер нь их хэцүү айдастай байдаг байсан. Салах гэхээр айлган сүрдүүлж хаана байгаа газарт минь очиж ална гэдэг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач Пүрэвцэнд над руу залгаад сонин сайхан юу байна танайд яваад очье гэхээр нь Жаргалсайханд хэлэхэд бензин клонк дээр хүрээд ир гэж хэл би тосоод авья гэж хэлсэн. Энэ хоёр нэгнийгээ сайн мэддэггүй юм. Ингээд орой 20 цагийн үед байх талийгаач ирсэн. Талийгаач 0.75 литрийн экс нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг бид 3 хувааж уугаад хууч хөөрөөд ойр зуурын юм ярьсан. Уусан архиа дууссан чинь Жаргалсайхан архинд явсан. Энэ хооронд талийгаач намайг тэвэрч аваад орон дээр хэвтсэн гэхдээ бэлгийн харьцаанд ороогүй байх согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Ингээд байж байтал Жаргалсайхан ороод ирсэн намайг янхан гичийгээр дуудаад байсан. Энэ үед зодоон болоогүй Жаргалсайхан 0.75 литрийн архи авч ирсэн байсан ба тэрний уугаад дуусах үед Жаргалсайхан гэнэт уурлаад намайг зодож эхэлсэн. Ингэхдээ намайг үсдээд хана мөргүүлээд нүүр лүү цохиод гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Энэ үед их өвдөж байсан ба талийгаач салгах үед намайг зодохоо болиод талийгаачийг зодоод эхэлсэн. Би ингээд удаагүй ухаан алдсан байх нэг сэрэхэд орон дээр би цус нөжтэйгөө холилдчихсон сэрсэн өглөө болчихсон байсан. Тэгээд өндийгөөд харахад талийгаач газарт орны өмнө дээшээ харчихсан ухаангүй тархи нь их цус гарчихсан байхаар Жаргалсайхан наадах чинь амьсгалж байна уу гэхэд зүгээр ээ зүгээр гээд байсан. Тэгснээ босоод талийгаачийг өргөлцөөдөх гэж Жаргалсайхан хэлэхээр нь би чадахгүй миний хамаг бие хөндүүр хөдөлж чадахгүй байна гэхэд Жаргалсайхан талийгаачийг даарчихаж осгоод үхчихвэл гээд чирээд хойд өрөө рүү оруулаад дээрээс нь баахан хөнжил хаячихсан. Тэгснээ том өрөөний шалан дээр үлдсэн цусаа угаагаад арчиж цэвэрлээд байсан. Би талийгаачийг харах биеэ дийлэхгүй. Арай нэг юм цус болсон хувцсаа сольж өмссөн. Тэгсэн Жаргалсайхан дахиж гараад архи авч ирээд бид уусан намайг уу гээд ятгаад байсан байсан ба орой болчихсон байсан. Цаг хэд болж байсныг санахгүй байна Жаргалсайханы дүү нэг мэдсэн ороод юун хүн хэвтэж байгаа юм гэхэд Жаргалсайхан таньдаг хүн унтаж байгаа юм гэхэд гараад явсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Намайг Жаргалсайхан зодох үед ханиа талийгаач болиоч ээ гээд салгах гэхэд талийгаачийг зодож эхэлсэн. Би яг юугаар зодсоныг нь мэдэхгүй ухаан алдчихсан. Дараа нь цагдаа ирээд та юугаар цохсон юм гэхэд галын шилээвэр төмрөөр цохсон гэж хэлсэн. Маргааш өглөө нь талийгаачийг харахад харахын аргагүй болгосон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Өдөрсодын гэрчээр өгсөн: “...Тэгэхээр нь би Хулан эгчид “Би хүүгийнхээ хамтаар гэрт нь очоод үзье” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Их дарь эх”-ийн 4-189 тоотод байх Жаргалсайханы хашааны гадаа очсон. Тэнд очиход 16 цаг 45 минут болж байсан. Би хүү Мөнх-Эрдэнийг ороод үзээдэх гэж хэлээд оруулсан ба манай хүү Мөнх-Эрдэнэ 7 минут орчим болоод гарч ирсэн ба ирээд “Орсон чинь Жагаа согтуу байна, Хурцаа ахыг суртал өглөө ирээд явсан гэж хэллээ. Хойд өрөө рүү ортол газарт дээр нь хөнжлөөр хучсан хүн байна. дээрээс нь өндийгөөд хартал амьсгалгүй, нэг л сонин байна” гэж хэлсэн.”, “... Цагдаад дуудлага өгчхөөд гарч ирээд “уг газар байгаа хүнийг очиж сайн хартал биеэс нь цус гараад хатчихсан хөдлөхгүй байна, нэг л биш байна” гэж хэлсэн. Мөн Жаргалсайхан ахын хамтран амьдрагч эмэгтэй Төмөртогоо согтуу нүд ам нь хөхөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлэг, манай хамаатнууд гээд хүмүүс ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 46-48/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хурцаагийн гэрчээр өгсөн: “... Тэгээд хороон дээр очоод ээжийг нийгмийн ажилтантай уулзуулчхаад би хашаа руугаа буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4 хэсэг Их Дарь-Эхийн 4-189 тоот хашаа руу явсан. Хашаанд ирээд би Жаргалсайханы байшинд ороход Жаргалсайхан нь Тогоогийн хамтаар согтуу орон дээр хэвтэж байсан. Тэгээд ордог үүднийх нь өрөөнд бие засчихсан байдалтай өмхий үнэртэй байсан. Тэгээд ороод харахад гал зуухных нь ширээн дээр 2 ширхэг архины шил байсан. 1 шил архи нь хоосон нөгөө шил архи нь 100 грамм орчим архитай байсан. Тэгээд би байсан архийг нь угаалтуур руу асгаад архины шилийг нь гадаа гаргаж хаячихаад тэр хоёрыг босооч яасан их архи уудаг юм гэж хэлсэн. Тэгээд би явлаа ээж хороон дээр хүлээж байгаа яараад байна босож хашааны хаалга түгж гэж Жаргалсайханд хэлсэн. Жаргалсайхан нь гарах зуураа надад хандаж би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яариад байгаа юм гэж хэлчихээд ахиад Тогоо гэх эмэгтэйгээс энэ юу яриад байгаа юм гэсэн. Тэгтэл Тогоо гэх эмэгтэй нь согтуу байсан тул миний өөдөөс дуугараагүй. Тэгээд би согтуудаа дэмий юм ярьж байна гэж бодоод тоолгүй гараад явчихсан.” /хх-н 49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Өдөрсодын гэрчээр өгсөн: “...Тэгээд би Жаргалсайхан ахын гэрт ороход гэрээс нь өмхий үнэр үнэртэж байсан. Намайг Жаргалсайханы гэрт ороход Жаргалсайхан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тэгээд би том өрөө рүү нь ороход Жаргалсайхан хамтран амьдрагч Төмөртогоо гэх эмэгтэй нь орон дээрээ сэрүүн хэвтэж байсан Төмөртогоогийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би жижиг өрөө рүү шагайгаад харахад хүн хөнжил нөмрөөд хэвтэж байгаа мэт байдалтай байсан. Тэгээд би тэр хэвтэж байсан хүнийг хэсэг зуур хөдлөх нүү гэж бодоод ажиглахад ямар нэгэн хөдөлгөөн болон амьсгалж байгаа байдал надад ажиглагдаагүй. Тэгээд би Жаргалсайханы гэрээс гарах гэж байхад Жаргалсайхан ах миний араас намайг байж бай ахын дүү, хоёулаа эр хүн шиг 2,3 үг солчихья гэхэд нь би Жаргалсайханд хандаж үгүй ээ би бие заслаа гэж хэлээд гэрээс нь гараад машиндаа суугаад ээж Ч.Өдөрөд нөхцөл байдлын талаар хэлэхэд хороо хариуцсан цагдаа дээр нь очиж шалгуулья гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр цагдаа байхгүй тул 102 утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би буцаж Жаргалсайханы гэрч очоод би ээж дахиж нэг гэрт нь ороод сайн ажиглъя зүгээр хүн унтаж байж магадгүй гэж хэлээд Жаргалсайханы гэрт орсон тухайн үед Жаргалсайхан нь орон дээрээ хэвтэж байсан. Би жижиг өрөө рүү ороод тэр хүнийг ойртоод ажиглаж харахад тэр хүний толгой хэсгээс их хэмжээний цус гарч шалан дээр хатсан байдалтай байсан. Би буцаж Жаргалсайханы гэрээс гараад машиндаа суугаад Жаргалсайханы гэрт харсан зүйлээ ээж Өдөр-Содод хэлээд байж байхад цагдаагийн албан хаагч нар ирсэн.” /хх-н 50-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Золбоогийн гэрчээр өгсөн: “ Манай аав Жаргалсайхан нь эхээс зургуулаа гэхдээ их нас дээр гарсан хүмүүс байдаг. Манай ээжийг Энхтүвшин гэдэг одоогоос 3 жилийн өмнө өвчний улмаас нас барчихсан юм. Тэрнээс хойг бага дүү минь надтай хамт манай гэрт амьдрах болсон. Аав Жаргалсайханы хувьд Төмөртогоо гэх хүнтэй хоёр жилийн өмнөөс хамтран амьдрах болсон. Аавын хувьд намайг бага байхад архи ууж эхэлсэн энэ байдлаас нь болоод тийм ч дотно биш харилцаатай болчихсон. Архийг бол их хэмжээгээр байнга шахуу уучихдаг согтчихоороо зан ааш нь өөрчлөгдөөд агсам согтуу тавиад орилж хашгираад байхаас биш юу юугүй амьтан хүн барьж байгаа нүдээд байх нь гайгүй.” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд *******ы яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан санагдаж байна энэ өдөр бүх нийтийн хорио дэглэм тавигдсан өдөр байсан. Талийгаач Пүрэвцэнд манай эхнэртэй утсаар ярьсан тэгээд Төмөртогоо тухайн хүнийг гэр лүүгээ дуудсан. Кино үйлдвэрийн тэнд явж байна тосоод авчих гэж байна гэж Төмөртогоо надад хэлсэн. Тэгээд би хамт тосож авахаар болоод хүлээж байсан. Тэрнээс өмнө Төмөртогоо бид хоёр хамт нэг шил 0.5 литрийн цагаан архи уусан байсан учраас тэр үед Төмөртогоо хамт явж чадаагүй би өмнөөс гараад колонийн буудлаас тосож аваад манай гэр болох Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4-189 тоот хашаанд байх байшинд ирсэн. Тухайн үед талийгаачийг ирэхэд гэгээ тасраагүй өдөр байсан ба 12-13 цагийн үед байсан гэж санагдаад байна. Талийгаач бид хоёр дээшээгээ манай гэр лүү дээшээ өгсөөд явж байхдаа замд байдаг 71 нэртэй хүнсний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи аваад манай гэр лүү орсон. Тэгээд манай гэрт талийгаач болон Төмөртогоо бид гурав авч ирсэн архийг нь уугаад тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд гадаа харанхуй болчихсон байсан ба талийгаач газраар хэвтэж байгаад босч ирээд 20.000 төгрөг өгөөд архи аваад ирээч дэлгүүр хаахаас өмнө гэж хэлсэн. Ингээд талийгаачийн өгсөн мөнгийг аваад би доод талын 71 нэртэй дэлгүүр лүү архи авах гээд явсан. Энэ үед манай эхнэр Төмөртогоо орон дээрээ дотоожтойгоо өөр хувцасгүй унтаад үлдсэн. Талийгаач газарт гудсан дээрээ хэвтээд үлдсэн. Би дэлгүүр орчхоод эргээд 15 минутын дараа гэртээ ороход манай эхнэр болон талийгаач хоёр миний орон дээр бэлгийн харьцаанд орж байсан. Намайг анх ороход бол тэр хоёр мэдээгүй байх тэгээд удалгүй эхнэр мэдээд надад хандаж энэ нэг юм намайг дарамтлаад цохиж бариад бэлгийн ажилд хүчээр оруулчихлаа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би галын үнс хутгадаг нарийн хатигар төмөр аваад талийгаачийг 2-3 удаа биеийн цээж болон нуруу хэсэг рүү цохисон. Тэгсэн талийгаач босч ирээд өмнө нь Төмөртогоо бид хоёр ингэдэг байсан юм найзууд байсан гэж хэлсэн. Тэгээд дахиж хэрүүл маргаан болоогүй миний авч ирсэн архийг дахиад бид гурав хамт уусан. Би тэр архийг ууж байгаад тасраад унтчихсан байсан ба нэг сэрэхэд өглөө болчихсон байсан талийгаач эхнэр бид хоёрын орны урдуур шалан дээр чармай нүцгэн унтаж байхаар нь босоод даарчих байх гэж бодоод өргөж босгох гэтэл даахгүй байсан. Хэвлий хэсгээр нь гараараа дарж үзтэл дулаахан байхаар нь дээрээс нь том гудас, хөнжил тавиад унтуулсан. Тэр үед талийгаачийн толгой хэсгээс цус гараад шалан дээр урсчихсан байсан. Би буцаад унтаад өгсөн 09 цаг гээд босоод ирэхэд талийгаачийн бие хөхөрчихсөн байсан ба хамар энэ тэрийг нь үзэхэд ямар ч мэдрэлгүй амьсгалахгүй байсан. Би талийгаачийг өнгөрсөн шөнө нь хэрхэн яаж зодож нүдсэн гэдгээ санахгүй байгаа юм. Тэгээд би хүн алчих шиг боллоо гээд охин Золжаргал руу утасдаж хэлээд дуудсан, мөн эгч Өдөрсод болон хүүхэд рүү нь чатаар гэр бүлийн группээр дамжуулан би хүн алчих шиг боллоо гэдгээ хэлсэн. Удалгүй манай охин болон эгчийн хүүхэд нар ирээд гэрт орж ирчихээд буцаад гарсан бодвол цагдаа дуудсан байх удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.”, “.. талийгаач Төмөртогоотой бэлгийн харьцаанд хүчээр цохиж нүдсэн гэж Төмөртогоо хэлж байсан.”, “... Өглөө харахад орны урд талд шүүгээн доороос заазуур гараад ирсэн. Уул нь тэнд байдаггүй юм. Сүүлийн архиа уусны дараа заазуураар талийгаачийг цохьсон байж магадгүй. Ер заазуураар цохьсон. Манай гэрт бол талийгаач, Төмөртогоо болон би байсан өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 106-108, 117-118/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 683 дугаартай: “1.Ж.Тгын биед цээжний баруун талын 5,6,7,8-о хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуримтлагдалт, хуйх, хүзүү, дух цээж, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салтстад шарх, дээд уруулд зулгаралт, эрүү, хүзүү баруун даланд цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний арын төвгөрт, зулайн хуйх, ахар сүүл, баруун, зүүн гуянд зүүн өвдөгт зулгаралт, цээжинд шарх, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун умдаг, баруун гуя, зүүн цавинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо, өндөр хэм, хурц ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанп аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчигээ эдгэрэлтээс хамаарна. 5.Шүүх биологийн шинжилгээгээр үтрээний арчдас, наалданд эр бэлгийн эс илрээгүй байна.” гэх дүгнэлт /хх-н 60-61/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай: “1.Талийгаач И.Пийн цогцост биеийн хавсарсан гэмтэл, гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн урд, духны дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, хоёр гарын шуу яс, баруун 10, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хэсгийн булчин, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйх, зүүн хөмсөг, хамар, зүүн чихний дэлбээ, зүүн тохой, баруун шуу, цээжний зүүн хэсэг, зүүн өгзөг, зүүн гарын ядам хуруунд шарх, нүүр, цээж хэвлий, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Талийгаач нь ерөнхий судас хатуурал өвчтэй байна.3.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 0.7 промилли, ходоодны шингэнд 0,8 промилли, шээсэнд 1,3 промилли илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Нитрит, димедрол, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчтэй хүчил, шүлт илрээгүй байна. 4.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.5.2020-01-13 23:30 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 20-22 цаг болсон байжээ. 6.Талийгаач нь биеийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины судас өөхөөр бөглөрч, зүрхний судасны цочмог дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх-н 74-75/,
2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын 41 дугаартай шинжээчийн 1.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.*******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.” гэх дүгнэлт /хх-н 86-87/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 602 дугаартай:”1.Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд 65 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, 166 мм хэмжээтэй гэмтэл, дотоожинд 53 мм, 75 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад эд зүйлс, хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн өмд дотоожинд үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралт, урагдалтууд байна. 3.Дээрх ханзралт, урагдалтууд нь хэдэн удаагийн үйлчлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-н 93-94/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 129/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-н 150/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 131-133/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 4-189 тоотод иргэн И.Пийг дэгээ төмөр, заазуур болон гараараа олон удаа цохиж, биед нь биеийн хавсарсан гэмтэл, гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, хоёр гарын шуу, яс баруун 10, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хэсгийн булчин, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйх, зүүн хөмсөг, хамар, зүүн чихний дэлбээ, зүүн тохой, баруун шуу, цээжний зүүн хэсэг, зүүн өгзөг, зшшн гарын ядам хуруунд шарх, нүүр, цээж, хэвлий мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт, бүхий олон тооны гэмтэл, шарх үүсгэн онц харгис хэргийгээр алсан,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 4-189 тоотод хамтран амьдрагч Ж.Тг И.Птэй хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн заазуур болон гараараа цохиж биед нь цээжний баруун талын 5,6,7,8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуримтлагдалт, хуйх хүзүү, дух, цээж, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салтсад шарх, дээд уруулд зулгаралт, эрүү хүзүү, баруун даланд цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний арын төвгөрт, зулайн хуйх, ахар сүүл, баруун, зүүн гуянд зүүн өвдөгт зулгаралт, цээжинд шарх, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун умдаг, баруун гуя, зүүн цавинд шарх бүхий олон тооны гэмтэл шарх үүсгэж, онц хэрцгийгээр, зэвсэг ашиглаж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тгийн хохирогчоор өгсөн: “...Уусан архиа дууссан чинь Жаргалсайхан архинд явсан. Энэ хооронд талийгаач намайг тэвэрч аваад орон дээр хэвтсэн гэхдээ бэлгийн харьцаанд ороогүй байх согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Ингээд байж байтал Жаргалсайхан ороод ирсэн намайг янхан гичийгээр дуудаад байсан. Энэ үед зодоон болоогүй Жаргалсайхан 0.75 литрийн архи авч ирсэн байсан ба тэрний уугаад дуусах үед Жаргалсайхан гэнэт уурлаад намайг зодож эхэлсэн. Ингэхдээ намайг үсдээд хана мөргүүлээд нүүр лүү цохиод гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Энэ үед их өвдөж байсан ба талийгаач салгах үед намайг зодохоо болиод талийгаачийг зодоод эхэлсэн. Би ингээд удаагүй ухаан алдсан байх нэг сэрэхэд орон дээр би цус нөжтэйгөө холилдчихсон сэрсэн өглөө болчихсон байсан. Тэгээд өндийгөөд харахад талийгаач газарт орны өмнө дээшээ харчихсан ухаангүй тархи нь их цус гарчихсан байхаар Жаргалсайхан наадах чинь амьсгалж байна уу гэхэд зүгээр ээ зүгээр гээд байсан. Тэгснээ босоод талийгаачийг өргөлцөөдөх гэж Жаргалсайхан хэлэхээр нь би чадахгүй миний хамаг бие хөндүүр хөдөлж чадахгүй байна гэхэд Жаргалсайхан талийгаачийг даарчихаж осгоод үхчихвэл гээд чирээд хойд өрөө рүү оруулаад дээрээс нь баахан хөнжил хаячихсан. Тэгснээ том өрөөний шалан дээр үлдсэн цусаа угаагаад арчиж цэвэрлээд байсан. Би талийгаачийг харах биеэ дийлэхгүй. Арай нэг юм цус болсон хувцсаа сольж өмссөн.” гэх /хх-н 36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Өдөрсодын гэрчээр өгсөн: “...Би хүү Мөнх-Эрдэнийг ороод үзээдэх гэж хэлээд оруулсан ба манай хүү Мөнх-Эрдэнэ 7 минут орчим болоод гарч ирсэн ба ирээд “Орсон чинь Жагаа согтуу байна, Хурцаа ахыг суртал өглөө ирээд явсан гэж хэллээ. Хойд өрөө рүү ортол газарт дээр нь хөнжлөөр хучсан хүн байна. дээрээс нь өндийгөөд хартал амьсгалгүй, нэг л сонин байна” гэж хэлсэн.”, “... Цагдаад дуудлага өгчхөөд гарч ирээд “уг газар байгаа хүнийг очиж сайн хартал биеэс нь цус гараад хатчихсан хөдлөхгүй байна, нэг л биш байна” гэж хэлсэн. Мөн Жаргалсайхан ахын хамтран амьдрагч эмэгтэй Төмөртогоо согтуу нүд ам нь хөхөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлэг, манай хамаатнууд гээд хүмүүс ирсэн.” гэх /хх-н 46-48/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хурцаагийн гэрчээр өгсөн: “...Тэгээд би байсан архийг нь угаалтуур руу асгаад архины шилийг нь гадаа гаргаж хаячхаад тэр хоёрыг босооч яасан их архи уудаг юм гэж хэлсэн. Тэгээд би явлаа ээж хороон дээр хүлээж байгаа яараад байна босож хашааны хаалга түгж гэж Жаргалсайханд хэлсэн. Жаргалсайхан нь гарах зуураа надад хандаж би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлчхээд ахиад Тогоо гэх эмэгтэйгээс энэ юу яриад байгаа юм гэсэн. Тэгтэл Тогоо гэх эмэгтэй нь согтуу байсан тул миний өөдөөс дуугараагүй. Тэгээд би согтуудаа дэмий юм ярьж байна гэж бодоод тоолгүй гараад явчихсан.” гэх /хх-н 49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Өдөрсодын гэрчээр өгсөн: “...Тэгээд би буцаж Жаргалсайханы гэрч очоод би ээж дахиж нэг гэрт нь ороод сайн ажиглая зүгээр хүн унтаж байж магадгүй гэж хэлээд Жаргалсайханы гэрт орсон тухайн үед Жаргалсайхан нь орон дээрээ хэвтэж байсан. Би жижиг өрөө рүү ороод тэр хүнийг ойртоод ажиглаж харахад тэр хүний толгой хэсгээс их хэмжээний цус гарч шалан дээр хатсан байдалтай байсан. Би буцаж Жаргалсайханы гэрээс гараад машиндаа суугаад Жаргалсайханы гэрт харсан зүйлээ ээж хэлээд байж байхад цагдаагийн албан хаагч нар ирсэн.” гэх /хх-н 50-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд *******ы яллагдагчаар өгсөн: “.... Би дэлгүүр орчхоод эргээд 15 минутын дараа гэртээ ороход манай эхнэр болон талийгаач хоёр миний орон дээр бэлгийн харьцаанд орж байсан. Намайг анх ороход бол тэр хоёр мэдээгүй байх тэгээд удалгүй эхнэр мэдээд надад хандаж энэ нэг юм намайг дарамтлаад цохиж бариад бэлгийн ажилд хүчээр оруулчихлаа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би налын үнс хутгадаг нарийн хатигар төмөр аваад талийгаачийг 2-3 удаа биеийн цээж болон нуруу хэсэг рүү цохисон. Тэгсэн талийгаач босож ирээд өмнө нь Төмөртогоо бид хоёр ингэдэг байсан юм найзууд байсан гэж хэлсэн. Тэгээд дахиж хэрүүл маргаан болоогүй миний авч ирсэн архийг дахиад бид гурав хамт уусан. Би тэр архийг ууж байгаад тасраад унтчихсан байсан ба нэг сэрэхэд өглөө болчихсон байсан талийгаач эхнэр бид хоёрын орны урдуур шалан дээр чармай нүцгэн унтаж байхаар нь босоод даарчих байх гэж бодоод өргөж босгох гэтэл даахгүй байсан. Хэвлий хэсгээр нь гараараа дарж үзтэл дулаахан байхаар нь дээрээс нь том гудас, хөнжил тавиад унтуулсан. Тэр үед талийгаачийн толгой хэсгээс цус гараад шалан дээр урсчихсан байсан. Би буцаад унтаад өгсөн 09 цаг гээд босоод ирэхэд талийгаачийн бие хөхөрчихсөн байсан ба хамар энэ тэрийг нь үзэхэд ямар ч мэдрэлгүй амьсгалахгүй байсан. Би талийгаачийг өнгөрсөн шөнө нь хэрхэн яаж зодож нүдсэн гэдгээ санахгүй байгаа юм. Тэгээд би хүн алчих шиг боллоо гээд охин Золжаргал руу утасдаж хэлээд дуудсан, мөн эгч Өдөрсод болон хүүхэд рүү нь чатаар гэр бүлийн группээр дамжуулан би хүн алчих шиг боллоо гэдгээ хэлсэн. Удалгүй манай охин болон эгчийн хүүхэд нар ирээд гэрт орж ирчихээд буцаад гарсан бодвол цагдаа дуудсан байх удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.”, “.. талийгаач Төмөртогоотой бэлгийн харьцаанд хүчээр цохиж нүдсэн гэж Төмөртогоо хэлж байсан.”, “... Өглөө харахад орны урд талд шүүгээн доороос заазуур гараад ирсэн. Уул нь тэнд байдаггүй юм. Сүүлийн архиа уусны дараа заазуураар талийгаачийг цохсон байж магадгүй. Ер нь заазуураар цохьсон. Манай гэрт бол талийгаач, Төмөртогоо болон би байсан өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэгүүд /хх-н 106-108, 117-118/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 683 дугаартай дүгнэлтээр “Ж.Тгийн биед цээжний баруун талын 5,6,7,8-о хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуримтлагдалт, хуйх, хүзүү, дух цээж, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салтстад шарх, дээд уруулд зулгаралт, эрүү, хүзүү баруун даланд цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний арын төвгөрт, зулайн хуйх, ахар сүүл, баруун, зүүн гуянд зүүн өвдөгт зулгаралт, цээжинд шарх, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун умдаг, баруун гуя, зүүн цавинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо, өндөр хэм, хурц ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Шүүх биологийн шинжилгээгээр үтрээний арчдас, наалданд эр бэлгийн эс илрээгүй байна.” гэх . /хх-н 60-61/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай дүгнэлтээр “1.Талийгаач И.Пийн цогцост биеийн хавсарсан гэмтэл, гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн урд, духны дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, хоёр гарын шуу яс, баруун 10, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хэсгийн булчин, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйх, зүүн хөмсөг, хамар, зүүн чихний дэлбээ, зүүн тохой, баруун шуу, цээжний зүүн хэсэг, зүүн өгзөг, зүүн гарын ядам хуруунд шарх, нүүр, цээж хэвлий, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Талийгаач нь ерөнхий судас хатуурал өвчтэй байна.3.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 0.7 промилли, ходоодны шингэнд 0,8 промилли, шээсэнд 1,3 промилли илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Нитрит, димедрол, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчтэй хүчил, шүлт илрээгүй байна. 4.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.5.2020-01-13 23:30 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 20-22 цаг болсон байжээ. 6.Талийгаач нь биеийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины судас өөхөөр бөглөрч, зүрхний судасны цочмог дутагдалд орж нас баржээ” гэх. /хх-н 74-75/,
2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын 41 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.2.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.*******л эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.” гэх /хх-н 86-87/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 02-13/,
-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 12 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 20 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.800.000 төгрөгийг олгуулж, нийт цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ял оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур, 1 ширхэг дэгээ төмрийг устгуулах саналтай байна.” гэв.
Иргэдийн төлөөлөгч Я.Гантөмөр: “...гэм буруутай гэж үзэж байна.” гэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Даваа овогт Чүлтэмийн Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Дээрх гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нар гэртээ архидан согтуурч, үл ойлголцсон хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн гарсан, шүүгдэгч нь хохирогч И.Пийн биед хавсарсан гэмтэл, гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн урд, духны дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, хоёр гарын шуу яс, баруун 10, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хэсгийн булчин, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйх, зүүн хөмсөг, хамар, зүүн чихний дэлбээ, зүүн тохой, баруун шуу, цээжний зүүн хэсэг, зүүн өгзөг, зүүн гарын ядам хуруунд шарх, нүүр, цээж хэвлий, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсны улмаас биеийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины судас өөхөөр бөглөрч, зүрхний судасны цочмог дутагдалд орж нас барсан,
Мөн хохирогч Ж.Тгийн биед цээжний баруун талын 5, 6, 7, 8-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуримтлагдалт, хуйх, хүзүү, дух цээж, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, эрүү, хүзүү баруун даланд цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний арын төвгөрт, зулайн хуйх, ахар сүүл, баруун, зүүн гуянд зүүн өвдөгт зулгаралт, цээжинд шарх, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун умдаг, баруун гуя, зүүн цавинд шарх үүсгэж, онц харгис хэрцгийгээр, зэвсэг ашиглаж хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашцэрэнд оршуулгын зардал 7810049 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч *******ы ар гэрийнхний зүгээс 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, баримтаар тогтоогдож байх тул 6,810,049 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 95-2 дугаар байрны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:НЭ97082674, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Пүрэвцэндийн Дашцэрэндэд олгож, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Т шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 81 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуур, 1 ширхэг дэгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даваа овогт Чүлтэмийн Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан” гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад “онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******ыг 12 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 17 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ы урьд цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур, 1 ширхэг дэгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Их дарь-Эхийн 6 дугаар гудамж, 189 тоотод оршин суух бүртгэлтэй, *******-с 6810049 төгрөгийг гаргуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 95-2 дугаар байрны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Пүрэвцэндийн Дашцэрэнд олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.МӨНХТУЛГА
Г.ХАТАНЦЭЦЭГ