| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0107/И |
| Дугаар | 131/ШШ2017/00145 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2017/00145
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ийн *******т холбогдох “Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 3.250.000 төгрөг, алданги 1.625.000 төгрөг, нийт 4.875.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгуулагын төлөөлөгч Е.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 2014 оны 08 сарын 18-ны өдөр О.*******тай 6.200.000 төгрөгийн үнэтэй Керби Сентриа иж бүрдэл барааг 1.000.000 төгрөгийн урьдчилгаа авч 08 сарын хугацаатай сар бүр 650.000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болгоход О.******* нь нийтдээ 2.950.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.250.000 төгрөг төлөөгүй нь үнэн. Иймд гэрээний 6.4-д заасны дагуу алданги 1.625.000 төгрөг, барааны үнийн үлдэгдэл болох 3.250.000 төгрөг, нийт 4.875.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг барагдуулж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын захирал Е.М шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ******* ******* ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* овогтой *******тай 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэтэй Керби Сентриа иж бүрдэл барааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болоход О.******* нь нийтдээ 3.450.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.750.000 төгрөг төлөөгүй нь үнэн болно. Иймд үлдсэн төлбөр болох 2.750.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар О.*******тай эвлэрч байна. 2017 оны 02 сард 500.000 төгрөг, 2017 оны 03 сард 500.000 төгрөг, 2017 оны 04 сард 500.000 төгрөг, 2017 оны 05 сард 500.000 төгрөг, 2017 оны 06 сард 750.000 төгрөг тус тус төлж барагдуулна.. гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
О.******* би ******* ******* ******* ******* ХХКомпанитай нэхэмжлэлийн шаардлага болох 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрлээ. 2017 оны 02 сард 500.000 төгрөг, 2017 оны 03 сард 500.000 төгрөг, 2017 оны 04 сард 500.000 төгрөг, 2017 оны 05 сард 500.000 төгрөг, 2017 оны 06 сард 750.000 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХКомпани нь О.*******аас “Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 3.250.000 төгрөг, алданги 1.625.000 төгрөг, нийт 4.875.000 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
******* ******* ******* ******* ХХКомпани нь 2014 оны 08 сарын 18-ны өдөр 6.200.000 төгрөгийн үнэтэй Керби Сентриа иж бүрдэл барааг 1.000.000 төгрөгийн урьдчилгаа авч 8 сарын хугацаатай сар бүр 650.000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Улмаар хариуцагч О.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.125.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.750.000 төгрөгийг 2017 оны 02 сард 500.000 төгрөг, 2017 оны 03 сард 500.000 төгрөг, 2017 оны 04 сард 500.000 төгрөг, 2017 оны 05 сард 500.000 төгрөг, 2017 оны 06 сард 750.000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөршөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар “Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 3.250.000 төгрөг, алданги 1.625.000 төгрөг, нийт 4.875.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.125.000 төгрөгийг хариуцагч О.******* нь төлж, үлдэгдэл 2.750.000 төгрөгийг 2017 оны 02 сард 500.000 төгрөг, 2017 оны 03 сард 500.000 төгрөг, 2017 оны 04 сард 500.000 төгрөг, 2017 оны 05 сард 500.000 төгрөг, 2017 оны 06 сард 750.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас тэмдэгтийн хураамж 46.475 төгрөг, хариуцагч О.*******аас 46.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч О.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ